нийгэм

April, 2022

  • 21 April

    ОБЕГ: Онцгой байдлын байгууллагын алба хаагчид зам тээврийн осолд өртөөгүй

    Улаан-Үдээс-Улаанбаатар чиглэлд явж байсан “Ланд-200” маркийн автомашин дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 05:00 цагт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт осолдож, биеийн байдал нь маш хүнд хоёр иргэнийг нэн яаралтай агаараар тээвэрлэх шаардлагатай байна гэсэн  хүсэлтийг Эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн. Хүсэлтийн дагуу ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “МТ-1110” нисдэг  тэрэг 08:11 цагт Улаанбаатараас хөөрч, иргэдийг тээвэрлэн 09:45 цагт ГССҮТ-д хүргэсэн. …

  • 21 April

    “Алтан хонх” тэмцээнд сонсогч Э.Жамъянпүрэв тэргүүллээ

    ДХИС-ийн Төв номын сангаас “Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан “Алтан хонх” мэдлэг сорих тэмцээнд Онцгой байдлын сургуулийн 621 дүгээр дамжааны сонсогч Э.Жамъянпүрэв тэргүүн байр эзэллээ. Тэмцээнд Цагдаагийн сургууль, Хилийн албаны сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль, Онцгой байдлын сургууль, Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн нийт 70 гаруй сонсогч, суралцагч оролцсон юм.

  • 21 April

    Сурагчдын “Улаанбаатар лиг”-ийн шигшээ тэмцээн эхэллээ

    Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээн гуравдугаар сарын 1-нд эхэлсэн. Тэмцээнийг НЗДТГ, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн Боловсролын газар, ОХУ-ын Школьная баскетбольная лига “КЭС-БАСКЕТ” төрийн бус байгууллага, Монголын шүүгчдийн холбоотой хамтран зохион байгуулж буй. Тэгвэл өчигдрөөс шилдэг 90 багийн шигшээ тэмцээн бага насны ангиллаар эхэллээ. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл …

  • 21 April

    Ю.Аюуш: Компаниуд барилга угсралтыг стандарт, шаардлагад нийцүүлэн явуулах үүрэгтэй

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд нийслэлийн хэмжээнд осол гэмтлээс урьдчилан сэргийлэх,  хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах, барилга угсралтын стандартыг дагаж мөрдүүлэх зорилгоор  холбогдох байгууллагууд ажиллаж байгаа. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба,  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар,  Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, хяналтын газар хамтран өчигдөр Сүхбаатар дүүрэгт ажиллалаа. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ю.Аюуш: -Зөвхөн Сүхбаатар дүүргийн хэмжээнд 24 …

  • 21 April

    Монгол, Итали Улсын хооронд соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт хамтран ажиллах Засгийн газар хоорондын хөтөлбөр байгууллаа

    Бүгд Найрамдах Итали Улсад ажлын айлчлал хийж байгаа Соёлын сайд Ч.Номин 4-р сарын 19-ны өдөр тус улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны дэд сайд Манлио Ди Стефанотой хоёр талын албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтаар талууд Монгол, Италийн харилцаа, тэр дундаа соёл урлагийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож “Соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт 2022-2025 онд хамтран ажиллах Засгийн …

  • 21 April

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар салхи шуургатай байна. 2022 оны 04 сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулс болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц …

  • 20 April

    Төсвийн тодотгол:НДШ-ийн 50 хувийг 1 сая төгрөгөөс доош цалинтай ажилтанд буцаан олгоно

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 2022 оны Төсвийн тодотголын төслөө танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ. Тэрбээр, Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Юуны өмнө, хөрш орнуудад эрчимжээд буй цар тахлын нөлөө болон зэвсэгт мөргөлдөөний хямралт байдлаас үүдсэн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах зорилго бүхий “Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг яаралтай горимоор баталж …

  • 20 April

    МҮЭХ:Засгийн газар иргэд хөдөлмөрчдөө ялгаварлан гадуурхаж байгааг эсэргүүцэж байна

    Засгийн Газрын дөрөвдүгээр сарын 15-ний ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэр нь төр, төрийн өмчит, уул уурхай, газрын тосны салбарын ажилтнуудын НДШ-ийн хөнгөлөлтийг орхигдуулан ялгаварласан нь Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн шийдвэр гэдгийг МҮЭ-ийн Холбооны удирдлагууд илэрхийллээ. Өнгөрсөн хугацаанд МҮЭ-ийн холбооноос УИХ, Засгийн газарт ТҮ1-12 ажилтнуудын тулгамдсан асуудал, иргэд, хөдөлмөрчдийн цалин орлогыг нэмэгдүүлэх, үнийн өсөлтийг зохицуулах саналыг хүргүүлж энэ …

  • 20 April

    Дорнод, Сүхбаатар аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

    Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа, байгаль хамгаалагч нарын хариуцлагыг өндөржүүлэх, ард иргэдэд хүргэх сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол явуулахыг Монгол Улсын Шадар сайд, БОАЖ-ын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.Дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 07 цагийн байдлаар Хэнтий аймгийн Баян-Адарга суманд гарсан түймэр цурманд, Дорнод аймгийн Халхгол сум, Сүхбаатар аймгийн Дарьганга суманд …

  • 20 April

    Сургуулийн насны хүүхдүүдийг эцэг эхчүүд өөрсдөө заавал хүргэж өгөх, тарахад нь авах хэрэгтэй

    Дэлхий дахинд осол гэмтлийн улмаас жил бүр 5.8 сая хүн амь насаа алдаж, 600 гаруй сая хүн бэртэж гэмтэж, хөгжлийн бэрхшээлтэй болж, 700 тэрбум ам.долларын хохирол учирч байгаа бол үүнээс зам тээврийн ослын улмаас 1.25 сая гаруй хүн амь насаа алдаж 50 гаруй сая хүн бэртэж гэмтэж 65 тэрбум ам.долларын хохирол учруулж байгаа нь хүн амын нас баралтын гурав дахь гол шалтгаан …

  • 20 April

    Г.Эрдэнэсүх:Хүүхэд ганцаараа замын хөдөлгөөнд оролцон осолд өртөж байна

    Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Эрдэнэсүхтэй зам тээврийн осол, хүүхдийн аюулгүй байдлын талаар ярилцлаа. Цагдаагийн байгууллагаас хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сүүлийн үед ямар ажил, арга хэмжээ зохион байгуулж байна вэ? Цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослыг бууруулах чиглэлээр Засгийн газрын 128 дугаар тогтоолоор батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын …

  • 20 April

    Л.Энх-Амгалан: Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахад шинээр 280 цэцэрлэг барих шаардлагатай

    УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо өчигдөр хуралдаж, хуралдаанд Түр хорооны гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Засаг даргын орлогч нар оролцсон юм. Хурлаар сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал, шийдлийн талаар хэлэлцсэн юм. Манай улсад 2-5 насны 305.783 хүүхэд байгаагаас 2021-2022 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 233.090 хүүхэд хамрагдаж байна. 4-5 насны …

  • 20 April

    2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

    Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийг дагалдуулж Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн …

  • 20 April

    О.Амарсанаа: Бид алба хаагчийнхаа алдаа зөрчлийг хуулийн дагуу шалган шийдвэрлэж, хууль бус үйлдлийг хаацайлдаггүй

    ЦЕГ-ын Дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаатай алба хаагчдын сахилга, ёс зүй болон цаг үеийн бусад асуудлаар ярилцлаа. Цагдаагийн алба хаагчдын ёс зүйн асуудал үргэлж анхаарал татдаг. Цагдаагийн байгууллага алба хаагчдынхаа сахилга, ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр ямар ажил, арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна вэ? Цагдаагийн төв байгууллага нь үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхээс гадна алба хаагчдаа гэмт хэрэг, сахилга, ёс зүйн зөрчлөөс …

  • 20 April

    Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

    Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгор, Хэнтийн өмнөд хэсгээр, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед  секундэд 24 метр хүрч ширүүснэ. Архангайн зүүн, Өвөрхангай, Дундговийн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын  хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан …