Цагийн ажил хайгчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна

dd95fe2573c17504911e3e7b5e0040a1Цагийн ажил гэдэг нь тодорхой ажлыг хийж гүйцэтгээд зарцуулсан цаг хөдөлмөрийн бүтээмждээ тохирсон ажлын хөлсөө шууд авдаг ажил эрхлэлтийн нэг хэлбэр юм. Цагийн ажил хайгч нь ихэвчлэн оюутан залуус байдаг. Мөн гэртээ хүүхдээ өсгөж буй эх, ээлжний ажил хийдэг хүмүүс, ажлынхаа хажуугаар орлого олох хүсэлтэй иргэд ч цагийн ажил хийх боломжтой юм.

Цагийн ажлын хөлсний тухай тогтсон хууль тогтоомж  байхгүй ч   Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2012 оны 4 дүгээр сарын 11-нд Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 07 тоот тогтоолоор нэг цагт 1200 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон. Энэ нэмэгдүүлсэн хэмжээг 2013 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөж байна.

Одоогоор Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржид ихэвчлэн байгууллагын сурталчилгаа, боршур, тараах материал, сонин, урилга тараах, барилгын өмнөх болон дараах цэвэрлэгээ, лавлах утасны оператор, ачаа зөөх, айл нүүлгэх, борлуулалт хийх гэх мэтчилэн мэргэжил шаарддаггүй цагийн ажлууд цөөн тоогоор зарлагдаж байна. Нөгөө талаар цагийн ажил хайж Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийг зорьж буй ажил хайгчдын тоо маш их байгаа юм.

Цагийн ажлын хөлсийг тухайн ажил олгогч тогтоодог бөгөөд ажил үйлчилгээний ачаалал, ажил хайгчаас шаардаж буй  мэргэжил, ур чадвар, ажлын цаг гэх мэтчилэн олон зүйлсээс шалтгаалан тогтсон ханштай болсон. Жишээлбэл: хөнгөн биед амар хэвлэмэл материал тараах, байгууллагын сурталчилгаа хийх гэх мэтчилэн ажлууд цагийн 1000 – 5000 төгрөг, борлуулалтын ажлууд борлуулалтын үнийн дүнгээс хамааран, барилгын цэвэрлэгээ, ачаа бараа зөөх, нүүлгэх ажлууд цагийн 5000 – 25000 хүртэлх үнэлгээтэй байна.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …