нийслэл

January, 2026

  • 28 January

    Түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа

    Өнөөдөр болсон /2026 оны нэгдүгээр сарын 28/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар Түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа. “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох процессыг хялбарчлах, иргэдийн санал гомдол, төлөвлөгөөт хяналт шалгалтын дүгнэлт болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг дагаж …

  • 27 January

    Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

    Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдийг голлох таван хуулийн хүрээнд хэрэгжүүлж байна. Үүнээс дөрвөн хуульд нь төр, хувийн хэвшилтэй хамтарч төсөл, хөтөлбөрүүдэд оролцох боломжийн талаар тусгасан байдаг. Тодруулбал, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр …

  • 26 January

    Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд НИТХ-ын Зөвлөлийн гишүүд хуралдлаа

    НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвд боллоо. НИТХ-ын дарга А.Баяр нийслэлийн харьяа орон нутгийн өмчит байгууллагуудад ажиллаж үйл ажиллагаа, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэхээр ярилцлаа. Хуралдааны эхэнд НИТХ-ын дарга А.Баяр “Иргэдийн 103 дугаарт залгаж тусламж хүссэн дуудлагад эмч ирэхгүй, хугацаа алдаж ирэх, эмч өвчтнийг загнадаг гомдол их байна. Тиймээс энэ төрлийн гомдол, …

  • 23 January

    Фото мэдээ: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна

    Нийслэлийн Засаг даргын санаачилгаар сар шинийн баярыг угтан зохион байгуулдаг “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэн худалдааг энэ сарын 17-ноос хоёрдугаар сарын 17-ны өдөр хүртэл зохион байгуулна. “Их наяд” болон “Соёолж молл” худалдааны төвд зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, есөн дүүргийн 1000 ЖДҮ эрхлэгч 55 мянган нэр төрлийн бүтээгдэхүүнээ түрээсийн …

  • 21 January

    Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр НЗДТГ-т ажиллалаа

    Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж, нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдтэй танилцаж, санал солилцлоо. Энэ хүрээнд Хот байгуулалт, хотын стандартын газар, “Бодлогын судалгаа, шинжилгээний төв” ОНӨТҮГ-тай танилцав. Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай агаар, орчны бохирдол, авто замын түгжрэлийг бууруулж, дэд бүтцийн …

  • 20 January

    Малайз Улсын Засгийн газрыг хариуцлагаас чөлөөлжээ

    Малайз Улсын Холбооны шүүх өнөөдөр буюу 2026 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 09:00 цаг (Улаанбаатарын цагаар)-т тус улсад амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн эцэг С.Шаарийбуугийн нэхэмжлэлтэй Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг талуудын өмгөөлөгч нарт танилцуулав. Малайз Улсад амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн эцэг С.Шаарийбуугийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн анхан шатны шүүх хурлын шийдвэр …

  • 16 January

    Шатахуун ачсан машин осолдож, 16 тн түлш асгарлаа

    Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Кувейтийн ам руу эргээд “Си Юү” салбарын харалдаа зам дээр 2026 оны нэгдүгээр сарын 15-ны 21:06 цагт шатахуун тээврийн том машин унасан дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 10 алба хаагч 2 автомашинтай очиход хувийн эзэмшлийн Beiben North Benz ND-4250 загварын 42,000 литр дизель түлш ачсан тээврийн хэрэгсэл …

  • 16 January

    Нийслэлийн таван байршилд олон түвшний уулзвар барих магадлалын ерөнхий дүгнэлт гаргав

    Нийслэл Улаанбаатар хотод иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлсэн зам тээврийн оновчтой сүлжээг хөгжүүлэх зайлшгүй шаардлагын дагуу “Олон түвшний уулзвар” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тодруулбал, эхний ээлжид Монос, МИТС, Офицеруудын ордны тойрог, Наадамчдын зам дахь явган хүний гүүрэн гарц болон Нарт хотхоны зүүн далан дээрх гүүрэн байгууламж зэрэг таван байршилд уг төслийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд дээрх байршлуудад магадлалын ерөнхий дүгнэлт …

  • 14 January

    Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийн хэмжээг хэвээр үлдээлээ

    Өнөөдөр /2026.01.14/ хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийн хэмжээг хэвээр үлдээлээ. Цэргийн дүйцүүлэх албыг 2026 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг Засгийн газрын 2025 оны тогтоолд зааснаар хэвээр үлдээлээ. Улсын эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, иргэдийн амьжиргааны түвшин, орлогын байдлыг харгалзан ийн шийдвэрлэлээ. “Цэргийн албаны тухай” хуульд Монгол Улсын …

  • 13 January

    Нийслэлийн хэмжээнд 2025 онд зам тээврийн ослын улмаас 150 хүний амь нас хохирчээ

    Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.10 дугаар зүйлийн 4.1,4.2 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэргийн гаралт, шүүхээс оногдуулж буй ял, шийтгэлийн байдлыг 2025 оны байдлаар судаллаа. 2025 оны байдлаар нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас …

  • 12 January

    Түргэн тусламжийн машин нийслэлийн бүх хотхонд саадгүй нэвтэрч, тусгай зогсоолд зогсдог байх шаардлагатай

    Түргэн тусламжийн машин нийслэлийн бүх хотхон, хорооллын хаалтыг саадгүй нэвтрэх, түргэний машины тусдаа зогсоолтой болгох асуудлыг шийдвэрлэж ажиллахыг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатарт үүрэг болгов. Учир нь түргэний машин дуудлагын дагуу очиход цаг алдах, зогсоолгүйн улмаас тойрч явах зэрэг хүндрэлүүд гардгийг Нийслэлийн түргэн тусламжийн газарт Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн ажиллах үеэр түргэний эмч, жолооч нар хэлсэн юм. Өнөөдрийн байдлаар …

  • 6 January

    2026 оны эхний дөрвөн өдөр 4000 орчим зөрчлийг AI камераар илрүүлж торгожээ

    Хиймэл оюунд суурилсан ухаалаг камераар замын хөдөлгөөний зөрчил илрүүлж, торгууль ногдуулах зохицуулалтыг 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж байна. Тэгвэл 2026 оны эхний дөрвөн өдөрт 4000 орчим жолооч хиймэл оюун буюу AI камерын илрүүлэлтээр торгуулжээ. Үүнээс гадна “шалгагдаж байна” гэх төлөвийг иргэд торгуультай андуурч бухимдах тохиолдол нийтлэг гарч байгааг албаныхан хэлж байна. Тухайн иргэн, хуулийн этгээд нь эрх бүхий …

  • 6 January

    Нэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг танилцуулья

    Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламжийн энэ сарын олголтын хуваарийг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, Нэгдүгээр сарын 15, 27-ны өдрүүдэд, Нийгмийн халамжийн тэтгэвэр, Асаргааны тэтгэмж, Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт, Алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж зэргийг нэгдүгээр сарын 15, 27-ны өдөр олгоно. Нэгдүгээр сарын 17-ны өдөр, Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж Олон нийтийн оролцоон …

  • 5 January

    2026 оны цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 7-23-ны өдрүүдэд зохион байгуулна

    Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2026 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 7-23-ны өдрүүдэд зохион байгуулна. Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй билээ. Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насныхан харьяа баг, хороон дээрээ өөрийн …

  • 5 January

    Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ

    Улаанбаатар хотын 2026 оны дулааны улиралд хэрэгжих хамгийн том бүтээн байгуулалтын нэг нь Туулын хурдны зам. Баянзүрхийн товчооны авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын хурдны зам нийт зургаан эгнээ, долоон орц гарцтай 32 км байна. Өнөөдрийн байдлаар Туулын хурдны замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил 80 хувьтай байгаа бөгөөд төв кемп, ажилчдын кемп, түр байгууламж байгуулах, …