Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт ирэх долоо хоногийн лхагва гаригт болно. Сонгуулийн санал хураалт дөхөж буйтай холбоотойгоор Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун, нарийн бичгийн дарга Ц.Отгонбагана, С.Отгонгэрэл, Т.Батдорж нар дүүргийн сонгуулийн хороод дээр ажиллаж сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаатай танилцана. Т.Түвшин Ugluu.mn
virtual
June, 2013
-
21 June
MIAMI-чууд цомын эзэн боллоо
Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2012-2013 оны аваргын цомын төлөө шалгарч үлдсэн “Майами Хит” болон “СА Спөрс” багуудын цувралын шийдвэрлэх долоо дахь тоглолт болж өндөрлөлөө. Уг тоглолтонд Майамичууд ялалт байгуулж 2012-2013 оны аваргын цомын эзэд боллоо. Тоглолтын финалийн MVP Лэброн Жеймст байв. Г.Сонор ugluu.mn
-
21 June
Нарны туяагаар хавдрыг анагаагч Санйоги Умасанкар Монголд
Монголд сүүлийн жилүүдэд хавдарт өвчинд нэрвэгдэгсэдийн тоо жилээс жилд өссөөр байгаа. Хавдар нь дэлхийн хаа сайгүй нас баралтын тэргүүлэгч нэгэн шалтгаан болсон. Хавдраар өвчлөгсдийн тоо жил ирэх тусам өсөн нэмэгдэх болсон ч, энэ өвчнөөс болж нас барагсдын тоо буурч байгаа аж. Учир нь мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, хавдрыг эрт оношилж, эмчилгээг сайжруулан халамж анхаарал сайн тавьж, өвчтөнийг дэмжиж өгснөөр энэ өвчний …
-
21 June
Нийслэл “Жуулчдад ээлтэй хот” болно
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Цагдаагийн газраас аялал жуулчлалын идэвхтэй улирал эхэлж байгаатай холбоотойгоор жуулчдын аюулгүй байдлыг хангах, болзошгүй гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, ая тухтай, аялах нөхцлийг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна. Тухайлбал,гадаадын жуулчдын гомдол, санал, хүсэлтийг хүлээн авах утсыг нээн ажиллуулж эхэлсэн бөгөөд нийслэлийн Аялал жуулчлалын газрын дэргэдэх Мэдээлэл, сурталчилгааны төвийн 70108687 дугаарын утсаар гадаадын жуулчид санал, хүсэлт гомдолоо …
-
21 June
“Оюутолгой”-н зэсийн баяжмал гаргах ажил дахин хойшиллоо
“Оюутолгой” компани өнөөдөр зэсийн баяжмал гаргах байсан ч Засгийн газрын зүгээс хойшлуулах санал тавьжээ. Ямар учраас ийн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Харин Оюутолгой компанийн зүгээс баяжмал гаргах бүх бэлтгэл ажил хангагдсан байгаа гэдгээ илэрхийлжээ. Ажиглагчдын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа гаргах нь зөв алхам гэж үзэж байгаа ч хойшлуулж байгаа нь Еерөнхийлөгчийн сонгуультай холбоотой эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Л.Бадрах Ugluu.mn
-
21 June
Мазаалай ихэрлэжээ
Байгаль хамгаалагчид мониторинг судалгааны явцад мазаалайн эвш төллөсөн тохиолдлыг таарчээ Цагаанбогд уулын Сүүжийн булагт өнгөрөгч сарын 23-нд энэ жил төрсөн 2 ихэр бамбарууштай эвш булгаас ундаалж байсантай тааралдсан байна. Мөн энэ сарын 17-нд Атас уулын Богц цагаан дэрсний тэжээлийн цэг дээр нэмэлт хоол тэжээл идэж байсан ихэр бамбарууштай эвш байсныг байгаль хамгаалагчид олж мэдсэн аж. Бамбарууштай эвш тохиолдсон газрууд нь …
-
21 June
“Домог” хамтлагийн залуусаар Ерөнхий сайд бахархлаа
Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүний “Миний Монголын бахархал” сэдэвт өглөөний цайтай уулзалтад энэ удаад “Домог” хамтлагийн залуус уригдлаа. Австрийн Вена хотноо болсон нэрт хөгжмийн зохиолч Ф.Шубертийн нэрэмжит олон улсын хөгжимчдийн наадмыг гурван төрөлд манлайлж, эх орныхоо нэр алдрыг дуурсгаад ирсэн “Домог” хамтлагийнханд Ерөнхий сайд Н.Алтанхуяг баяр хүргэлээ. “Язгуур урлагийнхаа тоглолтоор сонгодог урлагийн өлгий нутгийнхныг, тэр дундаа зохион байгуулагч орны хөгжимчдийг …
-
21 June
Түрэгийн үеийн түүхийн ховор цогцолбор дурсгалын хөшөө олджээ
Шинжлэх ухааны академийн Археологийн Хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид энэ сарын эхээр Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум, Дэлгэрхаан уулын орчимд эртний Түрэгийн язгууртны дурсгалт газар очиж ажиллажээ. 2011 онд энэ газар археологийн авран хамгаалах хайгуул хийх явцдаа олон хөшөө, цэцэг хээ дүрсэлсэн хавтан бүхий цогцолбор дурсгалын хөшөөнөөс түрэг бичээс илрүүлжээ. Ингээд энэ оны зургаадугаар сарын 5-10-ны өдрүүдэд тухайн гэрэлт хөшөөнөөс цаасан хэв …
-
21 June
Маргааш “Summer Love” фестиваль болно
Маргааш хайр шингэсэн хандивын фестиваль буюу “Summer Love” фестивали “Монгол шилтгээн”-д болох гэж байна. Фестивалийн гол зорилго нь Монголын мянга мянган үрсийн эрүүл мэнд, амь насыг аврах оношилгооны аппарат худалдан авах хөрөнгө босгоход хувь нэмрээ оруулах ажээ. Энэхүү фестивальд хип хоп хамтлаг, репперүүд, рок попын дуучид, DJ нар нижгэр тоглолт хийгээд зогсохгүй Үндэсний АСА цирк, загвар өмсөгчид (Монгол модел, Шилмэл загвар, Азийн …
-
21 June
Орон сууцны үнэ нэмэгджээ /орон сууцны үнэтэй танилцана уу/
Монгол Улсын Засгийн газар Барилга хот байгуулалтын яам хамтран улс орон даяар иргэдийг орон сууцжуулах урт хугацааны 8 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг энэ долоо хоногоос эхлүүлээд байна. “Хаан”, “Хас”, Худалдаа хөгжлийн банк, “Хадгаламж” банк зэрэг ажилжааны банкууд 8 хувиар иргэдэд орон сууцны зээл олгохоор тогтсон. Хөнгөлөлттэй зээлд хамруулж орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хот хөдөөгүй иргэд хөтөлбөрт хамрагдах, орон …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл