Нийслэлийнхэн баталгаатай, эрүүл сүүгээр тасралтгүй хангагдах боломж бүрдлээ

imagesСэлэнгэ аймгийн Мандал суманд “Сүү” хувьцаат компанийн эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор фермерийн нээлт орлоо. Хуучнаар Бороогийн сангийн аж ахуйд үйл ажиллагаагаа эхэлсэн тус фермер нь Чингис бондын санхүүжилтээр Словак улсаас 300 толгой хар тарлан үүлдрийн өсвөр үнээ авснаар өдгөө 520  гаруй болтлоо өссөн тул үйлдвэрлэлээ эрчимжсэн цогцолбор байдлаар эрхлэхээр болсон аж. Эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор фермерийн нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд, ХХАА-н сайд Р.Бурмаа, Мандал сумын ИТХ-ын дарга Ц.Эрдэнэхүү тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм.  Ёслолын үйл ажиллагааг нээж ХХАА-н сайд Р.Бурмаа “Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар өнгөрсөн онд ололт амжилтаар дүүрэн байлаа. Тэр дундаа түүхэндээ хамгийн олон төл бойжуулж, малын тоо 51.9 сая болж, малчдын тоо 4,4 мянгаар өслөө. 2013 онд Засгийн газраас 141 дүгээр тогтоол гарган сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт “Чингис” бондын санхүүжилтээс 43 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд сүүний эрчимжсэн цогцолбор аж ахуй байгуулах иргэн, аж ахуйн нэгжүүдийн дунд төслийн сонгон шалгаруулалт явуулснаар өнөөдрийн байдлаар 38 төсөлд нийт 27 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Төслийн зээлд хамрагдсан аж ахуйн нэгжүүд Франц, Германаас нийт 920 толгой цэвэр үүлдрийн арвин ашиг шимт үхэр импортолсны дотор “Сүү” хувьцаат компани Словак улсаас 300 үхэр авчирсан юм. Өдгөө тус хувьцаат компанийн фермерийн үйл ажиллагаа жигдэрч, эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор байдлаар өргөжиж байгаад баяр хүргэе. “Сүү” хувьцаат компани нийслэлийнхний шингэн сүүний хэрэгцээний 80 хувийг хангадаг байсан бол энэ аж ахуй ашиглалтад орсноор эрүүл, баталгаатай сүүгээр тасралтгүй хангах боломжийг бүрдүүлж байна.  Энэ байдлаар бусад аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа өргөтгөөд явбал ойрын үед гадаадаас хуурай сүү импортлох шаардлагагүй болж цаашлаад экспортын нөөцтэй болох бидний зорилт биелэгдэх болно.  Танай хамт олны цаашдын ажил, хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөе” гэлээ. Уг эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор фермийнхээ талаар “Макс групп”-ийн ерөнхийлөгч Д.Ганбаатар “Манай эрчимжүүлсэн сүүний чиглэлийн үнээний ферм 1200 үнээний хүчин чадалтай. Одоо фермерийн үйл ажиллагаа ч жигдэрсэн тул “Сүү” ХХК сүүнийхээ үнийг 200 төгрөгөөр бууруулж байгаа” гэв.
Тус аж ахуйн нэгжийн импортолсон нэг үнээ жилдээ 7500-14000 литр сүү өгдөг гарал үүсэлтэй гэж үзвэл дэлхийд тэргүүлэх зэрэгт орох удамшилын нөөцтэйг харуулж байна гэж албаныхан хэлж байлаа. “Макс-Агро” эрчимжсэн цогцолбор аж ахуйн төлөвлөгөөгөөр 2017 он гэхэд нийт 1200 саалийн ийм үнээтэй болно гэж үзвэл Монголын сүү үйлдвэрлэлийн салбарт жинтэй хувь нэмэр оруулахаас гадна бүс нутгийн сүүний чиглэлийн үхрийн генефондыг сайжруулах өргөн боломж нээгдэх аж.

