нийгэм

April, 2026

  • 23 April

    Ж.Баатар: Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбай дахь зөрчлийг илрүүлж, тогтмол арга хэмжээ авч байна

    Баянгол дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, явган замын цэвэрлэгээ, үйлчилгээ, тохижилт, ногоон байгууламж, хаяг, хаягийн байгууламжийг стандартад нийцүүлж, зөрчлийг арилгуулж байна. Энэ хүрээнд Баянгол дүүргийн 10 дугаар хороолол болон Энхтайваны өргөн чөлөө дагуу албаны хүмүүс ажиллаж, мэдээлэл хүргэлээ. Энэ үеэр УБЗАА-ны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр “Нийслэлийн Засаг даргын албан даалгаврын дагуу нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай дахь …

  • 23 April

     ИЗНН: Итгэлийн мандат уу, эсвэл МАН-ын “Түрээсийн” нам уу?

    2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр парламентад суудал авсан Иргэний Зориг Ногоон Нам (ИЗНН) өнөөдөр улс төрийн тавцанд нэгэн эвгүй асуултын өмнө “байцаагдаж” байна. Тэр нь ердөө л “Энэ нам үнэхээр бие даасан улс төрийн хүчин мөн үү?” гэх асуулт. Хөшигний ардах үйл явдлууд болон баримтуудыг нэг нэгээр нь дэлгэж үзвэл хариулт нь тийм ч таатай биш байна. Жагсаалт: Гишүүдийнх …

  • 2 April

    Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо

    Гадаадын иргэн, харьяатын газраас иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор хиймэл оюунд (AI) суурилсан чатботыг зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээнд нэвтрүүлээд байна. Тус чатбот нь өмнө нь монгол, англи, хятад хэлээр зөвлөгөө, мэдээлэл өгдөг байсан бол энэ оны гуравдугаар сард нэмэлт хөгжүүлэлт хийснээр бүх улсын хэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх боломжтой боллоо. Ингэснээр гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд Гадаадын …

March, 2026

  • 31 March

    Туршлагатай сайд нараа улируулан ажиллуулах нь Ерөнхий сайд Н.Учралд “түшиг“ болно

    Ням-Осорын Учрал шинэ Засгийн газраа бүрдүүлэх чухал үедээ нэг зүйлийг онцлон хэлсэн нь анхаарал татаж байна. Тэрбээр цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газар хурдтай, шуурхай ажиллана гэдгээ илэрхийлсэн. Гэвч бодит байдал дээр Засгийн газар солигдох бүрт сайд нар дагалдан солигдож, түүнийг дагасан улс төрийн томилгоонууд өрнөдөг. Шинэ баг бүрэлдэхэд дор хаяж 2-3 сар ажлын уялдаа, туршлага суух хугацаа шаардагддаг …

  • 25 March

    “Хүнд түлэгдэлт, гэмтлийн дараах халдварлагдсан шархны оношилгоо, эмчилгээ” сэдэвт ОУ-ын сургалт зохион байгууллаа

    Гэмтэл согог судлалын үндэсний төв, Монголын түлэгдэлтийн нийгэмлэг, Олон улсын Нөхөн төлжүүлэх анагаах ухааны ба шархны нийгэмлэгээс хамтран энэ сарын 24, 25-ны өдрүүдэд “Хүнд түлэгдэлт, гэмтлийн дараах халдварлагдсан шархны оношилгоо, эмчилгээ” сэдэвт олон улсын сургалтыг амжилттай зохион байгууллаа. Нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй гэмтлийн эмч нарыг хамруулан цахим болон танхимаар зохион байгуулсан энэхүү сургалтад нийт 111 хүн …

  • 25 March

    Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, таниулах өдөр тохиож байна

    Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гаргийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгосонтой холбогдуулан өнөөдөр улс орон даяар энэ өдрийг ес дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн хүрээнд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагаас иргэд, олон нийтэд зориулсан сургалт, дадлага …

  • 25 March

    Дээрэлхэлтийг зогсоох дэлхийн туршлага

    Сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дээрэлхэлт нь Монголд төдийгүй дэлхийн олон улсад олон нийтийн санааг зовоосон нийгмийн ноцтой асуудал болон хувирчээ. ЮНЕСКО-гийн мэдээлэлд дурдсанаар, жил бүр дэлхийн улс орнуудад 246 сая хүүхэд янз бүрийн хэлбэрээр дээрэлхэлтэд өртөж байна. Ийм төрлийн хүчирхийллийн улмаас сурагчид хичээл номондоо төвлөрч чадахгүй болж, хичээлээ олон хоногоор тасалж, нийгмийн идэвх нь эрс сулардаг тул олон сая …

  • 23 March

    Төрийн албаны шатлан дэвших зарчим “устаж”, “цүнх баригчид” төрийн албыг эзэллээ…

    ​Монгол Улсын ардчилсан тогтолцоо сүүлийн арав гаруй жилийн хугацаанд “Нам-Төр”-ийн нэгдэл буюу институционалчлагдсан “төр барих” үзэгдлийн улмаас системийн гүнзгий хямралд ороод байна. Монгол Ардын Нам (МАН) нь 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш өөрийн бүтэц, зохион байгуулалтыг удаа дараа шинэчлэх замаар төрийн аппаратыг намын ашиг сонирхолд нийцүүлэн ашиглах тогтолцоог амжилттай сэргээж чадсан юм. ​ Өдгөө МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурлын …

  • 18 March

    Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа

    Өнөөдрийн /2026.03.18/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж, түүнд туссан арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусган хэрэгжүүлэн ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Түүхч  эрдэмтдийн хийсэн эд өлгийн болон …

  • 18 March

    “Эрчист Монгол” компанийг татан буулгалаа

    Өнөөдрийн /2026.03.18/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрчист Монгол” компанийг татан буулгах шийдвэр гаргалаа. “Эрчист Монгол” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг татан буулгалаа. Тус компани эрчим хүчний салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын нийт хувьцааны 34 хувийн төлөөллийг, мөн “МИАТ” ТӨХК, “Монголын төмөр зам” ТӨХК, “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК, “Автоимпекс” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Төрийн орон сууцны корпораци” ХХК …

  • 11 March

    Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг баталлаа

    Өнөөдрийн /2026 оны гуравдугаар сарын 11/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам”-ыг баталлаа. Журмаар төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэйгөөр хөлслүүлэх, дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр сонгогдсон талбайд амьдарч буй иргэдийг түр суурьшуулах, мөн зээлийн гэрээ байгуулахтай холбоотой хөлслөх иргэнд тавигдах ерөнхий нөхцөл, шаардлага, квот болон квот тус бүрийн шалгуур, хөлслүүлэх …

February, 2026

  • 25 February

    Хөгжлийн “Шилэн тааз”-ыг хагалах нь

    Хэдэн жилийн өмнө 4-р цахилгаан станцаар ороод явж байхад тухайн үеийн станцын дарга “Монгол Улс өнгөрсөн 104 жилийн хугацаанд нийтдээ 1,264 МВт-ын суурилагдсан хүчин чадлыг бүрдүүлж ирсэн” гэдэг тоо үзүүлээд Монгол улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ мөн л хэдэн жилийн өмнөөс суурилагдсан хүчин чадлаасаа давах болсон тухай ярьж байж билээ. Хэрэглээний хэтрэлт голдуу ид хүйтний улиралд буюу 11 дүгээр сараас …

  • 24 February

    Эгзэгтэй чиг хандлага

    Японы Ерөнхий сайд түүхэн том ялалт байгууллаа: Такаичигийн нам баруун жигүүрт асуудал дагуулж болзошгүй амлалтаар доод танхимын сонгуульд намдаа үнэмлэхүй ялалт авчирлаа. Японы парламентын доод танхимын сонгуулиас дөнгөж 14 сар өнгөрч байхад Японы Ерөнхий сайд хатагтай 2026 оны 01 дүгээр сард дараагийн ээлжит бус сонгуулийг зарласан. 2024 онд түүний Либерал Ардчилсан Нам (ЛАН) олонхын байр сууриа алдсан тул тэрээр 2025 …

  • 24 February

    “Сайн” картын хэрэглээг ирэх сарын 1-ний өдрөөс зогсооно

    Нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний борлуулалтын ил тод байдал, хяналтын тогтолцоог сайжруулах хүрээнд 2026 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “Сайн” карт ашиглахыг зогсоож, түлш худалдан авахад зөвхөн Хотула аппликейшн болон иргэний үнэмлэх ашиглана. Ингэснээр иргэдэд илүү хялбар, ил тод, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжтойгоос гадна айл өрх, иргэд түлшнийхээ хэрэглээг хянах боломжтой юм. Тодруулбал, Хотула аппликейшнийг ашигласнаар ойролцоох борлуулалтын …

  • 24 February

    Дүүжин замын тээвэр төслийн явц 60.5 хувьтай байна

    Улаанбаатар хотын Яармаг, Арцат-Хархорин, Өнөр хороолол чиглэлд хэрэгжиж буй Дүүжин замын тээвэр төслийн явц 60.5 хувьтай байна. Тодруулбал, Яармаг, Арцат дахь барилгын дүүргэлт өрлөгийн ажил хийгдэж байгаа бол Өнөр хороолол буудлын өрлөгийн ажил дуусаж, дүүжин тээврийн системийн тохиргооны ажил үргэлжилж байна. Ирэх дөрөвдүгээр сарын 15-наас тросс сүвлэх ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Яармаг-Хархорин чиглэлд нийт 19 тулгуур багана суурилуулахаас одоогийн …