Каирт жагсаал болж 16 хүн амиа алджээ

0166-600x337Египетийн Ерөнхийлөгч Хосни Мубаракийг огцруулсны дөрвөн жилийн ойд зориулж Каир хотын иргэд жагссан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жагсаалыг тараахын тулд цагдаа, хүчнийхэн хүч хэрэглэсэн байна. Хэвлэлүүдийн мэдээлснээр “Жагсаалын үеэр 16 хүн амиа алдаж, 50 гаруй хүн гэмтсэн” гэв. Амиа алдсан хүмүүсийн дунд цагдаагийн ажилтан байгаа гэж албаны хүмүүс мэдээллээ.  Египетийн өнөөгийн Ерөнхийлөгч, генерал Абдель Фаттах аль Сиси дээрх жагсаалын дараа нийслэл Каир хотод хөл хорио тогтоосон байна.

Гэрчүүдийн мэдээлснээр “Цагдаа нар жагсаалыг тараахын тулд галт зэвсэг хэрэглэж, ямар ч сануулга өгөхгүйгээр буудаж эхэлсэн. Мөн хүүхэд, эмэгтэйчүүд гэхгүй зодож, гэмтэл учруулсан” гэж хэлжээ. Ерөнхийлөгч Сиси “Жагсаалыг тараахын тулд цагдаа, хүчнийхэнд галт зэвсэг хэрэглэх зөвшөөрөл олгоогүй, зэвсэг хэрэглэсэн хүмүүсийг баривчилж, шийтгэх болно” гэж “Egypt 1” телевизэд ярьжээ.

2011 онд өрнөсөн Арабын хувьсгалын үеэр 30 жилийн турш Египетийг удирдсан Хосни Мубаракийг армийнхан Ерөнхийлөгчийн суудлаас нь түлхэн унагасан билээ.

Б.Дэлгэрцэцэг

shuud.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …