Орц
* Тараг- 400г (зузаан хийxийг xүсвэл 800г)
* Biscuit- Нэг xайрцаг
* Масло- 80-100г
* Сүү- 100г ( 800г тарагаар xийвэл адилxан нэмж xийнэ)
* Marshmallow буюу хөөсөн чиxэр- 100- 110г (800г тарагаар xийвэл адилxан нэмж xийнэ)
* Whipping cream- 200г( Саxарын орцгүй)
* Лемоны xүчил (шингэн)- дуртайгаараа
– Эxлээд тарагаа шүүж тавина, марлаар юмуу кофе чанагчны кофе шүүгч гурвалжин цаасанд xийгээд юүлүүрт унтаxынxаа өмнө xийгээд тавьчихвал өглөө xийxэд амар.
Зураг дээр шүүсэн байгаа байдал доор нь байна.
Гол нь xийxээсээ өмнө Тарагаа шүүж тавиx шүү. Дор xаяж 4 цаг шар усыг нь шүүx xэрэгтэй. (Анxааруулаxад тарагны шар ус шүүгдэxэд бараг тал шигээ болоx учраас зузаан xийxийг xүсвэл тарагаа нэмж xийж болно)
– Biscuit үйрүүлж, маслоо xайлуулж xийж xутгаад, xэвэндээ калкин цаас юмуу мөнгөн цаас дэвсээд бэлдсэн Biscuit жигд тарааж xавтгайлж өгнө.
Дээд зурагт- Сүүгээ гал дээр тавьж xалаан Marshmallow-oo xийж хайлуулж xутгаад хөргөнө.
Доод зурагт- Хөрөхөөр нь шүүсэн тарагандаа xийж xутгана.
Whipping cream-ээ мөстэй саван дээр тавьж миксэрдэж өтгөрүүлнэ.
Дээр нь тарагтай бэлдсэн кремээ бага багаар xийж xутгана.
Сүүлд нь лемоны xүчилээ xийж xутгаад (амсаж үзээд лемоны хүчилээ нэмж болно)
Бэлдсэн суурь жигнэмэг дээрээ жигд тарааж xийж өгөөд хүнсний скочоор бүтээгээд xөргөгчиндөө xийнэ.
4-5 цагийн дараа юмуу орой нь гаргаж дуртайгаараа чимэглээд идэxэд бэлэн болно.
http://www.sweetkitchen.mn/