Улс төрчдийн аргацаасан амлалт, ирэх сонгуулийн өнгөлөн далдалт

9475967527276dde1aa601Үндсэн хуулинд Монгол Улсын иргэн үг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, жагсаал цуглаан зохион байгуулах эрхийг нь баталгаажуулж өгсөн байдаг билээ. Ардчиллын шуурга хүч түрэн орж ирсний дараах жилүүдээс энэ эрхээ Монгол хүн эдэлсэн шиг эдэлж, төр, эрх баригчдад үгээ хэлж, шаардлагаа тавьж, жинхэнэ төр бол ард иргэд гэдгийг цаг ямагт ойлгуулсаар ирсэн. Эдгээр жагсагч, тэмцэгчдээс өдгөө төр түшиж яваа эрхмүүд ч олон бий.

Улс орны эдийн засгийн байдал тогтворжиж нэг хэсэг намжаад байсан жагсаал цуглаан энэ жилээс дахин хүчээ авч эхлэв бололтой. Цаг үе, нийгэм өөрчлөгдөхийн хэрээр жагсаал цуглааны хэлбэр хүртэл даган өөрчлөгдөж байх шиг. Тэсгим өвлийн хүйтэнд залуучууд нэхий дээлээ өмсөөд нийгмээ өөрчилж байсан бол өнөөдөр идэр есийн хүйтэн жавраар эзэн Чингис хааныхаа талбайд өлгийтэй бяцхан “багт” тэмцэгчдийн жагсаал болов.

Өчигдөр болсон энэ “содон жагсаалаар” өлгийтэй есөн хүүхэд Засгийн газрыг харгис шийдлийн Засгийн газар гэж нэрлээд дараах асуултуудад хариулт нэхжээ.

hargis1. Ч.Сайханбилэг ахаа, та бидний сүүний мөнгийг хасахаасаа өмнө дарга ах нарын тансаг зардлаас танахгүй юм уу?

2. Сангийн сайд Ж.Эрдэнэбат ахаа, манай гэрийн багахан орлогоос хасчихаад олон дахин нэмэгдсэн машины татвараа авч чадах уу?

3. Ч.Сайханбилэг ахаа, төлдөг татвар нь нэмэгдэж, орлого нь багассан хүмүүс хүн шиг амьдарч чадах уу?

4. Ч.Сайханбилэг ахаа, анхны ажил чинь нялх балчир бидний хоолыг хасч, бүсийг чангалах харгислал байх байсан юм уу? таны ЗГ харгис шийдлийн ЗГ боллоо.

p38843796122015011515565. Ч.Сайханбилэг ахаа, та намынхаа улс шиг хөгжье уриаг мартчихсан юм уу?

6. С.Эрдэнэ ахаа, бид даарч байна. Гурван давхар дээлтэй та яаж байна?

7. З.Энхболд ахаа, ард олон бид нар хэдий хүртэл танай намынхантай дүүжин даажин тоглох юм бэ?

8. Сангийн сайд Ж.Эрдэнэбат ахаа, бидэнд өрнөөс өөр юу өвлөгдөж ирэх вэ?

9. Аав, ээж намайг айлд өргүүлнэ гэсэн Ц.Элбэгдорж ах та намайг өргөөд авч чадах уу? гэсэн есөн асуултыг асуужээ.

p4123169908201501151556Улс төрийн эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ цаг дор амлалт хэлээд гарч ирсэн амтай гишүүд, сайд дарга нар бүгд л “бүсээ чангалах хэрэгтэй” хэмээн ярьцгааж улс орон хаа хаанаа хэмнэлтийн горимд шилжин төрийн албан хаагчдаа цомхотголд оруулаад буй энэ цаг дор багш, эмч нар цалингаа нэмэгдүүлэхийг хүсэж жагсацгаасан.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын  хэлэлцээг өчигдөр баталж, талууд гарын үсэг зурж, цалин тэтгэврийг нэмэгдүүлэхэд 103 тэрбум төгрөг нэмэхээр тохиролцжээ.

Өнөөдөр л гэхэд нийтийн тээврийн автобусны жолооч, кондукторууд төв талбайд жагсаж, төрийн бодлого үгүйлэгдэж байгааг эрх баригчдын чихэнд хүргэх, үндсэн цалингаа нэмэгдүүлэхийг хүсэн жагслаа. Тэгвэл Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд “Дэлхийн Монгол-Ногоон Нэгдэл”, “Босоо Хөх Монгол” ТББ-аас “Улстөрчдийг хогийн саванд хийх цаг нь боллоо” хэмээн мэдэгдэв.

ardtvmenЭнэ мэтчилэн он гаруут жагсаал цуглаан хүчээ авч, сонгууль ойртох тусам эрх баригчдын “үгэнд оромтгой зан” цухуйж, цалин нэмэхгүй, эдийн засаг хүнд байна гэх хариулт хэлж чадахгүй “тулгамдаж эхлэв”.

Гадныханд “алтан дээр суусан гуйлагчид” гэж хэлүүлэх хүртлээ өрөндөө баригдаж, “өрийн тааз, босго” тогтоогоод уул уурхайн баялгаа зөв ашиглаж чадахгүй алдсаар дуусаж байгаа “том шийдвэртэнгүүд”-ийн үр дүнд өнөөдөр ингэж өвлийн хүйтэнд хүүхдийн нэр барьж зогсох нь аргагүй юм.

Гэхдээ төрийн мэдэлтнүүд цалинг чинь олгоно оо, нэмнэ ээ, эх хүүхдийн мөнгийг хасаагүй гэсэн аргацаасан амлалтаар өнөөдрийг хууравч маргаашийг харсан бүтээн байгуулалт, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилга обьектын тоог багасгаад, авах татвараа нэмэгдүүлээд чимээгүйхэн ирэх сонгуультай золгох арга сэдсэн бололтой.

Монголын төр бол 76, эсвэл Засгийн газрын дарга ямбатангууд биш, жагсаж, тэмцэж, шаардлага тавьж, бухимдаж байгаа ард түмэн юм.

4c4694efb0338b7bbig

Г.Эрдэм

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …