virtual

June, 2013

  • 26 June

    Нийслэлийн дүүргүүдэд сонгуулийн ирц 50 хувьд хүрчээ

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 17:00 цагийн байдлаар 50 хувьд хүрсэн байна. Тодруулбал Баянзүрх дүүрэг 50.1, Баянгол дүүрэг 54.7, Сонгинохайрхан дүүрэг 51.7, Сүхбаатар дүүрэг 51, Хан-Уул дүүрэг 50, Чингэлтэй дүүрэг 50.8, Багануур 51.5, Багахангай 55.3 хувьтай байна гэж Нийслэлийн сонгуулийн хороо мэдээллээд байна. Сонгуулийн санал хураалт өмнөх сонгуулиудтай харьцуулахад өндөр дүнтэй байна гэж сонгуулийн байгууллага …

  • 26 June

    Амжилтгүй болсон наймаанууд

    Наймааны цонх бүрээр маш олон тоглогчидтой холбогдож, багтаа авахаар хичээж, янз бүрийн болсон болоогүй дуулиан шуугиан дагуулах мэдээллүүд гарч байдаг. Энд зарим нь бүр Ливэрпүүлд ирчихлээ гэсэн цуу яриа гарч, зарим нь бараг эмчийн үзлэгээр орох дөхсөн ч бурхан Ливэрпүүлийг харж үзэн биеллээ олж чадаагүй наймаануудыг танилцуулж байна. Мэнэжэр: Мартин О’Нэйлл Рафа Бэнитэзийг Ливэрпүүлийн экс эзэд Жиллэтт, Хикс нар ажлаас нь …

  • 26 June

    Монголын хамгийн анхны спортын кино бесболлын тухай өгүүлнэ

      Монголын хамгийн анхны багийн спортод зориулан бүтээгдсэн “Ганцхан оноо” уран сайхны кино энэ сарын 28-нд нээлтээ хийх гэж байна. Энэхүү кино нь 2012 оны Монгол-Японы найрамдалт харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан хоёр орны найрсаг харилцааг улам хөгжүүлэх зорилгоор хийгдсэн аж.   Кинонд монголын талаас Найруулгачаар кино найруулагч Д.Энхбаяр, Гүйцэтгэх продюссерээр кино найруулагч, жүжигчин О.Гэрэлсүх, Ерөнхий зураачаар кино найруулагч, …

  • 26 June

    Гадаад дахь Монголчуудын саналыг 22:00 цагаас тоолж эхэлнэ

     Өнгөрсөн 14-өөс 16-ны өдрүүдэд гадаад улсад суугаа 4248 Монгол иргэн ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн билээ. Тэгвэл эдгээр иргэдийн саналыг тоолох ажиллагааг өнөө орой 22:00 цагт эхлүүлэх гэж байна. Санал тоолох үйл явцыг нээлттэй хийх бөгөөд саналын хуудсыг тоолох бэлтгэл ажлыг 18:00 цагт СЕХ-ны байранд хийх ажээ.

  • 26 June

    Ханиад дарах эмийн бус хялбар аргууд

     –       Шоколадтай сүү уух нь цэр ховхлодог. –       Буцалсан нэг аяга сүүнд зөгийн бал, 3-5 хумс сармис жижиглэн хийгээд унтахын өмнө халуунаар ууж, хөлрөн хөнжилдөө орох х нь ханиадыг маш сайн эдгээдэг. –       Дөнгөж эхэлж буй ханиаданд нимбэгний шүүсийг аньстай хольж халуунаар нь нэг аягыг унтахын өмнө уугаарай. 200 мл буцлам халуун усан дээр 1-2 ширхэг нимбэг, 1 аяга аньс …

  • 26 June

    Илюмжинов Монголын төмөр замд хөрөнгө оруулалт хийнэ

     Халимагийн төрийн тэргүүн асан Кирсан Илюмжиновын “Евразия финанс” хөрөнгө оруулалтын сан Монгол Улсад хийгдэх 2000 орчим км урт төмөр замын ма­гистраль барих ажлын “Ши­нэ төмөр зам” төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Энэ талаар “Коммер­сантъ” сонины өчигд­рийн дугаарт нийтэлсэн байна. Тус хэвлэлд бичсэнээр “Шинэ төмөр зам” төсөл хэрэгжсэнээр Монголын өмнөд хэсгийн говьд орших Таван толгойн нүүрсний аварга том …

  • 26 June

    Нийслэлийн иргэд сонгуулийн санал өгөх байршилаа үзээрэй

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Нийслэлийн иргэдийн санал өгөх байршилтай танилцана уу. № Хороо Хэсгийн дугаар Хэсгийн төв Хэсгийн нутаг дэвсгэр Багануур дүүрэг 1 1-р хороо 1 “Гүн галуутай” цогцолбор сургуулийн хичээлийн 1-р байр, спорт заал 1-18-р байр, 2 1-р хороо 2 “Гүн галуутай” цогцолбор сургуулийн хичээлийн 1-р байр, Урлаг заал 19-23-р байр, Баялаг хотхон АОС,70-76-р байр, үйлдвэрчин хороолол  сургалтын задгай, …

  • 26 June

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Байгаль орчинтойгоо ойрхон байдлаар улс орноо хөгжүүлэх нь бидний хамгийн гол чиглэл юм

     Монгол Улсын Ерөнхийлөгч, Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдорж өнөөдөр Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хэсгийн хороонд саналаа өгснийхөө дараа гадаадын хэвлэл, мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд товч ярилцлага өгөв. Францын үндэсний олон нийтийн телевиз, Англи, АНУ, ОХУ, БНХАУ, Японы сэтгүүлчид түүнтэй товч ярилцсан юм. Ройтерс “Экономист” сэтгүүл: -Ардчилсан хувьсгал ялснаас хойш Монгол Улс ямар амжилтад хүрэв. Уул уурхайн баялгийг хэрхэн зохистой …

  • 26 June

    Ирц 15:00 цагийн байдлаар 43.07 хувьтай байна

     Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцийн мэдээллийг 15:00 цагийн байдлаар ямар байгааг танилцууллаа. Улсын хэмжээнд 43.07 хувьтай байна гэж СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээллээ. Орон нутагт 43.32 хувьтай, нийслэлд 42.77  хувийн саналтай байна гэж мэдээллэв. Сонгуулийн ирц сайн байна гэж СЕХ-ны дарга тэмдэглэлээ. Аймгуудаас Увс аймаг хамгийн бага буюу 39.81 хувийн саналтай байгаа ажээ. Сонгуулиа өгөөгүй иргэд санал хураалт дуусахаас өмнө …

  • 26 June

    Онон, Балжийн гол орчмын иргэд саналаа өгхөд хүндрэлтэй байна

    Хэнтий аймгийн Онон, Балжийн гол үерлэж машинаар гол гатлах боломжгүй болсон тул тус гол орчимд зуншиж буй иргэд сонгуульд саналаа өгөхөд хүндрэлтэй байгаа ажээ. Тиймээс онцгой байдлын газраас завь гаргаж иргэдийн саналыг өгүүлэхээр болсон байна. Үүний зардлыг СЕХ-оос гаргах юм.

  • 26 June

    Цагдаа буудаж хороосон хүүхдүүдийн хэргийг прокурорт шилжүүлжээ

     Ховд аймгийн Булган суманд албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн ажилтан Б.Төмөрчөдөр албан үүргээ гүйцэтгэж яваад насанд хүрээгүй дунд сургуулийн хүүхдийн гарт харамсалтайгаар амиа алдсан билээ. Тэгвэл цагдаагийн ажилтныг буудан хөнөөсөн 17-19 насны К.Хапар, К.Сапаргалы, Х.Сайбаш нарын хэргийг өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Тэднийг одоогоор цагдан хорих 461-р ангид хорьж байгаа ажээ. Л.Бадрах ugluu.mn