Нийтийн дууны ертөнцөд нэгэн шинэ аялгуу нэмэн орж ирсэн дуучин бол дуучин Д. Намсрайноров. Түүнийг “Хонгор чамдаа”, “Амрагын болзоо”, “Санах тусамаа дуулаарай” гэх мэт дуунуудаар нь сонсогчид андахгүй мэдэх билээ. Хамгийн сүүлд гаргасан “Хайрлан хайрлан дурламаар” буюу Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байнаа хэмээн дуулах дуу нь нилээдгүй сенсаци дэгдээсэн. Тэр хэрээр садар самуунд уруу татсан бүтээл хэмээн багагүй шүүмжлэлийг дагуулж байсан билээ. Харин дуучин залуу маань оны өмнөхөн шинэ хүнээ хүлээн авсан байна. Тэрээр нэг хүүтэй бөгөөд ийнхүү хоёр хүүхдийн эцэг болсон баяртай мэдээг сонсогчидтойгоо хуваалцжээ.
www.Urlag.mn