– See more at: http://www.zasag.mn/m/mia/view/8642#sthash.CJt7d6P7.dpuf. Хуучнаар Бороогийн сангийн аж ахуйд үйл ажиллагаагаа эхэлсэн тус фермер нь Чингис бондын санхүүжилтээр Словак улсаас 300 толгой хар тарлан үүлдрийн өсвөр үнээ авснаар өдгөө 520  гаруй болтлоо өссөн тул үйлдвэрлэлээ эрчимжсэн цогцолбор байдлаар эрхлэхээр болсон аж. Эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор фермерийн нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд, ХХАА-н сайд Р.Бурмаа, Мандал сумын ИТХ-ын дарга Ц.Эрдэнэхүү тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм.  Ёслолын үйл ажиллагааг нээж ХХАА-н сайд Р.Бурмаа “Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар өнгөрсөн онд ололт амжилтаар дүүрэн байлаа. Тэр дундаа түүхэндээ хамгийн олон төл бойжуулж, малын тоо 51.9 сая болж, малчдын тоо 4,4 мянгаар өслөө. 2013 онд Засгийн газраас 141 дүгээр тогтоол гарган сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт “Чингис” бондын санхүүжилтээс 43 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд сүүний эрчимжсэн цогцолбор аж ахуй байгуулах иргэн, аж ахуйн нэгжүүдийн дунд төслийн сонгон шалгаруулалт явуулснаар өнөөдрийн байдлаар 38 төсөлд нийт 27 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Төслийн зээлд хамрагдсан аж ахуйн нэгжүүд Франц, Германаас нийт 920 толгой цэвэр үүлдрийн арвин ашиг шимт үхэр импортолсны дотор “Сүү” хувьцаат компани Словак улсаас 300 үхэр авчирсан юм. Өдгөө тус хувьцаат компанийн фермерийн үйл ажиллагаа жигдэрч, эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор байдлаар өргөжиж байгаад баяр хүргэе. “Сүү” хувьцаат компани нийслэлийнхний шингэн сүүний хэрэгцээний 80 хувийг хангадаг байсан бол энэ аж ахуй ашиглалтад орсноор эрүүл, баталгаатай сүүгээр тасралтгүй хангах боломжийг бүрдүүлж байна.  Энэ байдлаар бусад аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа өргөтгөөд явбал ойрын үед гадаадаас хуурай сүү импортлох шаардлагагүй болж цаашлаад экспортын нөөцтэй болох бидний зорилт биелэгдэх болно.  Танай хамт олны цаашдын ажил, хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөе” гэлээ. Уг эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор фермийнхээ талаар “Макс групп”-ийн ерөнхийлөгч Д.Ганбаатар “Манай эрчимжүүлсэн сүүний чиглэлийн үнээний ферм 1200 үнээний хүчин чадалтай. Одоо фермерийн үйл ажиллагаа ч жигдэрсэн тул “Сүү” ХХК сүүнийхээ үнийг 200 төгрөгөөр бууруулж байгаа” гэв.

Тус аж ахуйн нэгжийн импортолсон нэг үнээ жилдээ 7500-14000 литр сүү өгдөг гарал үүсэлтэй гэж үзвэл дэлхийд тэргүүлэх зэрэгт орох удамшилын нөөцтэйг харуулж байна гэж албаныхан хэлж байлаа. “Макс-Агро” эрчимжсэн цогцолбор аж ахуйн төлөвлөгөөгөөр 2017 он гэхэд нийт 1200 саалийн ийм үнээтэй болно гэж үзвэл Монголын сүү үйлдвэрлэлийн салбарт жинтэй хувь нэмэр оруулахаас гадна бүс нутгийн сүүний чиглэлийн үхрийн генефондыг сайжруулах өргөн боломж нээгдэх аж.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УДЭТ-ын засвар дуусаж, 5-р сарын 1-нд “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ

Монгол Улсын Засгийн газар түүх, соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалт барилга байгууламжуудаа …