МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн нарын тоглолт үзэгчдийн хүсэлтээр дахин хоёр өдөр болно

vandan3042205902015-01-13-09-10[www.urlag.mn]8678419912015-01-22-09-18[www.urlag.mn]Монгол улсын гавъяат жүжигчин С.Вандан,  Д.Дуламсүрэн нарын “Тулганы галаа хамтдаа ноцоож, Тооноо өргөсөн ижил заяа, Томоогүй алдааг минь уучилж хайрласан, Тэнгэрлэг хань минь чамдаа хайртай…” хэмээн дуулах нь хэдийнээ бидний сэтгэл зүрхэнд хоногшин үлджээ.

   Монгол түмэнтэйгээ 40 жилийн турш уянгат дуу хуураараа хөглөгдөж яваа Зууны манлай хос дуучдын “Мартагдахгүй юмсан” тоглолт энэ сарын 22-нд буюу өнөөдөр Монгол бөхийн өргөөнөө болох гэж байна. Тэрбээр “Вансэмбэрүү”, ”Бид мартахгүй″, ”Ханьсах заяа”, “Ханийн жаргал” зэрэг хайрын дуугаараа олны сэтгэлийг мялаасан тэднийг хүндлэхгүй байхын аргагүй билээ.

   Зууны манлай хос дуучид маань өнөөдөр тоглогдох “Мартагдахгүй юмсан” тоглолтынхоо дараагаар тэд зодог тайлна гэдгээ мөн мэдэгдсэн юм. Тэгвэл түмэн олны хайр хүндлэлийг хүлээсэн эрхэм уран бүтээлчдийн “Мартагдахгүй юмсан” тоглолтын тасалбар хэдийнэ дууссан бөгөөд үзэгчдийн хүсэлтээр маргааш дахин тоглохоор болсон ч мөн адил тасалбар нь дууссан байна. Ийнхүү эрхэм дуучид маань үзэгч түмнээ хүндэтгэж дахин нэг өдөр нэмж тоглохоор болжээ. Ингээд зууны манлай хос дуучин МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн нарын “Мартагдахгүй юмсан” тоглолт өнөөдөр, маргааш, нөгөөдөр буюу 22,23,24-ны өдрүүдэд 19:00 цагаас Монгол бөхийн өргөөнөө тоглогдохоор болжээ.


Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …