Монголын Үндэсний чөлөөт зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит “Мөнгөн цом” яруу найргийн наадам өнөөдөр болох гэж байна.
Эдүгээ 23 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус наадам өнөөдөр 14.00 цагт МҮОНР-ийн “Цагаан лавай”-н студид болох бөгөөд “Мөнгөн цом”-ын эзэд шагналаа гардах аж.
Энэ удаагийн наадмаар 2014 онд хэвлэгдсэн шилдэг бүтээлд “Мөнгөн цом” олгох бөгөөд “Ноён хутагт” сан, “Говийг хөгжүүлэх төрийн бус байгууллагуудын нэгдсэн холбоо” хамтран зохион байгуулж, ивээн тэтгэж байгаа аж. Дашрамд дурьдахад, өнгөрсөн жилийн “Мөнгөн цом”-ыг яруу найрагч Жамъянсүрэнгийн Батбаатар хүртэж байсан билээ.

Эх сурвалж: www.mminfo.mn