Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Өмнөговь аймгийн баяр наадмыг долдугаар сарын 29-31-нд тус тус зохион байгуулна.Шигшмэл хурдан морьдын “Их хурд-9” уралдаан долдугаар сарын 22-24-нд Хэнтий аймагт, баруун бүсийн хурдан морины уралдаан 29-31-нд Ховд аймагт, төвийн бүсийн хурдан морины уралдаан долдугаар сарын 29-31-нд нийслэлийн Налайх дүүрэгт болно. Хангайн бүсийн хурдан морины уралдааныг Хөвсгөл аймагт, говийн бүсийн хурдан морины уралдааныг Дундговь …
нийгэм
June, 2022
-
8 June
Эмээлт дэх 14 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг нь цуцалж, үйл ажиллагааг нь зогсоохоор шийдвэрлэжээ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх ажлыг удирдан зохион байгуулах, цаашид хяналтын тогтолцоог боловсронгуй болгох талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулж, холбогдох шийдвэрүүд гарсан тухай Шадар сайд С.Амарсайхан танилцуулав. Тухайлбал, Эмээлт дэх дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, экспортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 31 аж ахуйн нэгжийн 14 үйлдвэрийнх …
-
8 June
Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтыг баталлаа
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтыг баталлаа. Техникийн зохицуулалтын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газрын удирдлагад үүрэг болголоо.Техникийн зохицуулалт нь хүнсний зориулалтаар бэлтгэх малын эрүүл мэнд, мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрийн барилга байгууламжийн бүтэц, зохион байгуулалт, тоног төхөөрөмж, технологийн эрүүл ахуй, хөргөлтийн байгууламжид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагууд, …
-
8 June
Дугуй цагаан орчмын газрыг энэ жилдээ багтаан бүрэн тохижуулна
Нийслэлийн Засаг даргын А/740 тоот захирамж гарч, Дархан цаазат Богдхан уулын тэнцвэрт байдал, ой, ургамалд сөрөг нөлөөтэй байгууламжуудыг буулгасан. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Ар Зайсангийн гудамжинд байрлах хийц бүтээцэд нь ан цав, цууралт үүсэж, ноцтой эвдэрч гэмтсэн барилга байгууламжуудыг албадан буулгасан юм. Олон жилийн өмнө барьсан 49 шавар гэрийг буулгаж, хогийг ачих гэтэл тус гэрийг барьсан …
-
8 June
Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа
Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.06.08) хуралдаан 10 цаг 10 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүнээс 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн …
-
8 June
Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгагчаар И.Уянга, Л.Эрдэнэчулуун нарыг томиллоо
Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны өчигдрийн хуралдаанаар хянан шалгагчдыг томилох тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу Хянан шалгах түр хорооноос хянан шалгагч томилох эрхтэй. Тус хуулийн 44 дүгээр …
-
8 June
“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам 7 дахь жилдээ зохион байгуулагдана
Монголын урлагийн зөвлөл нь “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг жил бүрийн 6 сард зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн наадмыг “Дархлах тун” буюу DIVOCCINATED сэдвийн хүрээнд 6-р сарын 16-23-ний хооронд Улаанбаатар хот, Дорноговь аймгийн Сайншанд суманд Монгол дахь Гёте институттэй хамтран, Тайваны ардчиллыг дэмжих сан, Тайпэйн худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулах гэж байна. Наадмын гол зорилго …
-
8 June
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар бороотой, сэрүүхэн байна. 2022 оны 06 сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. …
-
7 June
Н.Батчулуун: Авлигатай тэмцэхэд таны ҮГҮЙ гэсэн хариулт маш чухал үүрэг гүйцэтгэхийг хэзээ ч мартаж болохгүй
Авлигатай тэмцэнэ гэдэг дан ганц төрийн хэрэг биш хүн бүрийн оролцох зүйл мөн. Тэгвэл авлига, ашиг сонирхлын зөрчил, шударга бус зүйлсээс өөрийгөө болон өрөөл бусдыг хэрхэн хамгаалах вэ? Энэ талаар цэгцтэй мэдээлэл өгөх үүднээс бид энэ удаагийн “Онцлох зочин” буландаа Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Н.Батчулууныг урьсан юм. -Ашиг сонирхлын зөрчил гэж юуг хэлэх вэ …
-
7 June
Хэнтий аймаг 700 га талбайг усалгааны системтэй болгох төсөл хэрэгжүүлнэ
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллах үеэрээ Хэрлэн сумын нутагт хэрэгжих “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай газар тариалан” төслийн явцтай танилцлаа. Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сан болон Засгийн газар хамтран хүнсний ногооны 700 га талбайг усжуулахаар 2019 оноос судалгаа хийсэн бөгөөд хоёр жилийн дараа ашиглалтад оруулах юм. Төсөл хэрэгжсэнээр сүүлийн үеийн дэвшилтэт технологи нэвтрэх, хүнсний ногооны тариалах талбайн …
-
7 June
М.Оргил: Мэргэжлийн бус, ёс зүйгүй хандлагаас болж Унгартай хамтран хийх Бат хааны тухай кино төсөл эрсдэлд орчихлоо
Бат хааны түүхийг өгүүлэх Унгар-Монгол-Их Британийн хамтарсан “1242 Gateway to the West” буюу “Баруунд хүрэх гарц” кинонд бага насны хүүхэд хүчирхийлсэн хэрэгт холбогдоод буй жүжигчнийг тоглуулах гэж байгааг “Махаан пикчерс ХХК” эсэргүүцэж, албан ёсны байр сууриа илэрхийлсэн билээ. Тодруулбал тус кинонд Кевин Спейсиг тоглуулбал тэд Олон улсын шүүхэд хандахаа мэдэгдсэн. Энэ талаар Монголын Үндэсний Кино Хорооны Тэргүүн, жүжигчин продюсер М.Оргилтой ярилцлаа. – Хоёулаа уншигчдадаа …
-
7 June
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүснэ. 2022 оны 06 сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст зүүн …
-
6 June
“Хааны эрэлд-2022” энхийг сахиулах ажиллагааны олон улсын сургууль эхэллээ
“Хааны эрэлд-2022” энхийг сахиулах ажиллагааны олон улсын хамтарсан 18 дахь удаагийн сургууль Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх сургуулийг нээж үг хэллээ. Тэрбээр Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, Энхийг сахиулах ажиллагаанд цэргийн алба хаагчдаа илгээн идэвхтэй оролцсоор байгааг тэмдэглэв. …
-
6 June
Нийслэлийн 16 байршилд дугуйн зам шинээр тавина
Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, хүнд суртлыг бууруулах, төрийн албан хаагчдын ажлын бүтээмж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2022 оныг “Иргэний жил” болгон зарласан. Энэ хүрээнд иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилгоор Улаанбаатар хот дахь явган хүний болон дугуйн замуудыг шинэчлэн засаж, шинээр барих ажлууд эхлээд …
-
6 June
МҮМУУХ:Үндэсний Их баяр наадмын Үндэсний Морин уралдаанд зөвхөн Монгол үүлдрийн адууг зургаан насны ангиллаар уралдуулахыг шаардаж байна
Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын холбооноос “Монгол наадам, Монгол адуу” тайван жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Жагсаалын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар болон Засгийн газарт Албан шаардлага, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөх бичиг хүргүүлж байгаагаа МҮМУУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Ариунболд мэдэгдлээ. “Монгол наадам, Монгол адуу”тайван жагсаал, цуглаанд оролцогчдоос дараах өргөх бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлж байна. Үүнд: -Монголын ард түмний эв …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл