Монголд хамгийн хүчтэй үйл ажиллагаа явуулж байгаа залуусын нэгдэл бол facebook/247 групп юм. Уг групп нийгэмд зөв хандлагаар хайрыг маш олон хэлбэрээр илэрхийлж сайн үйлсийн ажил зохион байгуулдаг. Тэд энэ удаа Гэгээн валентины өдрийг тохиолдуулан уламжлал болгон гаргадаг “БИ ЧАМД ХАЙРТАЙ-2” номоо гаргасан байна. Ном дэлхийн сонгодог зохиолчид, Монголын сонгодог зохиолчид, 247 группын гишүүдийн хайртдаа зориулан бичсэн сэтгэлийн үг, шүлэг, захианаас бүрдсэн бөгөөд номын нээлт 2015 оны 02 сарын 14-ны өдөр Хил хамгаалах ерөнхий газрын урлаг /театрт/ болох юм байна. Нээлтийн үеэр ХЦБЧ-н уран бүтээлчид бэсрэг тоглолт хийж, хосуудад зориулсан хайрын түүх өгүүлсэн сонирхолтой кино үзүүлэх болохоор нийт монголын хосуудыг өргөнөөр ирэхийг урьжээ.
Эх сурвалж: Tur.mn