Цагдаагийн алба хаагч нар буяны үйлсэд бусдыгаа уриаллаа

1423739912DSC_0868ЦЕГ Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын Дэмжлэг үзүүлэх хэлтсийн цагдаагийн дэд хурандаа Д.Дугарсүрэн даргатай алба хаагч нар сар шинийн босгон дээр буяны үйлсэд бусдыгаа уриаллаа.

Тус газарт найман жил гаруй үр бүтээлтэй ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа гарч гэртээ өөрийн хоёр, эгч дүүгийнхээ 10-н хүүхдийг өсгөж хүмүүжүүлж байгаа бүсгүйд хамт олныхоо санаачлагаар чин сэтгэлийн дэмжлэг үзүүлэн сар шинийн баяраар хэрэглэх хэвийн боов, чихэр тэргүүтэн, хувцас хэрэгсэл, гурил будаа сахар гээд өдөр тутмын хэрэглээ болсон олон зүйлийг бэлэглэсэнд гэр бүлээрээ баярлаж байлаа.

Мөн тус хэлтсийн цахилгаанчин цахилгааны утсуудыг нь шинэчлэн аюулгүй байдлыг нь хангаж хэвийн болгож өгсөнд өрх толгойлсон бүсгүй баяртай байна. Цагдаагийн алба хаагч нарыгаа буяны үйлсэд уриалсан энэ сайхан үйл ажиллагаанд тус хэлтсийн 26-н алба хаагч оролцжээ.
DSC_0864 DSC_0870

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …