15 цагийн байдлаар Налайх дүүргийн 4574 иргэн санал өгчээ

p19c5neon69tf1lcfosd8m1uov4Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах иргэдийн санал асуулга явагдаж байна. Саналын ирцийн явцын мэдээллийг 2 цаг тутам танилцуулж байгаа юм. 15 цагийн байдлаар Налайх дүүргийн нэрсийн жагсаалтад орсон 19510 иргэний 23,4 хувь буюу 4574 иргэн хэсгийн хороон дээр очиж саналаа өгсөн байна. Тус дүүрэгт 7 хороо ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр 21 цаг хүртэл санал авах ажиллагаа үргэлжилнэ. Налайх дүүргийн иргэдийг санал асуулгад идэвхтэй оролцож өөрийн харъяа хэсгийн хорооны байранд иргэний цахим үнэмлэхтэйгээ очиж саналаа өгөхийг уриалж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

p19c5ngcqtqnc1rn99tu96er475 p19c5nebutlsn2avb2e1mrv98r3

Ugluu-logo9

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …