Хилийн боомтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна

download2013 онд батлагдсан Хилийн боомтын тухай хуулийн дагуу Боомтын нэгдсэн захиргаа, түүний харьяанд байнгын болон түр горимоор ажиллаж байсан 26 боомтын захиргааг байгуулсан юм.

Төсөв хэмнэх, төрийн байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор зарим нэгжийг татан буулгах, нэгтгэх талаар УИХ-аас өгсөн үүргийн дагуу Засгийн газар өмнөх хуралдаанаараа Боомтын нэгдсэн захиргаа болон боомтын захиргаадын чиг үүргийг гаалийн байгууллагад хариуцуулахаар шийдвэрлэсэн. Бүтэц, зохион байгуулалтын энэ өөрчлөлттэй холбогдуулан Хилийн боомтын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалыг Засгийн газар баталлаа.

Цаашид Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гаалийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг Гааль, хилийн боомтын хэрэг эрхлэх газар болгож өөрчлөн зохион байгуулна. Ингэснээр манай улс худалдааны гол түншүүдтэйгээ хил, гаалийн чиглэлээр хамтран ажиллахад илүү дөхөм болох юм.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …