Нэг ченжийн буруутай үйлдлээс болж 2000 гаруй иргэд хохирч байна

316164_549863055065495_1526903623_n Бидний нэрлэж заншсан “Нинжа” буюу Хувиарай ашигт малтмал олборлогчид нэгдэн “Бичил уурхай эрхлэгчид” хэмээх мэргэжлийн нэршилтэй болж, захирагдах хууль дүрмийн дор зохион байгуулалтанд орж, байгаль орчинд хал багатай хариуцлагатай үйл ажиллагаагаа явуулах болжээ. Энэ талаар өнөөдөр “Монголын Бичил Уурхайн Нэгдсэн Дээвэр Холбоо” ТББ-аас мэдээлэл хийсэн юм.

Өнгөрсөн тавдугаар сарын 1,2-ны өдрүүдэд 16 аймгийн 32 сумаас 300 гаруй бичил уурхай эрхлэгчдийн төлөөлөл Төрийн ордонд анх удаагаа чуулж, холбогдох хууль эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудлуудынхаа талаар хэлэлцэж, гарах арга зам, төр болон бичил уурхай эрхлэгчдийн хамтын ажиллагааг хэрхэн сайжруулах талаар авч хэлэлцэн  “Монголын Бичил Уурхайн Нэгдсэн Дээвэр Холбоо” ТББ-ыг байгуулжээ. Тус холбоонд Монгол улсын аймаг, сум бүрийн бичил уурхай эрхлэгчдийн нөхөрлөл,ТББ-ууд нэгдсэн байна.

Тус ТББ-ын гүйцэтгэх захирал О.Цэцэгмаа байгууллагынхаа үйл ажиллагааны талаар “Угтаа бичил уурхайчид 1990 оноос хойш төр засгаас бусад иргэд шиг ажлын байр, элдэв мөнгө халамж нэхэлгүйгээр өдийг хүртэл өөрсдөө ажлын байр бий болгон амьдрал ахуйгаа авч яваа иргэд юм. Тиймээс эдгээр иргэдийн ч мөн ажиллах нөхцөл болоцоог зөв захистой хангах хэрэгтэй байна. Бичил уурхай эрхлэгчид бусад ажилчдын л адил Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал гээд төлөх ёстой бүх зүйлээ төлж байгаа. Энэ холбоонд маань Монгол улс даяар бүр сум бүрт байгаа бичил уурхай эрхлэгчид нэгдсэн. “Монголын Бичил Уурхайн Нэгдсэн Дээвэр Холбоо” ТББ нь бичил уурхай эрхлэгчдийн эрх ашигийг хамгаалах гол зорилготой” гэв.

“Монголын Бичил Уурхайн Нэгдсэн Дээвэр Холбоо” ТББ-ын төлөөлөгчид үйл ажиллагааныхаа гол чиг шугамыг тайлбарлахдаа “Монгол улс, эх орноо Монгол иргэд л өөриймсгөөр хайрлана. Тиймээс бичил уурхайчид болон төрийн хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулан, дэмжсэнээр байгальд хор хөнөөл багатай, иргэд ч ажлын байраар хангагдсан тийм орчин нөхцлийг бүрдүүлж чадна” хэмээв. Жишээ болгоход одоогийн байдлаар Баянхонгор аймагт бичил уурхай эрхлэж байсан 2 га газарт техникийн нөхөн сэргээлтийг хийсэн байгаа бөгөөд удахгүй биологийн нөхөн сэргээлтийг хийх гэж байгаа гэнэ.

Энэ мэтчилэн хариуцлагатай бичил уурхайг хөгжүүлэхэд уурхайчдын төрөөс хүсэж буй зүйл нь Ашигт малтмалын тухай хууль зэрэг холбогдох хуулийн зүйл, заалтад “Бичил уурхай эрхлэгчдийн талаар тодорхой зааж өгөх, үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн орчин нөхцлөөр хангаж өгөх”-ийг хүсэж байгаа юм байна. Ингэхдээ бодит амьдрал дээр хэрэгжих боломжтой, уурхай эрхлэгчдийн саналыг тусгаж, яаравчлан авч хэлэлцэх шаардлагатай байгаа юм.

Учир нь тун саяхны нэгэн жишээ болох Баянхонгор аймагт алдагдсан Баянхонгор сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэрэх” хүнсний захын урд байрлах үйлчилгээ, орон сууцны зориулалттай 2 давхар байрны ард нь залгаж барьсан 2х4.8 метр талбайтай объектоос 85 грамм мөнгөн ус алдагдсан байсныг илрүүлсэн. Улмаар тус аймаг дахь бүх бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагааг хагас сарын хугацаатай зогсоогоод байгаа. Гэтэл үүнээс болж хууль дүрмийнхээ дагуу олборлолт хийж байсан 14 бичил уурхайд ажиллагсад болон тэдний ар гэрийнхэн нийлсэн 2000 гаруй хүн орлогын эх үүсвэргүй болж хохироод байна. Угтаа бол эл мөнгөн усыг нэг ченж ашиглаж байснаас биш ямар ч бичил уурхайчин холбоогүй хэрэг байсан ажээ. Тиймээс л хууль бус ганц нэгхэн хүний хомрогонд нийт бичил уурхай эрхлэгчдийг хохироох нь буруу тул хууль эрх зүйн зохицуулалт хийхэд анхаарал хандуулахыг уриалан “Монгол улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын гишүүдэд” ил захидал илгээжээ. Үүнд:

401798_549863325065468_1696556274_n

 Мөн Төв аймгийн борнуур, Зүүн хараа болон Баянхонгор аймаг дахь баяжуулах цехийн үйл ажиллагааг нэн даруй нээхгүй бол сүүлийн үед ихээр гарч буй мөнгөн ус алдагдах үйлдэл гарах магадлал өндөр байгаа гэдгийг сануулж байлаа. Учир нь бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагааг хааснаас болж иргэд амьдрахын эрхэнд ил бус далд алт гаргаж авахын тулд мөнгөн ус хэрэглэх үйлдэл гарах магадлал өндөр байгаа юм.  Үүнээс гадна 2008 оноос хойш баяжуулах үйлдвэрт мөнгөн ус хэрэглэхийг хорьсон ч манай улсад мөнгөн ус орж ирсээр байгаа нь эцсийн эцэст хууль хяналтын байгууллагууд нь ажлаа сайн хийхгүй байгаа, төр хариуцлагагүй байгаатай шууд холбоотой юм. Тиймээс төрийн хүрч чадахгүй байгаа газар бичил уурхай эрхлэгчид нэгдэн нэгэн дээвэр дор орж, хууль журмын дагуу төртэйгөө хамтран ажиллахад хууль эрх зүйн зохицуулалт яаралтай хийх шаардлагатай байгаа ажээ.

Т.Анир.ugluu.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …