virtual

January, 2019

  • 31 January

    Д.Чойжамц: Энэ жил ахмадуудад ээлтэй жил болно 

    Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц өнөөдөр /2019.01.31/ XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц“Монгол түмний  хүндэтгэлтэй баярын нэг болох уламжлалт сар шинийн баяр удахгүй болох гэж байна.XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн мэндийг та бүхэндээ дэвшүүлье. Цагаан сарын баярыг монголчууд олон …

  • 31 January

    Улаан бурхан өвчнөөс сэргийлье

    Улаан бурхан өвчний тохиолдол Европ болон зэргэлдээ орнуудад ихсэх хандлагатай байна. Ялангуяа уг өвчлөл нь Улаан бурхан өвчний эсрэг вакцин хийлгээгүй хүүхдүүдийн дунд илүү их бүртгэгдэж байна. Иймд: -Товлолын вакциныг заавал хийлгэх, хоцорсон юмуу эсвэл огт хийлгээгүй бол нөхөн хийлгэх -Вакцин хийлгэх насанд хүрээгүй хүүхдийг олон нийтийн газарт авч явахгүй байх  -Уг өвчний шинж тэмдэг илэрвэл дур мэдэн эмчлэхгүйгээр, мэргэжлийн эмчид …

  • 31 January

    Гар утас хүний эрүүл мэндэд нөлөөлөх нь

    Гар утас нь орчин үеийн харилцаа холбооны салшгүй нэг хэсэг юм. Олон улс оронд хүн амын хагасаас илүү хувь нь гар утас ашигласнаар түүний зах зээл хурдацтай нэмэгдэж байна. 2014 онд тооцоолсоноор 6.9 тэрбум гар утасны захиалга дэлхий даяар байсан байна Гар утас хэрэглэгчдийн тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор түүний нийгмийн эрүүл мэндэд нөлөөлөх болзошгүй нөлөөллийг судлах, ойлгох хянах нь чухал юм. …

  • 31 January

    Хүйтний улиралд стресст өртөх магадлалтай

    Монгол улс хүйтэн, дулааны хэмийн зөрүүтэй, эрс тэс, хуурай уур амьсгалтай орон. Хүйтний улиралд хувцсаа тохируулж өмсөх, үсээ хатаасны дараа гадагшаа гарах нь эрүүл мэндээ хамгаалах энгийн арга юм. Сэрүүн нөхцөлд нимгэн хувцас, малгайгүй явснаар эмгэг хууч өвчин, мэдрэлийн суурь өвчтэй болно. Насанд хүрсэн хүний уураг тархинд нэг минутад ойролцоогоор 750 мл (зүрхнээс тархи руу урсах цусны 15%) цус урсан …

  • 31 January

    Монгол хэл, бичгийн шалгалтыг гуравдугаар сард авна

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар энэ жилээс эхлэн их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоолоо. Өмнө нь энэхүү шалгалтыг ЭЕШ-ын өмнөх өдөр, босго оноогүй зохион байгуулдаг байсан. Монгол хэл бичгийн шалгалтыг 2019 оны гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулна.

  • 31 January

    Монгол залуус дуудлагын цогц үйлчилгээг багтаасан ”App” бүтээлээ

    Дэлхий нийтээр түгээмэл ашигладаг дуудлагын цогц үйлчилгээг багтаасан арр-ыг монгол залуус монголчууддаа зориулан бүтээлээ. ZIP USER апп нь бүх төрлийн дуудлагын үйлчилгээг өөртөө багтаасан цогц платформ юм. Өөртөө 40 гаруй үйлчилгээг багтаасан ба дэлхийн нийтлэг болсон 6 хэл дээр хийгдсэн байна. Та ухаалаг утастай байхад хаана ч ямар ч үйлчилгээг авах боломжтой. Энэхүү апп нь үйлчилгээ үзүүлэгчдэд зориулагдсан бөгөөд та …

  • 31 January

    ”Галбын улаан” чөмөгний тосны ид шид

    “Галбын улаан” нэртэй тэмээний чөмөгний тос нь ямар нэг нэмэлт бодис, өнгө, үнэр оруулаагүй 100 хувийн органик бүтээгдэхүүн юм. Тэмээний чөмөгний тос нь хий ядаргаа тайлж , дархлалын системийг нөхөн сэргээх , ясны сийрэгжилт, шим тэжээл дутагдах, тамир тэнхээ доройтох, үе мөчний архаг хууч өвчин, нойр хулжих зэрэг хийн өвчинд тустай. Мөн арьс, нүүр царайг чийгшүүлж сайхан болгоход маш сайн …

  • 31 January

    336 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаярыг чөлөөлжээ

    Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг нас барсан хэрэг энэ сарын 22-ны өдөр гарсан. Батлан хамгаалах яамнаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу тус ангийн хариуцлага алдсан албан тушаалтнуудад дараах арга хэмжээг авчээ. Тодруулбал, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар хариуцсан анги салбарт нь хугацаат цэргийн албан хаагч амь насаа алдсан тул 336 дугаар …

  • 31 January

    Б.Урантогос: Оюутнууд 2018 оны сургалтын төлбөрийн И-баримтаа ирэх сарын 15-аас өмнө аваарай

    Их, дээд сургуулиудын оюутнууд  сургалтын төлбөр төлсөн татварын и-баримтаа авч хэвших, татварын буцаан олголтоо цаг тухайд нь авах талаар Монголын оюутны холбооны менежер, Сити их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан Б.Урантогостой ярилцлаа. Шинэ он гараад удаагүй байна. Монголын оюутны холбоо сүүлийн үед ямар ажил хийж хэрэгжүүлж байна вэ? Энэ талаар яриагаа эхлэе. Сайн байна уу. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хувь …

  • 31 January

    Баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах ЦАГИЙН ХУВААРЬ

    Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн  дагуу ажиллана. Хүнсний дэлгүүр:  02 дугаар сарын  04–нд  09.00 –24.00  цагт ажиллаж, 02 дугаар сарын 05.06 -нд амарч, 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Номин холдинг” ХХК–ний салбар дэлгүүрүүд: 02 дугаар сарын 04-нд ердийн цагийн хувиараар, 02 дугаар сарын 05-нд бүх салбар амарна. 02 дугаар сарын  06-нд хүнсний бүх …

  • 31 January

    Цагаан сараар хэрхэн зөв хооллох вэ

    Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн  хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Түвшинбаяр зөвлөж байна. 1. МАХ Хоногт шаардлагатай махны дээд хэмжээ нь 180г байдаг. 1 бууз = 35 гр мах гэж тооцвол та өдөртөө 5-6 ширхэг бууз идэхэд хангалттай. Махны шингэц 3-4 цаг байдаг тул тохируулж хэрэглэхийг сануулж байна. Махны их хэрэглээнээс шалтгаалж дараах …

  • 31 January

    Сар шинийн өдрүүдэд Дархан-Улаанбаатарын хооронд рейлбус үйлчилнэ

    Урвуулагч хэмээх шороон гахай жилийн сар шинийн өдрүүдэд УБТЗ-аас иргэдэд үйлчилгээгээ ойртуулан түргэн шуурхай үйлчлэх үүднээс Дархан-Улаанбаатарын хооронд  рейлбус явуулахаар болжээ. Тодруулбал хоёрдугаар сарын 4 буюу битүүний өдрөөс эхлэн 10-ныг дуустал Дархан-Улаанбаатар, Улаанбаатар-Дарханы чиглэлд 961, 962-р галт тэрэг буюу рейлбус, шинийн 1,2,3-нд Дархан-Сүхбаатар, Сүхбаатар-Дарханы чиглэлд 963, 964-р галт тэргийг нэмэлтээр явуулна. Улаанбаатар-Дарханы чиглэлд дээр дурдсан өдрүүдэд рейлбус 09.00 цагт хөдөлж …

  • 31 January

    АШУҮИС-ийн эмнэлгийг ирэх сард ашиглалтад хүлээн авна

     Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьсан эмнэлгийн барилгыг ирэх сард ашиглалтад хүлээн авахад бэлэн болоод байна.   Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлгийг Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулахаар шийдвэрлэлээ.   Энэ эмнэлэг Баянзүрх дүүргийн хүн амд үндсэн, улсын хэмжээнд зарим төрөлжсөн тусламж, үйлчилгээ үзүүлэх юм байна. Мөн АШУҮИС-ийн төгсөхийн өмнөх болон дараах сургалтад хамрагдаж байгаа 7000 …

  • 31 January

    Нийтийн тээвэрт 1200 цахилгаан автобус нэвтрүүлнэ

    “Байгаль орчинд ээлтэй, нэгдсэн ухаалаг систем бүхий нийтийн тээврийг хөгжүүлэх төсөл”-ийн талаар Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцуулав.   Төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд 1200, хүүхэд тээвэрлэх зориулалтаар 250  цахилгаан автобус нэвтрүүлэхийг дэмжлээ.  Энэ хүрээнд долоон дэд систем бүхий ухаалаг систем хөгжүүлж нэгдсэн удирдлагын төв, олон улсын стандартад нийцсэн дөрвөн авто …

  • 31 January

    Хиймэл, таримал чулуугаар хийсэн хөөрөг өндөр үнээр худалдан авахаас болгоомжил

    Сүүлийн жилүүдэд байгалийн үнэт чулуу ховордож чулууг синтетик, хиймэл аргаар хийж их хэмжээгээр зах зээлд нийлүүлж байна. Хиймэл, таримал чулуугаар хийсэн эдлэл (хөөргө, аяга, зүүлт г.м. бусад)-ийг  өндөр үнээр худалдан борлуулж иргэдийг хохироох явдал гарах боллоо. Иймд тэдгээр чулууг хооронд нь ялгаж таних боломж, чадвар хүн бүрт байхгүй учраас мэргэжлийн байгууллагаар шалгуулж авах, хэрэглэх нь зүйтэй юм. Монгол Улсын Засгийн …