Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн болон төсвийн тэнцлийн алин боловч ямар нэг хямрал нүүрлэсэн тухай улстөрчид, эдийн засаг санхүүгийн мэргэжлийн хүмүүс дүгнэлт гаргаж, 2014, 2015 оны төсвийг тодотгож хэлэлцэж төсвийн бүх үзүүлэлт цалин, тэтгэвэр, халамж, хөрөнгө оруулалт зэргийг бууруулах, царцаах, хасах, танах асуудлуудыг улс төрчид марган хэлэлцэж байна. Гадаад валютын ханш тасралтгүй өсч, гадаадын хөрөнгө оруулалт зогсонги байдалдорждотоодынхувийнхэвшлийнхэн үйлдвэрлэгчид маань хөрөнгө мөнгөний хомсдлоос шалтгаалан ажиллагсадаа цомхотгон цөөлж ажилгүйчүүдийн армийг өргөтгөж эхэллээ.
Ийм хэлбэрийн төр, хувийн хэвшлийн “буруу түншлэл”-ийн бодлого үйл ажиллагаанаас хамааран ард иргэдийн дунд ажйпгүйдэл ядуурал улам газар авсаар байгаа юм. Үүнийг гэтлэн туулах санаа зорилгоор төр засгаас зарим нэг алхам хийх гэсэи, оролдлогуудын нэг нь Гацууртын ордыг ашиглах тухай асуудал болж байна. Энэ асуудлыг Засгийн газар, УИХ өнгөрсөн оны дунд үеэс өнөөг хүртэл хэлэлцэн ярилцсаар одоо Гацууртын ордын стратегийн ордод хамруулах тухай эрчимтэй ярилцаж, хэлэлцүүлгийн шатандаа оржээ.
Энэ агшинд УИХ-ын “Шударга ёс” эвслийн бүлэг, зарим гишүүд, орон нутгийн Ноён уулыг аврах хөдөлгөөн зэрэг төр, төрийн бус байгууллага, хүмүүс энэ ордыг ашиглах эсэхийг судлах, бүр эсэргүүцэн царцаах тухай хэвлэл мэдээллээр ярьж бичиж эхлэв. Ярьж байгаа асуудлуудыг тоймлон авч үзвэл:
• Хүннүгийн төрт улсын үеийн түүх дурсгал, булш бунханууд хадгалагдаж байгаа тул Ноён уулыг хөндүүлэхгүй байх
Овоо тахилгат Ноён уулыг эвдлэн сүйтгэхээс хамгаалах
Сентерра Гоулд (Бороо Гоулд компани) ХХК бол Монголын баялгийг завшигч, луйвардагч, өмнө нь Бороогийн алтыг цөлмөсөн, одоо Гацууртыг өмнөх аргаараа авах гэж байна гэсэн 3 асуудлын хүрээнд үзэл бодлоо илэрхийлцгээж байна.
Ардчилсан Монгол Улсад үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь иргэн бүрт Үндсэн Хуулиар олгогдсон эрх, үнэт зүйл болох учир би ч гэсэн дээрх асуудлуудтай холбогдуулан өөрийнхөө байр суурийг илэрхийлье.
Ноён уулын бүс нутагт Хүннү соёлын дурсгал булш бунхан байгаа нь үнэн. Энэхүү түүх дурсгалын зүйлийг 1924-1927 онд Оросын эрдэмтэн П.К.Козлов, А.Д.Симуков, 1954-1964 онд археологич Ц.Доржсүрэн, Д.Наваан нар, 2005 оноос одоог хүртэл Монгол-Оросын хамтарсан баг малтлага судалгааны ажлыг хийж үнэт олдворуудыг нээн илрүүлж судалгаа шинжилгээ хийж байна. Энэ судалгааны дүнгээс үзэхэд Хүннүгийн үеийн түүх дурсгалууд нь Ноён уулын баруун ба баруун өмнөд тал, Төв аймгийн нутаг болох Сүжигт, Хунцал, Зурамтайд байгаа бөгөөд энэ орчимд эрдэмтдийн судалснаар 200 гаруй булш байгаа нь тогтоогджээ. Одоогийн яригдаж байгаа Гацууртын ордын ойр орчимд нэг ч булш байхгүй бөгөөд хамгийн ойр орших Сүжигтийн бүлэг булшнаас шулуун шугамаар хэмжвэл 7-9 км зайтай, хэрэв машин замаар явбал 60-100 км зайтай байгаа юм.
Монгол Улсын холбогдох хуулиудын хүрээнд ашигт малтмалын эрэл хайгуул, ашиглалт явуулж байгаа аж ахуйн нэгжүүд нь урьдчилан тусгай зөвшөөрлийнхөө талбайд түүх, археологи, палеонтологийн судалгаа хийлгэж байх ёстой. Үүний дагуу Сентерра гоулд ХХК нь 1999-2005 онуудад дээрх судалгаануудыг хийлгэсний дээр хамгийн сүүлд 2013 оны хавар дахин үзүүлжээ.
Энэ судалгааны ажилд манай түүх археологиийн тэргүүлэх шох Доктор профессор Л.Цэвээндорж, Б.Цогтбаатар, Б.Гүнчинсүрэн, Я.Цэрэндагва, Д.Түмэн нар оролдож энд түүх дурсгалын зүйг байхгүй байгааг тодорхойлон магадлагаа дүгнэлт гаргаж гарын үсгээ зуран баталгаажуулкээ. Иймд Гацууртын ордыг ашиглахад Хүннүгийн түүх дурсгалын зүйл огтхон ч хөндөгдөхгүй.
Овоо тахилгат Ноён уулыг сүйтгэхээс хамгаалах асуудлыг би хоёр гараа өргөн дэмжих ёстой хүний нэг. Учир нь би Ноён уулын өвөрт нь зусаж, зүүн тал Түнхэлийн голд өвөлжиж, өсөх бага залуу насаа өнгөрөөсөн яг тэр нутгийн хүн.
Гацууртын орд Ноён уулын өвөр талд Гацууртынхаа аманд орших бөгөөд уулынхаа тахилгат овооноосоо 10 шахам км (мөн шулуун шугамаар) зайд байрладаг. Гацууртын одоо ашиглах үндсэн ордын өмнө шороон ордыг 1990-ээд оны дунд үед Гурван гал, Гацуурт зэрэг компаниуд ашиглаад дээр нь “нинжа”-нууд ажиллаад ямар ч нөхөн сэргээлт хийлгүй орхисон юм билээ. Уулынх Нь ой мод 1996, 2000 онуудын их түймэрт өртөж шатсан байдаг. Одоо бол зарим газраа жинхэнэ сүйдчихсэн байдалтай байгаа юм. Үүнийг дэлхийн хэмжээний хариуцлагатай уул уурхайн компаниудын нэг болох Сентерра Гоулд ХХК-ий ашиглалт явуул-саны дараа өндөр шаардлага, нарийн хяналтын дор нөхөн сэргээлгэх ажлыг хийлгэх нь бидэнд илүү ач холбогдолтой байх болно. Энэ компанийн үндсэн ордын ашиглалтын талбайг Ноён уулын бүс нутгийн 5000 гаруй га талбайтай харь-цуулахад цэгийн төдий зүйл, тэгээд ч нөхөн сэргээлтийг өндөр түвшинд хийнэ гэдэгт одоогийн Бороод хийж байгаа нөхөн сэргээлтийг нь үзээд бид итгэж байна. Одоо цагт зүгээр “харж хамгаалах”-аас ашиглаж хамгаалах нь илүү үр дүнтэй болсон шүү. Манай Хараагийнхан мэднэ дээ. Ойн санг гэрээгээр эзэмшүүлэн ашиглах болсоноос хойш модны хулгай, ойн түймэр эрс багасан бараг алга болсон юм билээ. Ноён уулаа ингэж л хамгаалцгаая.
Сентерра Гоулд ХХК-ийг Монголын баялаг Бороогийн алтыг цөлмөн луйвардсан тухай ярихдаа 10-20 жилийн өмнөх зарим хүмүүсийн зохиосон 5 жилийн дотор 50 тонн алт татвар төлөлгүйгээр аваад явчихсан тухай ташаа мэдээллийг тоть шиг давтан ярьсаар байна. Энэ мэдээлэл нь угаасаа зарим популистуудын гаргасан гүтгэлэг. Нөгөө талаасаа дэлхийн түвшинд хариуцлагатай уул уурхайн үндсэн зарчмуудыг хэрэгжүүлж, үүнийг Монгол Улсад мөрдөж эхлээд мөн 10 шахам жил болж байна. Ийм үед дээрх мэдээлэл нь хуучирсан, хоцрогдсон, үнэн биш мэдээлэл гэдгийг олон хүн ойлгоно байх.
Бодит үнэн гэвэл 1998 онд Монгол Улсын Засгийн газар Бороо Гоулд ХХК-тай Тогтвортой байдлын гэрээ байгуулж, энэ гэрээгээр аж ахуйн нэгжийн албан татвараас бусад бүх татварыг төлж байхаар тусгасаны дагуу ашиглалт явуулсан эхний 3 жилд буюу 2004-2006 онуудад нийт 36 тэрбум гаруй төгрөгийн татвар хураамж төлсөн байдаг. Үүний дараа 2007 онд Монгол Улсын Засгийн газрын тавьсан санал хүсэлтийг Бороо Гоулд ХХК хүлээн авч 2007 онд Тогтвортой байдлын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 25хувь, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг алтны борлуулалтын орлогын 2.5хувиар төлж байсныг 5 хувь болгон өсгөж, 2004-2014 онуудад улсын сан хөмрөгийг 310 гаруй тэрбум төгрөгөөр арвижуулжээ.
Тус компани татвар төлөлтөөр улсын хэмжээний бүх аж ахуйн. нэгжүүдийн дотор 2007 онд 2, 2008 онд 3, 2009 онд 1-р байр эзэлж байсны дээр байнга шахуу шилдэг 10 татвар төлөгч аж ахуйн нэгжийн тоонд багтаж байдаг байсан юм. Үүнээс үзэхэд Бороо Гоулд компани татвар төлдөггүй биш төлсөн, бүр хамгийн өндөр татвар төлөгч аж ахуйн нэгж байжээ.
Бороо Гоулд ХХК нь “нийгмийн хариуцлага”-д онцгой анхаарал тавьж 2004-2013 онд уурхай болон үйлдвэрлэл явагдаж буй орон нутаг болох Сэлэнгэ аймаг болон Мандал, Баянгол сум, Түнхэл, Хэрх тосгон зэрэг газруудад нийтдээ 6 сая ам.доллар буюу 10 шахуу тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийж Улаанбаатар хотод Нэгдүгээр амаржих газрын шинэ барилгын ажил хийж 9.3 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Энд дурдсан хуулийн хүрээний татвар хураамжийн төлөлт, нийгмийн хариуцлагын хүрээний хөрөнгө оруулалт дээр Монгол ажилчдын цалин, дотоодод хийх худалдан авалтын тооцоог гаргаж Монгол Улсын хүртэх үр өгөөжийг тооцвол лав нэг их наяд төгрөгөөс дээш гарна гэдэг нь ойлгомжтой.
Энэ эерэг тал, сайн үйлсдээ тулгуурлан Гацууртын ордыг ашиглах ТЭЗҮ-г хийснийг та бүхэнд товчлон танилцуулах нь зүйтэй гэж үзэв. Энэ бүх тоо баримт ил тод олон түмэнд танилцуулагдаж байгаа материалууд юм.
Гацууртын ордыг ажиллуулах ТЭЗҮ-ээс Монгол Улсын хүртэх нийт үр өгөөжийг авч үзвэл уурхайн ашиглалт эхэлсэнээс хойш 11 жил ажиллуулахаар тооцож байгаа бөгөөд энэ хугацаанд гарах нийт зардлын 81 хувь буюу борлуулалтын орлогын 69 хувь Монгол Улсад зориулагдана. Үүнийг дотор нь задалж үзвэл дотоодод хийн худалдан авалтанд буюу үйл ажиллагааны болон капитал зардалд 1,135.2 тэрбум төгрөг, Монгол ажилчдын цалинд 134.8 тэрбум төгрөг, улсын төсөвт төлөх нийт татвар хураамжинд 600.3 тэрбум төгрөг, орон нутгийн хөгжлийн сан ба хандивт 15.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байгаа юм. Энэ нь нийт дүнгээрээ 1.9 их наяд төгрөг болж байна. Үүнээс үзэхэд бид өмнө нь ч хоосон үлдээгүй, цаашдаа ч хоосон үлдэхгүй нь ойлгогдож байна.
Бороо Гоулд ХХК бүрэн хүчин чадлаараа ажиллаж байхдаа 700 шахам хүнийг өндөр цалинтай ажлын байраар хангаж байсан бөгөөд одоо уурхайн уулын ажил хаагдаж үйлдвэр нь үндсэндээ зогсож байгаатай холбоотойгоор 500 гаруй хүнээ чөлөөлөөд байгаа юм. Хэрэв Гацууртын орд ашиглалтанд орвол 1000-аад ажлын байр бий болох, бусад орон нутагт үзүүлэх үр өгөөж зэргийг харгалзан орон нутгийн иргэдийн тодорхой хэсэг болон төр захиргааны байгууллагууд ашиглах ажиллуулахыг дэмжиж байдаг юм билээ. Үүнд Баянгол сум, Мандал сумын Түнхэл, Хэрх тосгодын иргэдийн төлөөлөл, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс Гацууртын ордыг ашиглахыг албан ёсоор дэмжсэнээ илэрхийлсэн иргэдийн гарын үсэг бүхий албан бичиг, аймгийн ИТХ-ын. тэргүүлэгчдийн хурлаас тогтоол шийдвэр гарган ирүүлжээ. Мөн Монголын ард иргэдийн итгэлийг хүлээн сонгогдсон тэдний бодит төлөө-лөл болсон УИХ-ын гишүүдийн дийлэнх олонх нь дэмжиж байгаа гэдэгт бас итгэлтэй байна.
Улс орон даяараа эдийн засаг санхүүгийн хямрал болж ажилгүйдэл ядуурал эрчимжсэн, гадаадын хөрөнгө оруулалт зогсонги ” болсон ийм үөд энэхүү ордыг ашиглах нь хүн ардаа ажлын байраар хангах, улсынхаа валют алтны нөөцийг арвижуулах, амин чухал асуудал болоод байгаа гадаадын хөрөнгө оруулалтыг татан дуудахад бодит алхам болно гэж ойлгож байна. Иймд Гацууртын ордыг хууль эрхзүйн хүрээнд ашиглах асуудлыг дэмжин шийдэцгээе.
Сэлэнгэ аймгийн Мандал
сумын уугуул өндөр настам
Түнхэл овогт Р.НЯМСҮРЭН