Өнөө цагт уртын дуугаа уламжлан хойч ирээдүйдээ таниулан өвлүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулж яваа уран бүтээлчдийн нэг бол уртын дуучин, МУСТА Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар. Тэднийг гэр бүлийн хосууд гэдгээр нь түмэн олон андахгүй сайн мэднэ.
Гэр бүлээрээ уртын дуугаараа уран бүтээлээ туурвиж сонсогч олныхоо мэлмийг мялааж байгаа дуучид шинэ клипээ цацлаа. Нийтийн дууны уран бүтээл дээр ажиллахгүй үндэсний өв соёлоо хадгалан ардын урлагтаа хүчин зүтгэж яваа Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар Монгол түмний уламжлалт баярыг тохиолдуулан “Цагаан сар” хэмээх сайхан уран бүтээлийг өөрсдийн өнгө жанраар туурвижээ. Мөн энэ дашрамд дуулгахад хос дуучид маань “Говь” компаний нүүр царайгаар тодорч ба л үндэсний брендээ сурталчилаж яваа юм. Ингээд үндэсний урлагаа хөгжүүлэх их үйлсэд нь уншигчдынхаа өмнөөс амжилт хүсэж шинэ уран бүтээлийн хүргэж байна.