2015 оны төсвийн тодотголын хүрээнд оюутны тэтгэлэг авах босгыг нэмж, төсөвт хэмнэлт хийхээр шийдээд байгаа.
Өмнө нь үйлчилж байсан журмаар оюутны үндэсний тэтгэлгийг 2.0-оос голч дүнтэй суралцсан оюутанд олгосодог байсан.Тэгвэл шинэ журмаар үндэсний тэтгэлгийг сурлагын амжилттай нь уялдуулан, өндөр амжилт гаргасан суралцагчдад олгож байхаар болсон байна.
Мөн 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй оюутнуудад үндэсний тэтгэлэгийг олгохоор тооцож, төсвийн урсгал зардлаас 33.7 тэрбум төгрөг хэмнэнэ гэсэн тооцоог гаргажээ.