Жүжигчин Р.Анхнямын тоглосон “Чонон сүлд” кино Монголд гарахаар боллоо

watermarkМонголын эмэгтэй жүжигчдээс анх удаа олон улсад хөл тавьж, гадны томоохон найруулагчийн кинонд тоглосон жүжигчин Р.Анхням өчигдөр эх орондоо  ирсэн.

Оскарын шагналт найруулагч Жан-Жакын найруулсан “Wolf Totem” буюу “Чонон сүлд” киноныхоо нээлтэд оролцсон жүжигчин бүсгүй чамлахааргүй олз омогтой ирсэн байна.

Тодруулбал Р.Анхням “Чонон сүлд” киноны Монгол гарах эрхийг худалдаж авчээ.  Түүнчлэн уг киногоо гуравдугаар сарын эхээр үзэгчдэд хүргэхээр төлөвлөж байгаагаа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдлээ.

Ийнхүү Оскарын шагналт найруулагч найруулж, Монголын жүжигчин оролцон тоглосон олон улсын кино манайд гарахаар боллоо.

www.mnews.mn

Санал болгох мэдээ

Өв уламжлал, үндэстний дархлаа

Өнөөдөр даяаршлын талаарх зарим ойлголт өөрчлөгдөж эхлээд байна. Даяаршил дунд тэсэж үлдэх гэсэн улс үндэстнүүд …