Монголын Залуучуудын Холбооны салбар нэгж байгууллага болох Сүхбаатар аймгийн залуучуудын холбоо, Говь-алтай аймгийн залуучуудын холбоо, Дархан уул аймгийн залуучуудын холбоод 2014 оныхоо тайлан, 2015 оны төлөвлөгөөгөө ирүүлээгүй байна. Бүтэн жилийн турш залуучуудынхаа идэвх оролцоог нэмэгдүүлсэн тэдгээрт хэрхэн хүрч ажилласан талаараа тайлангаа өгөөгүй мөн орон нутгийнхаа залуучуудад чиглэсэн ямар ажлууд зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа нь он гараад нилээдгүй хугацаа өнгөрсөн хэдий ч одоог хүртэл тодорхойгүй байна.
Аймгийн залуучуудын холбоо нь үйл ажиллагаагаа үргэлж шинэчлэн, сайжруулж залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх тэдний эрх ашгийг хамгаалж дуу хоолойг нь сонсож илэрхийлж байх үүрэгтэй байгууллага билээ.
Гэвч дээрх залуучуудын холбоод нь идэвх санаачлага, харилцаа холбоо, ажлын уялдаа байхгүй, орон нутгийн төлөөлөл болж чадахгүй байгаа нь тухайн аймгийн залуучуудын эрх зөрчигдөж байна хэмээн үзэж байна.
Түлхүүр үгМЗХ
Санал болгох мэдээ
УЕПГ: Авлига, албан тушаалын 3 хэргийг шүүхэд шилжүүллээ
Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн …