Монгол Улсын хүн ам тун удахгүй гурван сая болох гэж байна. Гурван саяулаа болохыг бэлгэдсэн логог саяхан батлаад байгаа юм. Гурван сая дахь иргэнийг хүндэтгэн угтах Үндэсний ажлын хэсэг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам зэрэг олон байгууллага энэхүү логог бүтээх, батлахад оролцжээ.
Уг логог гурван сая дахь иргэн мэндэлсний дараа Монгол Улс гурван сая иргэнтэй болсныг бэлгэдэж улсын болон хүнс, эрүүл ахуйн аюулгүй байдалд үл харшлах үндэсний нийт бараа, бүтээгдэхүүн, ТВ нэвтрүүлэг, хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр түгээх мэдээ, нийтлэл, материалд бүтэн жилийн туршид үнэ төлбөргүй хэрэглэх боломжтой юм.
ЛОГОНЫ ТАЙЛБАР:
1. Монгол Улсын 3 сая дахь иргэн дэлхийн бамбөрцгийн хаана ч тодорч
болохыг илэрхийлэх үүднээс дэлхийн бөмбөрцгийг дэвсгэр болгон зурсан.
2. Бөмбөрцөг дотор бие биедээ багтсан гурван хүнийг харуулсан нь 2
утгатай: (1) хүүхэд гэр бүлд өсч хүмүүжих, (2) 3 сая дахь иргэн маань
бие бялдрын хувьд өсч том болсон ч Монгол Улсын 3 сая дахь иргэнээр
мөнхөд алдаршиж үлдэж байгааг илэрхийлэх байгаа,
3. Амуу буудайгаар хүрээлүүлсэн нь хүн ам өсч олуулаа болохыг бэлгэдсэн
4. Дээд талд Монгол Улсын соёмбо байрлуулсан байна.