Өлөн элгэн дээрээ идэж болохгүй хүнсний зүйлс

hoolhunsХэрэв та турахыг хүсч хоолоо сойж байгаа бол аль болох илчлэг багатай зүйл идэж байгаа нь гарцаагүй. Бага зэрэг өлөн байх нь эрүүл мэндийн хувьд болон ой тогтоолтод сайнаар нөлөөлдөг гэж үздэг ч ийм үед зарим хоол хүнс хоол болохоосоо илүүтэй хор болох нь элбэг. Тиймээс өлөн байх үедээ ямар хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах ёстой бэ?

Улаан лооль
Жимсний цавуулаг, танин хүчил их агуулдаг болохоор ходоодны хүчилтэй химийн урвал үүсч уусдаггүй цавуулаг бөөм болон хатуурч, ходоодны чулуу үүсгэх аюултай.

Хүйтэн ундаа
Өлнөөр янз бүрийн хүйтэн ундааг цочмог уувал ходоод гэдсэнд өвчилт зангирал үүсгэж, алсдаа олон зүйлийн исгүүрийг түргэтгэх урвалын тэнцвэрийг алдагдуулж, ходоод гэдэсний өвчин үүсгэнэ.

Боов боорцог
Онцын аюул байхгүй ч өглөө, өлөн элгэн дээр идэхэд тохиромжгүй хүнс. Ходоод шархлуулах магадлалтай. Дээрх хүнсийг ялангуяа өглөө, өлөн элгэн дээр идэж болохгүй.

Гадил
Бананд магнийн элемент их агуулагддаг болохоор өлөн дээрээ гадил идвэл хүний бие дэх магни гэнэт дээшилж, цусан дахь магни кальцийн тэнцвэр алдагдаж, зүрхний судсанд саатал үүсгэн эрүүл мэндэд муугаар нөлөөлөх болно. Цусны чихэрлэг гэнэт ихсэх нь нүдний өвчин үүсгэх аюултай. Бас саахар нь хүчиллэг чанартай хүнс болохоор өлнөөр идвэл биеийн дотоодын хүчил шүлтийн тэнцвэр болон олон зүйлийн микробын тэнцвэрийг эвдэх тул эрүүл мэндэд ашиггүй.

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …