virtual

August, 2019

  • 20 August

    Байдраг-Говь-Алтай чиглэлийн 126.7 километр авто замыг энэ онд багтаан ашиглалтад оруулна

    Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өнгөрөгч амралтын өдрүүдэд Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллалаа. Албан томилолтын хүрээнд Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 километр хатуу хучилттай авто замыг ашиглалтад хүлээн авч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээв. Энэхүү автозам ашиглалтад орсноор баруун аймгуудыг холбосон хэвтээ тэнхлэгийн авто замын сүлжээнд хамрагдах таатай боломж бүрдэх юм. Төслийг Зам, тээврийн хөгжлийн яамны …

  • 20 August

    С.Амарсайхан: Улаанбаатар хотын өмнө тулгамдсан асуудлыг төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын оролцоо чухал

    Монгол Улс нь Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг чухал суваг болох Азийн төлөөх Боао форумыг санаачлагч орнуудын нэг юм. Монгол Улсад зохион байгуулж буй форумын анхны арга хэмжээ болох “Улаанбаатарын Бага хурал” өнөөдөр Шангри-Ла зочид буудалд эхэллээ. Улаанбаатар Бага хурлын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мүн, Гадаад харилцааны сайд …

  • 20 August

    ФОТО: Улаанбаатар хотноо Азийн төлөөх Боао форумын бага хурал болж байна

    Монгол Улс нь Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг чухал суваг болох Азийн төлөөх Боао форумыг санаачлагч орнуудын нэг юм. Монгол Улсад зохион байгуулж буй форумын анхны арга хэмжээ болох Улаанбаатарын Бага хурал 2019 оны наймдугаар сарын 20-ны өдөр Шангри-Ла зочид буудалд болж байна. Улаанбаатарын Бага хурлын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэлэв. Ерөнхий сайд …

  • 20 August

    Дөрвөн вагон хөгцөрсөн цагаан будааг илрүүлэн буцаажээ

    Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор энэ сарын 18-ны өдөр Вьетнам улсаас Монгол Улсын нэр бүхий компанийн импортолсон 290 тонн буюу дөрвөн вагон цагаан будаа нь тээвэрлэлтийн горим зөрчигдсөний улмаас чанар, аюулгүй байдал алдагдаж хөгцөрсөн байсныг мэргэжлийн хяналтын байгууллагаас илрүүлэн экспортлогч оронд нь буцаажээ. Хамгийн сүүлд энэ сарын 5-ны өдөр 60 тонн хөгцөрсөн цагаан будааг хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлэн, экспортлогч оронд нь буцааж байсан юм.

  • 20 August

    Улайсдаг гэрлийн хэрэглээнээс татгалзъя

    LED (Light-emitting diode) гэрэл нь 1вт цахилгаан энергийг 90-112 люмен болгож хувирган харьцангуй бага энерги зарцуулж, 40-50 жил ажиллах чадвартай бөгөөд хар тугалга болон мөнгөн ус агуулдаггүй. LED гэрлийг бүдгэрүүлж, тодосгож болдгоос гадна хөдөлгөөн, чичиргээнд тэсвэртэй, хөнгөн, ганддаггүй материалтай мөн олон төрлийн өнгөний сонголттой байдаг. CFL (Compact fluorescent light) гэрэл буюу бидний нэрлэж заншсанаар өдрийн гэрэл нь 1вт цахилгаан энергийг …

  • 20 August

    “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн уралдаанд 24295 иргэн саналаа өгчээ

    “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шинэ үндэсний төв цэнгэлдэх хүрээлэх байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг энэ сарын 06-наас 16-ны хооронд зарласан. Уралдаанд нийт есөн бүтээл ирээд байгаа юм. Уралдаан зохион байгуулах удирдамжид заасны дагуу ирүүлсэн бүтээлүүдийг энэ сарын 16,17,18,19-ны өдрүүдэд нийслэлийн Хот …

  • 20 August

    Ё.Баатарбилэг: Энэ жил бүх хүүхэд сурах бичгээ сургуулиасаа түрээслэж хэрэглэнэ

    БСШУСЯ-наас хичээлийн шинэ жилийг угтаж өнөөдөр /2019.8.20/ мэдээлэл хийлээ. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “2019-2020 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 644 мянган сурагч ЕБС-д суралцана. Энэ нь өмнөх жилээс 50 орчим мянгаар нэмэгдэж байгаа.  Харин цэцэрлэгт өмнөх оноос 15 мянгаар нэмэгдэж, энэ жил 275,800 хүүхэд хүмүүжнэ. 2019-2020 оны хичээлийн жилд сургалтын хөтөлбөрийг сайжруулж байгаа. Ингэснээр агуулгын хоцрогдолгүй байх, багш нарт нэмэлт ачаалалгүй …

  • 20 August

    JCI Монгол байгууллагаас оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

    JCI Монгол байгууллагаас 2019-2020 оны хичээлийн жилд дотоодын их, дээд сургуулийн үндсэн ангид суралцаж буй оюутнуудад зориулсан ШИЛДЭГ ШИНЭХЭН ОЮУТНЫ “ИРЭЭДҮЙ” тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ. “Ирээдүй” төсөл нь JCI Монгол байгууллагын үндсэн төслүүдийн нэг бөгөөд НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн 4-р зорилтод чиглэсэн чанартай боловсролыг дэмжих төсөл билээ. Тус байгууллага нь “Ирээдүй” төслийг 2017 оноос хойш гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Ирээдүй төсөл …

  • 20 August

    Бангладешт гарсан гал түймрийн улмаас 50 мянган хүн орон гэргүй болжээ

    Бангладешийн нийслэл Дакка хотод гарсан галын улмаас 2000 байшин, барилга шатаж 50 мянган хүн гэр оронгүй болжээ. Уг гал өнгөрсөн баасан гарагийн орой Дакка хотын Мирпур дүүргийн ядуусын хороололд гарсан байна. Ядуусын хорооллын оршин суугчдын дийлэнх нь ойролцоох оёдлын үйлдвэрийн бага цалинтай ажилчид аж. Тус хороололд ажилладаг Абдул Хамид “Би ганц ч зүйлээ авч үлдэж чадсангүй. Цаашид юу хийхээ мэдэхгүй …

  • 20 August

    “Говийн чоно-2019” ирэх есдүгээр сард болно

    Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулах гэж байна. “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль ирэх есдүгээр сарын 09-21-ний өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд хотод зохион байгуулагдах ба бэлтгэлийг ханган ажиллаж байгаа юм. Бэлтгэл ажлын хүрээнд өчигдөр  дадлага сургуулийг зохион …

  • 20 August

    Нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүллээ

    Хичээлийн шинэ жил эхэлж иргэд, зорчигчдын зорчих  эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний ачаалал ихтэй чиглэлүүд буюу Хайлааст, Баянхошуу, ТЭЦ3, Сэлх, Тахилт, Баруун салаа, Зүүн салаа, 3,4 дүгээр хороолол, Зайсан, Алтай хотхон, Дэнжийн 1000, Өвөр согоот, Нисэх, 7 буудал, Зунжин, Шархад, 5 шар, Офицеруудын ордон, Зүүн 4 зам, Улаанхуаран, Мах импексийн суурьшлын цэгүүдэд үйлчлэх автобусны тоог 10 орчим хувиар …

  • 20 August

    Д.Мөнхжаргал: Агаарын чанарыг сайжруулах журмаар нарийн зохицуулалтуудыг хийсэн

    Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2019 оны наймдугаар сарын 14-ний хамтарсан А/433-А/820 дугаар тушаал захирамжаар шинэчлэн баталлаа. Энэхүү журмаар сайжруулсан хатуу түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, борлуулалтыг иргэдэд хүргэх зохицуулалт, тухайлбал агаарын чанарыг сайжруулах бүсийн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хэрэгцээнд шаардлагатай сайжруулсан хатуу түлшний үйлдвэрлэлийн асуудлыг …

  • 20 August

    10 настай ач охиноо хүчиндсэн этгээдэд 12 жилийн хорих ял оноов

    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны  дөрөвдүгээр сарын 29-ний  өдрөөс 2019 оны тавдугаар сарын 9-ний өдрийн  хооронд иргэн М.Т нь 10 настай  ач охиноо эсэргүүцэл  үзүүлэх чадваргүйг нь мэдсээр байж удаа дараа хүч хэрэглэн  хүчиндсэн гэмт хэрэг гарсан байна. Дээрх гэмт хэрэгт тус дүүргийн прокурорын газраас хяналт тавьж, Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан мөрдөн шалгах …

  • 20 August

    А.Алисжабана Боао форумын Улаанбаатарын бага хуралд тусгай зочноор оролцоно

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн  комисс (АНДЭЗНК)-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Алисжабанаг өчигдөр /2019.08.19/ хүлээн авч уулзаж, Монгол Улс-НҮБ-ын АНДЭЗНК-ын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов. Сайд Д.Цогтбаатар НҮБ-ын АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын айлчлал нь Монгол Улс-АНДЭЗНК-ын хамтын …

  • 20 August

    Фото: “Цаатны наадам -2000 цааны баяр” боллоо

    Монгол Улсын 2018 оны жилийн эцсийн мал, амьтны тооллогоор цаа буга 2396 болж өссөн байна. Тодруулбал Тайгад жилийн дөрвөн улиралд цаа бугаа маллан амьдарч байгаа цаатан иргэд 2006 оны жилийн эцсийн мал, амьтны тооллогоор 814 толгой цаа буга тоолуулж байсан бол 2018 оны жилийн эцэст 85 өрх 2396 толгой цаа бугатай болж тоо толгой нь 3 дахин нэмэгджээ. Монгол улсын …