“Болор Цом” яруу найргийн наадам энэ сарын 13, 14-ны өдрүүдэд болно

Snapshot_2015-02-05_1411326832256382015-02-05-13-18[www.urlag.mn]МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиож оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг утга уянгын их наадам “БОЛОР ЦОМ” анхлан 1983 онд зохиогдсон цагаас хойш өдгөө 32 дахь жилийнхээ босгийг алхах гэж байгаа билээ. Тус наадам 2 дугаар сарын 13, 14-ны өдрүүдэд Төв аймгийн Зуун мод хотноо болох гэж байна. Тус наадамд өрсөлдөх найрагчдын бүтээлийн Монголын зохиолчдын эвлэл дээр хүлээн авч эхэлжээ.

Тус наадмын хүрээнд шилдэг 32 яруу найрагчийг шалгаруулах бөгөөд шилдэг найрагчдыг Зуунмод сумын тайзнаа бүтээлийг нь уншуулах гэнэ. Болор-цом наадам энэ жил 5 дахь удаагаа хөдөө орон нутагт зохион байгуулагдаж байгаа бөгөөд өмнө нь Дархан, Эрдэнэт, Архангай, Өвөрхангай аймгуудад зохион байгуулж байжээ.


Санал болгох мэдээ

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАГДСАН ТУХАЙ

Ардын Гэгээрүүлэх яамны ажлын тухай гэгээрүүлэх яамны сайд агсан Жамьянгийн тавьсан илтгэлээс (Ардыг гэгээрүүлэх яамны …