БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймгийн төв, Шилийн хотод өчигдөр маш сонирхолтой нэгэн барилдаан зохион байгуулагдсан байна. Тодруулбал энэхүү барилдаанд Өвөрмонгол, Монголын тус бүр шилдэг найман бөх оролцож хасагдах журмаар өрсөлдсөн бөгөөд манай улсаас улсын аварга С.Мөнхбат, улсын заан Ч.Санжаадамба, улсын заан М.Өсөхбаяр тэргүүтэй шилдэг найман бөх хүч үзэхээр явсан билээ. Ингээд энэхүү барилдаанд улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, 500 грам шижир алт болон үнэ бүхий зүйлээр шагнуулжээ. Харин улсын заан Өсөхбаяр үзүүрлэсэн байна. Үүнээс гадна тус тэмцээнд оролцсон бөх бүрт 5000 юаний үнэтэй алтан зоос бэлэглэсэн юм байна.
Өвөрмонголд болдог хасар бөхийн барилдаанд өмнө нь Ч.Санжаадмба заан олон удаа түрүүлж байсан бөгөөд энэ удаа амжилтаа давтаж чадах уу гэдэг нь бөх сонирхогчдын анхаарлыг маш их татаж байсан билээ.
Эх сурвалж: http://www.medee.mn/