Т.Ариунаа гадаадад байгаа хүмүүст зориулан дуу бүтээжээ

6cc91bd738338a89originalГавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа харийн нутагт ажиллаж амьдарч байгаа, биес нь хол ч сэтгэл нь ойр байдаг бүх гэр бүлд зориулан нэгэн сайхан уран бүтээл хийжээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын ая, Ү.Хүрэлбаатарын үг“Намайгаа хүлээ” хэмээх дуугаа тэрбээр онцлон фэйсбүүктээ тавьсан байна. Мөн дуучин бүсгүй“Зөв бодлоос зөв үг, зөв үйлдлээс зөв үйл, зөв үйлээс зөв зорилго гарна. Учир нь хүмүүсийн ам, хүсэл, мөрөөдөл нь сайн сайханд тэмүүлж сайн сайхныг бүтээдэг боловч харамсалтай нь ажил гүйцэтгэл хэрэгжүүлэлт нь ам, хүсэл мөрөөдлөөсөө хоцордог, гээгддэг, хаягддаг. Хүмүүсийн оршин амьдархуйгаас сайн сайхан зүйлс олноороо төрдөгч хүмүүст болон хүмүүсийн оршин амьдархуйд байдаг энэ ам, ажлын зөрөөтэй байдлаас болоод сайн сайхан зүйлсийн хажуугаар сайн сайхнаасаа ч их муу муухай зүйлс дэндүү олноороо бий болдог. Биднээс өөрсдөөс их зүйл хамаарч байна” хэмээн фэйсбүүк хуудастаа бичжээ.

 

 

Санал болгох мэдээ

“Татар” уран сайхны киноны тасалбарын урьдчилсан захиалга эхэллээ

“Татар” хамтлагийн бодит түүхээс сэдэвлэсэн “TATAР” уран сайхны кино есдүгээр сарын 19-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдийн …