virtual

October, 2019

  • 24 October

    Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар Ж.Бат-Эрдэнийг сонголоо

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн ахлагчаар Я.Содбаатар гишүүнийг томиллоо. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн бодлого, зохицуулалтын асуудлыг дагнан хариуцаж бодлогын баримт бичиг, асуудал боловсруулах …

  • 24 October

    Г.Ичинхорлоо: 15 төрлийн 3000 шахам уламжлалт тоглоом наадгай бий

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт яамны Соёл урлагийн бодлогын газрын мэргэжилтэн Г.Ичинхорлоогоос “Монгол наадгай” аяны талаар тодрууллаа. “Монгол наадгай” аяны талаар мэдээлэл өгнө үү. Ямар ач холбогдолтой арга хэмжээ вэ?   Хүүхэд залуучуудад монгол ахуй, монгол өв соёлыг өвлүүлэх, дархлааг бий болгох зорилтыг  Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан. Мөн 2019-2020 оныг Бүх нийтийг соён гэгээрүүлэх жил болгон зарласан. Энэ хүрээнд бид …

  • 24 October

    Ч.Улаан: Өнөөдрийн байдлаар гоц халварт өвчин гараагүй байна

    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн (2019.10.23) хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн бөгөөд хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг даргалав. Хуралдааны эхэнд Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Засгийн газраас 2019 оны 10 дугаар …

  • 24 October

    “Шилдэг албаны нохой-2019” УАШТ болно

    Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдал, хил хязгаарын халдашгүй, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө ажилладаг төрийн тусгай алба болох Зэвсэгт хүчин, Төрийн тусгай хамгаалалтын алба, Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар зэрэг байгуулладагд ашигладаг албаны нохдын мэргэшлийн ур чадварыг шалгах, харилцан туршлага солилцох “Шилдэг албаны нохой-2019” …

  • 24 October

    НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл хүүхдийн паркийн газрын асуудлыг судална

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Зам чөлөөл” аян, “Хашаа, хайс” нэгдсэн арга хэмжээг эхлүүлж, удаан хугацаанд ашиглаагүй болон хууль зөрчин олгосон газруудын зөвшөөрлийг цуцлах ажлуудыг хуулийн хүрээнд шат дараатай хийж хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч Н.Батсүмбэрэл Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрын асуудлаар мэдээлэл хүргүүлж, хамтарч ажиллах хүсэлтээ нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны …

  • 24 October

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны аравдугаар сарын 24. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын дунд харагчин тахиа сарын 26. Бархасвадь гараг.  Бага морь одтой, нэг цагаан мэнгэтэй хөх морь өдөр. Барилдлага: Хүчин төгсөхШүтэн барилдлага: ТөрөхүйСуудал: Мод Өдрийн наран 7 цаг 24 минутад мандан, 17 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн …

  • 24 October

    Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

    Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Сүхбаатарын зүүн өмнөд хэсгээр их цас орно. Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, хүйтэрч, замд хальтиргаа гулгаа үүсч, даваа гүвээ хаагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 10 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд …

  • 23 October

    “Улаанбаатар олон улсын өдөрлөг -2019” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

    Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан анх удаа “Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөгийг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, Монгол Улс дахь Элчин сайдын яамд, олон улсын байгууллага, Улаанбаатар хоттой ах, дүү найрамдалт харилцаат зургаан орны 16 хотын 60 гаруй төлөөлөгч оролцов. “Ulaanbaatar …

  • 23 October

    2019 оны Нийслэлийн “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн” тодорлоо

    Нийслэлийн “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх”, “Эрүүл мэндээ дээдлэгч иргэн”-д шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар чуулгад боллоо. Арга хэмжээнд Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон эрүүл мэндээ дээдлэгч иргэд, олон нийт оролцов. Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа ёслолын ажиллагааг нээж хэлсэн …

  • 23 October

    Нийслэлийн 2019 оны шилдэг дүүргээр Багануур дүүрэг тодорлоо

    Нийслэлийн 380 жилийн ойн баярын хүрээнд 2019 оны “Манай хороо-Миний гудамж”, “Шилдэг хороо” хэсгийн ахлагч нарын “Шилдэг баг” шалгаруулах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ш.Анхмаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын …

  • 23 October

    Түрээсийн орон сууцанд хамрагдсан иргэдийн түлхүүрийг олгож эхэллээ

    Түрээсийн орон сууцны эхний 6 блок байр буюу 1035, 1036, 1038, 1039, 1041, 1042 дугаар байранд орох иргэд энэ долоо хоногийн Лхагва, Пүрэв, Баасан гарагт буюу 10 дугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд орон сууцаа хүлээн авч түлхүүрээ авах аж. “НОСК-ын мэргэжилтнүүд түлхүүрийг хүлээлгэж өгөхөөр дээрх орон сууцнуудад ажиллаж байгаа. Өнөөдрийн хувьд 68.59 м.кв талбайтай орон сууцыг сонгосон 102 иргэнд …

  • 23 October

    Дуучин С.Гантогоо, Л. Насанбуян нарын хамтран дуулсан “ LOVE YA” дууны клип цацагдаж эхэллээ

    Улсын филармоны залуу уран бүтээлч, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Л.Насанбуян, “Монгол Контент ХХК-ийн уран бүтээлч, дуучин С. Гантогоо нарын хамтран дуулсан “ LOVE YA” дууны клип цацагдаж эхэллээ.  Сонирхуулахад дуучин Л. Насанбуянгийн 2019 оны анхны уран бүтээл болох “Үүрд хайрлаарай” дууны клипинд түүнтэй хамт “Оддын эрэлд” тэмцээний шилдгүүдийн тоонд багтаж байсан “Мотив” хамтлагийн дуучин Т. Ганбаатар, дуучин С.Гантогоо …

  • 23 October

    Б.Жаргалсайханы “Ам нээвэл”-д хэлсэн онцлох арван ишлэл

    Бүгд Найрамдах намын дарга Б.Жаргалсайхан MN25 суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт хэлсэн онцлох 10 ишлэлийг хүргэе. 1. Саарал жагсаалт банкуудтай, банк санхүүгийн ил тод байдал сахилга баттай холбоотой. Олон улсын валютын сан банк санхүүгийн байгууллагуудад шалгалт хийгээд зөрчил дутагдлуудыг арилга гэсэн. Банкуудын 500 тэрбум төгрөг хаанаас орж ирснийг тодорхойлж чадахгүй байгааг дотоод террористуудаасаа хайх хэрэгтэй. У.Хүрэлсүх сэлэмээ эргүүлэх цаг болоогүй юм уу шударга ёсыг тогтооно гэсэн. Банкууд хаанаас тэр мөнгийг байршуулсан нь ойлгомжтой …

  • 23 October

    Бурхан багшийн Их дүйчин өдрийг бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох хуулийн төслийг дэмжив

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.10.23) хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын нэр бүхий 10 гишүүний өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төсөл санаачлагч гишүүдийг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулсан юм. Буддын шашин нь Монголын төрийн шашин байсан бөгөөд Монголын …

  • 23 October

    Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарт хариуцлага тооцохоо мэдэгдлээ

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнтэй уулзаж, Монгол Улс FATF-ын (Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага) “саарал жагсаалт”-д орсон нөхцөл байдал, FATF болон  APG-гээс (Мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүсийн байгууллага) ирүүлсэн нэмэлт зөвлөмжид тусгасан шаардлагыг хэрэгжүүлэх болон санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр хийж, гүйцэтгэсэн ажил, үр дүнгийн асуудлыг хөндөж ярилаа. Энэ үеэр …