нийслэл

January, 2026

  • 2 January

    Монгол Улс Инженерийн олон улсын сургуультай болно

    2025 оны  12-р сарын 31-нд хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар Инженерийн олон улсын сургууль байгуулах төлөвлөгөөг дэмжиж баталлаа. Шинжлэх ухаан, технологийн Их сургууль болон БНХАУ-ын Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургууль хамтран Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн салбар-Инженерийн олон улсын сургуулийг Хүннү хотод байгуулна. Хүннү хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний Оюутны хотхон, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолборын бүсэд байгуулах Шинжлэх ухаан, …

  • 2 January

    Ахмадын тэтгэврийн доод хэмжээг 652.400 төгрөг байхаар батлав

    2025 оны арванхоёрдугаар сарын 31-нд хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2026 онд тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэх Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Энэ хүрээнд 2026 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 516 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээ 769,000 төгрөг, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 652,400 төгрөг болж …

  • 2 January

    Сагсан бөмбөгийн Хөгжлийн лигийн Бүх оддын тоглолт болно

    Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг М Хөгжлийн лигийн Бүх оддын тоглолт энэ сарын 4-ны ням гарагт Спорт төв ордонд болох гэж байна. Гурав дахь жилдээ зохион байгуулж буй уг лигт түрүүлсэн баг энэ жилээс Үндэсний дээд лиг рүү шууд дэвшин орно. Тэгвэл Бүх оддын тоглолт нь лигт оролцож буй бүх легионер тоглогч М лигийн шилдэг тамирчдын эсрэг өрсөлдөх юм. Энэ үеэр гурван онооны шидэлтийн тэмцээн, …

December, 2025

  • 31 December

    “Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолтын дараа нийтийн тээврийн автобус үнэгүй үйлчилнэ

     “Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолт өнөөдөр төв талбайд болно. НЗДТГ-ын мэдээлснээр, тоглолтын дараа 18 чиглэлд их багтаамжийн 18 автобус Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоолоос суурьшлын цэгүүд рүү үнэ төлбөргүй үйлчлэх ажээ. Ugluu.mn

  • 30 December

    Гэмт хэргийн шинжтэй 78 гомдол, мэдээллийг шалгав

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 12 дугаар сарын 22-28-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 78 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 54 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 866 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1 хэргийг шүүхэд шилжүүлэх, 7 …

  • 30 December

    Энэ онд дүүжин замын тээврийн 18 тулгуур баганыг суурилууллаа

    Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Бүгд Найрамдах Франц Улс, Монгол Улсын Засгийн газрын хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд нийтийн тээврийн шинэ, байгальд ээлтэй шийдэл болох дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж байна. Төслийг Францын “Пома групп” хариуцан гүйцэтгэж дотоодын “Моннис инженеринг” ХХК, “Цагаан уран хийц” ХХК туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. Төсөлд шаардлагатай бүх бараа материалыг Франц улсаас импортолж …

  • 26 December

    Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх “Шар дарцаг” аяны шилдгүүдийг шагнаж, урамшууллаа

    НҮБ-аас 2021-2030 онд зам тээврийн ослын улмаас гарч буй нас баралтыг 50 хувиар бууруулах зорилт тавьсан. Энэ хүрээнд замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, зорилгоор нийслэлийн Засаг даргын тамгын газраас санаачлан “Шар дарцаг” аяныг тав дахь жилдээ зохион байгууллаа. Тус аяны хүрээнд НЕБ-ын 329 сургууль, 613 цэцэрлэгт сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж, …

  • 26 December

    Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.26) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хууль”-ийн төслийг өргөн мэдүүллээ. Энэхүү хэлэлцээрээр Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд зааснаас өөр журмаар тэтгэврийн эрх үүсгэх, олгох харилцааг зохицуулжээ. Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр, …

  • 26 December

    Энэ онд нийслэлд 16.3 км борооны ус зайлуулах шугам угсарчээ

    Энэ онд нийслэлийн хэмжээнд 11 байршилд 16.3 км борооны ус зайлуулах шугам шинээр угсарч, 2022 оноос он дамжин хэрэгжиж байсан 1.8 км үерийн даланг барьж ашиглалтад орууллаа. Мөн Шархад орчимд 2.1 км хөрсний усны шугам угсарч, ажлын явц 40 хувьтай байна. Насжилт хэтэрсэн төвийн хэсгийн хөрсний усны шугам буюу 100 айлын гүүрнээс урагш “Ривер гарден” хотхоны хажуугаар Туул голтой холбогдох …

  • 24 December

    Татварын багц хуулийн шинэчлэлийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болж 40 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. …

  • 24 December

    Дэнжийн мянга 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

    Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дэнжийн мянга дэд төвийг байгуулна. Тус дэд төв нь 118.4 га талбайг хамарч, 22500 хүн амд үйлчлэх нийгэм, соёл, спорт, ажил хэрэг, худалдаа үйлчилгээ бүхий бүсийн төв болгон хөгжүүлэхээр тусгагдсан. Гэр хорооллыг оновчтой зохион байгуулж, хөгжүүлэх нь хотын байгаль экологи, нийгмийн хөгжлийг хангах үндэс …

  • 23 December

    Нийслэлийн хэмжээнд энэ онд 7 сургууль, 19 цэцэрлэг, 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулжээ

    Нийслэлийн хэмжээнд энэ онд 7 сургууль, 19 цэцэрлэг, 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 2 спорт заал, нийт 35 барилга байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өглөө. Ингэснээр нийтдээ 10 мянга орчим хүүхэд хамран сурах тойрогтоо сургууль, цэцэрлэгт суралцах боломжтой боллоо. Ялангуяа Нисэх, Яармаг зэрэг сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй газруудад сургууль, цэцэрлэг барихад анхаарч ажиллалаа. Нийслэлийн Боловсролын газраас энэ онд 43 сургууль, 67 цэцэрлэг, 22 …

  • 22 December

    Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ

    Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө дагуух 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ. Явган хүний замыг барзгар гадаргуутай байгалийн чулуун хавтангаар шинэчилж буй онцлогтой. 2026 онд үргэлжлүүлэн 80 мянган ам.метр явган хүний замыг шинэчилнэ. Барилгын ажлыг ирэх оны хавар эхлүүлнэ. Харин …

  • 19 December

    Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг хийхээр бэлтгэж байна

    Төмөр зам, авто замын хөдөлгөөнийг огтлолцуулахгүйгээр аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор авто замын нүхэн гарц барих төслийг хэрэгжүүлж байна. Таван шарын нүхэн гарцын хүрээнд инженерийн дэд бүтцийн ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж, цахилгаан, гэрэлтүүлгийн шугам сүлжээ, гадна холбооны шугамын ажил, ус хангамж, ариутгах татуургын ажлуудыг гүйцэтгэсэн. Түүнчлэн 16,000 м.кв талбайд ногоон байгууламжийн ажил хийж, борооны ус зайлуулах насос станц, ус зайлуулах …

  • 19 December

    ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ, СЭЛБЭ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

    Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн 2025 оны 12  сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв, Сэлбэ эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр санал солилцлоо. Сүхбаатар дүүрэг нь 142,4 мянган хүн амтай, 20 хороо, 16 Өрхийн эрүүл мэндийн төвтэй. Хүн амын ихэнх нь буюу 32.6 хувийг 0-15 насны хүүхэд эзэлдэг. СБДЭТөв нь хойд, урд, төвийн 4 бүсэд салбар эмнэлэг, …