virtual

August, 2019

  • 5 August

    Б.Сүхбаатар: Түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалт долоо хоногийн турш явагдана

    “Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаатай цахим хэлбэрээр  явагдаж дууслаа. Бүртгэлийн явц болон сонгон шалгаруулалтын ажлын талаар өнөөдөр /2019.08.05/ “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн  удирдлагууд мэдээлэл хийлээ. НОСК ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар “Нийслэлийн Зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж бүртгэлийг хаасан. Бүртгэлийн явцад хүндрэл …

  • 5 August

    “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” төслийн концепц, Загвар зураг төсөл боловсруулах уралдаан зарлалаа

    “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын А/787 дугаар захирамж гарлаа. Энэхүү уралдааныг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотойгоор үндэсний хэв шинж, орчин үеийн техник технологийн шийдэл бүхий шилдэг санааг тодорхойлж цаашдын бүтээн байгуулалтын эхлэлийг тавих зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллагууд …

  • 5 August

    Хууль зөрчин нууцаар ажиллаж байсан уурхайд хоёр хүн амиа алджээ

    Баянхонгор аймгийн Галуут сум, Сүмбэр багийн нутагт байрлах “Империал гоулд майнинг” компанийн алтны уурхайд 2019 оны наймдугаар сарын 4-5-нд шилжих шөнө осол гарч, хоёр хүн амиа алджээ.  Хашлага нурсны улмаас насосны шүүр цэвэрлэж байсан хоёр ажилтан усанд унаж осолдсон байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус компанийн үйл ажиллагааг энэ оны гуравдугаар сард зогсоож, уурхайг хаасан байхад хууль зөрчин, хулгайгаар, шөнийн цагаар ажиллаж …

  • 5 August

    Наймдугаар сарын 15-ны дотор бүх сургууль, цэцэрлэгийн засвар, үйлчилгээний ажлыг дуусгахыг үүрэг болголоо

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Цацрал “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар танилцуулга хийв. Тэрбээр “Наймдугаар сарын 3-ны өдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний нөөц 155.600 тонн байна. Түлшийг Сонгинохайрхан дүүргийн 22, 28 дугаар хороо, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 12, 13 …

  • 5 August

    Видео: Циркчин Б.Баттулга “Авьяаслаг Австраличууд” шоуны дараагийн шатанд шалгарлаа

    “Авьяаслаг Австраличууд” шоу нэвтрүүлгийн энэ жилийн дугаарт циркчин Б.Баттулга амжилттай оролцож, дараагийн шатандаа шалгарчээ. АНУ-ын Лас Вегас хотод үйл ажиллагаа явуулдаг “Механик цирк”-ийн циркчин тэрбээр энэ удаагийн үзүүлбэртээ галтай гуалин мод эхлээд нуруун дээрээ, дараа нь толгой дээрээ эргүүлж, мөн гуалин модон савлуурт шүүгч болон хөтлөгчийг суулган эргүүлж, үзэгч болон шүүгчдийг алмайруулжээ. Монгол орны түүх соёлыг Австрали улсад сурталчлан таниулахыг …

  • 5 August

    Элэгний B,C вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд 86271 иргэн хамрагджээ

    Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөр орон даяар хэрэгжиж буй. Тус хөтөлбөрийн хоёрдугаар шатанд 2019 оны долоодугаар сарын 29-ний байдлаар 884,246 даатгуулагч хамрагдлаа гэж ЭМДЕГ-аас мэдээллээ. Үүнээс 86271 иргэн вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд хамрагдсан байна.

  • 5 August

    Мөрдөн шалгах байгууллагын мэдүүлэг авах өрөөнүүдийг шалгажээ

    Нийслэлийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанаас ангид, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, аюулгүй байдлыг хангуулах зорилгоор хяналтын харьяа мөрдөн шалгах байгууллагуудын мэдүүлэг авах өрөөнүүдэд  1 дүгээр улиралд хяналт шалгалт хийсэн. Мэдүүлэг авах өрөө нь Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/57 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Мэдүүлэг авах өрөөнд …

  • 5 August

    Хүүхдийг хоёр нас хүртэл нь эхийн сүүгээр хооллох хэрэгтэй

    Дэлхийд жил бүрийн наймдугаар сарын 1-7-ны өдрийг “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн билээ. Энэ жил тус долоо хоногийг “Эхэд ээлтэй ажлын байрыг дэмжицгээе” уриан дор тэмдэглэж байна. Хүүхэд эрүүл энх, эсэн мэнд амьдрахын гол үндэс нь хүүхдийн хоол тэжээл юм. Нярай хүүхдийг зөв хооллох нь тэдний хоол тэжээлийн байдал, өсөлт хөгжил улмаар амьдрах чадварыг сайжруулдаг аж. …

  • 5 August

    Өнөөдрийн байдлаар ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдээгүй байна

    Он гарсаар улсын хэмжээнд нийслэл Улаанбаатар хот, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 50 суманд нийт 88 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 50,305.8 га ой, 255,373.6 га хээрийн талбай, нийт 305,679.4 га талбай түймэрт өртсөн байна. Түймрийн улмаас байгаль экологид 23,756,583,804 төгрөгийн хохирол учирч, түймрийг унтраахад 449,663,142 төгрөгийн зардал гарчээ. Харин өнөөдөр буюу наймдугаар сарын 05-ны …

  • 5 August

    БОАЖЯ-наас “Хоггүй, цэвэрхэн Монгол” аяныг эхлүүллээ

    БОАЖЯ-наас  “Цэвэрхэн наадацгаая” аяныг амжилттай зохион байгуулсан.Үргэлжлүүлэн “Хоггүй, цэвэрхэн Монгол” аяныг жилийн хугацаатай зохион байгуулахаар болсон байна. Аяны хүрээнд олон нийтэд Хог хаягдлын тухай хуулийг сурталчлахаас гадна нөлөөллийн ажлууд хийх юм байна. Мөн сар бүр тухайлсан сэдвийн хүрээнд аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газруудын дунд уралдаан зарлахаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат удирдамж гаргажээ. Уг удирдамжид аймаг, нийслэлийг 6 бүсэд хувааж, …

  • 5 August

    “Харанга” хамтлагийн 30 жилийн ойн тоглолт товлогдлоо 

    Монголын рок попын домог “Харанга” хамтлагийн 30 жилийн ойн тоглолт аравдугаар сарын 19-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болно. “Харанга” хамтлаг 30 жилийн ойдоо зориулж “Эрин зууны хөг” (1997), “Best of Haranga” (1997), “Бодлын тэнгис” (2000), “Ертөнцийн өнгө” (2003) цомгуудаа дахин хэвлүүлэхээр болжээ. Үүн дээр тэдний цоо шинэ цомог нэмэгдэн, худалдаанд гарахад бэлэн болсон байна. Шинэ цомогт багтсан шинэ дууныхаа нэгийг “Харанга” …

  • 5 August

    Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр орон нутагт байгаа намчирхал, улстөржилтийг арилгахыг захив

    Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Баянхонгор аймгийн зарим сумдад ажиллаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар танилцуулан, ард иргэдийнсанал бодлыг сонсож ажиллаж байгаа билээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр орон нутагт байгаа намчирхал, улстөржилтийг арилгахыг захив Тэрбээр өнөөдөр /2019.08.03/ Баянхонгор аймгийн Баянлиг суманд ажиллалаа. Тус сумын хоёрдугаар багийн малчин С.Ганболдын гэрт зочилж, аж байдалтай нь танилцахын зэрэгцээ хот айлын малчин хөдөлмөрчидтэй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар болон бэлчээр ашиглалт, малын ашиг шим, өв уламжлал, соёл зэрэг олон асуудлыг хөндөж, энгийн …

  • 5 August

    БНСУ-д ажиллах иргэдийг өнөөдөр бүртгэнэ

    БНСУ-д ажиллах хүсэлтэй монгол иргэдийг зөвхөн өнөөдөр /2019.08.05/ цахимаар бүртгэнэ. Цахимаар бүртгэлийн дугаар олгох сисmем http://solongos.hudulmur-halamj.gov.mn-д нэвтэрч, өөрийн мэдээллийг бүртгүүлнэ. Системийг өнөөдөр 8:00 цагт нээж, 17:00 цагт хаах аж. Бүртгүүлэх явц 1. Та зөвхөн өөрийн оршин суугаа дүүргийг сонгоно. Өөр дүүрэг сонгосон тохиолдолд тухайн дүүрэг бүртгэлийн байран дээр дахин баримт бичиг болон бүртгэлийн дугаарын жагсаалтын дагуу таны бичиг баримтыг тулгаж шалгахыг …

  • 5 August

    ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ амралтын өдрүүдэд Хэнтий аймагт ажиллалаа

    Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ амралтын өдрүүдэд Хэнтий аймагт ажиллалаа. Тэрбээр УИХ-ын гишүүний хувиар тойргийнхоо Баянхутаг, Галшар суманд бямба гарагт очсон юм. Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгож хөгжүүлэх Засгийн газрын тогтоолын дагуу Хэнтий аймгийн сумдын түүхэн онцлогийг тусгасан олон бүтээн байгуулалтын ажлыг тойргийнхоо сум бүрт эхлүүлээд байгаа юм. Баянхутаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн спорт барилгыг шинээр барих …

  • 5 August

    Видео: Дуучин А.Нарандулам “Заяан наваа” дууг шинэчлэн дуулжээ

    “Зун” продакшны дуучин А.Нарандулам, DJ Хөхжимтэй хамтран гэх “Заяан наваа”ардын дууг шинэчлэн дуулжээ. Хөгжмийн найруулгыг тус продакшны Ерөнхий продюсер “Алтан ураг” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч Б.Эрдэнэбат найруулсан байна. “Зун” продакшны уран бүтээлчид өөрийн гэсэн өвөрмөц имижтэй дуучин Б.Алтанжаргалтай хамтран “Цагаан сар”  дууг орчин үеийн хөгжмийн урсгалд оруулан үзэгч, сонсогчдоо өргөн барьсан билээ.