Монголын урлагийн ертөнцөд охидын хамтлаг гэдгээрээ ялгарч олон жилийн турш чанартай уран бүтээлээр үзэгчдээ байлдан дагуулж буй хамтлагийн нэг бол яахын аргагүй “Sweetymotion” билээ. Тус хамтлагийн бүсгүйчүүд энэ сарын 13-ны үдэш “Crocus event hall”-д 19:00 цагаас “Зүрхэн аялгууг” мэдрүүлэх гэж байна. Уг шоуны онцлог нь та бидний сэтгэлд хоногшсон 40, 50, 60-аад оны үеийн дуунуудыг амьдруулах бөгөөд “Best Tailor” хувцасны шилдэг шоу үзүүлбэрийг үзүүлэх юм байна.
Тус шоу үзүүлбэрийг Монголын шилдэг моделууд болох Одгэрэл, Урнаа, Ундрах зэрэг 10 гаруй моделууд амилуулах нь ээ.
Зүрхэн аялгуу шоуны хамгийн чухал хэсгийн нэг бол хөгжмийн найруулга юм. Уг шоуны хөгжимчдийн бүрэлдэхүүнд даралтат хөгжим Чинбаа, гитарчин Мөнх-Оргил, баргил гитарчин Никитоны Цогоо, бөмбөрчин Одбаяр, Хөсөгтөн хамтлагийн лимбэчин Адъяа, Ятгачин Солонго, ёочин хөгжмийг Шүрээ гэсэн шилдэг баг бүрэлдэхүүн ажиллаж байгаа юм.
Мөн Хувцас загвар зохион бүтээгч Биндэръяа, үс болон нүүрний гоо сайхныг Матрикс салон, Цэцэг чимэглэлийг-Flower цэцэгийн урлан, Гайхалтай амтат шоколадыг Amadei Chocolate зэрэг байгууллагууд гэгээн хайрын баярт зориулсан хамгийн гоё үдэш, хамгийн гоё орчинг бүрдүүлэхээр ажиллаж байна. Урилгаар МУГЖ Долгор ирж өөрийн гайхамшигт хоолойгоор эгшиг нэмэх юм. Тус шоуны ерөнхий зохион байгуулагчаар Монголын урлагийн чиг хандлагыг тодорхойлогч On’Off продакшн ажиллаж байгаа ажээ.