ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2027 хүнд шинжилгээ хийхэд 2024 хүнд коронавирус илрээгүй. Гурван хүний сорьцод коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдлын тоо 318 боллоо. Аравдугаар сарын 8-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины жолооч 51 настай эрэгтэй, аравдугаар сарын 10-нд Токио-УБ-ын онгоцоор ирсэн 31 настай эмэгтэй, 25 настай эрэгтэйд халдвар илэрлээ.Мөн 8-р сарын …
Эрүүл мэнд
October, 2020
-
12 October
Гурван өдөр согтууруулах ундаа худалдаалахгүй
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал авах өдөр пүрэв гаригт болно. Сонгууль болох гэж буйтай холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт 2020 оны аравдугаар сарын 14-16-ны өдрийг дуустал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хориглох юм. Энэ дагуу лхагва, пүрэв, баасан гаригуудад согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглохоор болжээ. Мөн өдрүүдэд соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа …
-
12 October
Иргэд 7 төрлийн хорт хавдрын эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
Эрүүл мэндийн даатгалын тухай хууль 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн. УИХ-ын чуулганы 2019 оны X сарын 17-ны нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Уг хууль батлагдсанаар 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс иргэд элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний, уушиг, бүдүүн …
-
12 October
Коронавирус гар утас, мөнгөн дэвсгэрт дээр 28 хоног амьдрах чадвартайг тогтоожээ
Австралийн Үндэсний шинжлэх ухааны агентлагаас /CSIRO/ Covid-19-ийн вирус бэлэн мөнгөний дэвсгэрт болон гар утасны дэлгэц дээр 28 хүртэлх хоног амьдарч, халдвар тараах чадвартай болохыг тогтоосон байна. Өмнөх лабораторийн туршилтаар SARS-Cov-2 вирус бэлэн мөнгө, шилэн гадаргуун дээр хоёроос гурван долоо хоногийн турш, хуванцар дээр зургаан долоо хоног хүртэлх хугацаанд амьдардаг гэдгийг тогтоосон байна. Харин одоо CSIRO агентлаг коронавирус илүү удаан хугацаанд …
-
9 October
Тархины үйл ажиллагаанд тустай долоон хүнс
Хушга Өдрийн туршид хөнгөн юм идмээр байгаа үед хушга тохирно. Хушганд тархинд хэрэгтэй мелатонин, магни, омега-3 агуулагддаг. Эдгээр нь мэдээлэл хүлээж авах хурд нэмэгдүүлж, ой тогтоолт бусад танин мэдэхүйн үйл ажиллагааг сайжруулдаг. Хушга нь бусад самар үрийн адил тархины үйл ажиллагааг дэмждэг витамин Е агуулдаг. Эрдэмтдийн хэлж буйгаар бол энэ витамин нь чөлөөт радикалуудтай тэмцдэг, биен дэх үрэвсэлийн процессыг зогсоож …
-
9 October
Дэлхийн хэмжээнд коронавирусын хамгийн их тохиолдол бүртгэгджээ
Дэлхийд энэ шөнө /10.08-10.09/ коронавирусын халдвар авсан хүний тоо хамгийн их буюу 338 мянгаар нэмэгдэж, нийт тохиолдлын тоо 36.7 сая давжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, халдварын улмаас нас барсан хүний тоо 5.5 мянгаар нэмэгдэж 1.06 саяд дөхсөн байна. Сүүлд аравдугаар сарын 2-нд өдөрт хамгийн их буюу 330 340 тохиолдол илэрсэн байна. ДЭМБ-ын мэдээлснээр, Хойд болон Өмнөд Африкт өдөрт хамгийн олон буюу 112 715 тохиолдол …
-
6 October
7 хоногт 120 өндөг иддэг эр
Өндөг бол бидний хөргөгчинд байнга байдаг хүнсний бүтээгдэхүүн. Өндөг идэх гол зорилго нь ердөө л булчингаа нэмэх гэнэ. Крис залуу байхдаа бусдын л адил туранхай булчингүй нэгэн байжээ. Харин эрс өөрчлөгдөхийг хүсэж шийдэмгийгээр фитнесээр хичээллэх болжээ. Австри улсын нэгэн залуу хангалттай уураг авахын тулд өдөр бүр хэт их хэмжээний өндөг хэрэглэх болжээ. Түүний нэг удаагийн өндөгний худалдан авалт нь 7 хоногийн хэрэглээнд хангалттай хүрдэг гэнэ …
-
6 October
Л.Мөнхгэрэл: Ойн далбига мөөг нь хорт хавдар болон вирусийн эсрэг үйлчлэлтэй болохыг тогтоосон
Монгол орны мөөг, түүний төрөл зүйл, химийн найрлага болон биологийн идэвхийн судалгаа, мөөгний ач тусын талаар ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн, Хүнсний химийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Л.Мөнхгэрэлтэй ярилцлаа. -Мөөг гэж чухам юу вэ. Ургамал уу, хүнсний ногоо юу. Ер нь хэдий үеэс эхэлж судалж, хүн төрөлхтөн хүнсэндээ хэрэглэх болсон юм бэ? -“Мөөг” гэхээр хүн бүрт танил, мэддэг зүйл …
-
4 October
Коронавирусийг голлон тараагчид нь хэн бэ?
Дэлхий дахинаа коронавирус тараахад хамгийн их үүрэг гүйцэтгэсэн хүмүүс нь хүүхэд, залуус гэнэ. Принстоны болон Калифорни, Жонс Хопкинсын их сургуулийн мэргэжилтнүүдийн судалгаа үүнийг баталж байна. Эрдэмтэд Энэтхэгт гарсан коронавирусийн халдварын 85 мянган тохиолдлын мэдээлэлд анализ шинжилгээ хийгээд, халдвар тархах замыг нь хайж, өвчтөнүүдтэй холбоо тогтоосон байна. Тэгтэл залуучууд болон эмэгтэйчүүд өвчний халдварын эх үүсвэр болох нь их байжээ. Гэтэл дэлхий …
-
3 October
Д.Нямхүү: ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн, батлагдсан томуугийн вакцин оруулж ирсэн тул эргэлзэх хэрэггүй
Монгол Улсад батлагдсан тохиолдол 313, үүнээс 307 нь эдгэрсэн. ХӨСҮТ-д зургаан хүн эмчлүүлж байна. Дөрөв нь хөнгөн, хоёр хүн хүндэвтэр байна. Энэ сарын 1-нээс буюу өчигдрөөс томуугийн вакцин хийх ажил улс орон даяар өрнөж байна. Томуугийн эсрэг вакциныг батламжтай, хоёр өөр улсад үйлдвэрлэгдсэн ч орц найрлага нь яг ижилхэн вакциныг хүлээж авсан. Тодруулбал, БНСУ-д, Бразил улсад үйлдвэрлэгдсэн вакцинууд байна. Хамгийн …
September, 2020
-
28 September
Хүүхдийн шүд ҮНЭГҮЙ эмчлэх эмнэлгүүдийн ХАЯГ, утасны дугаар, жагсаалт
Монгол улсын Засгийн газрын баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг үнэгүй үзүүлэхээр болсон. Улсын хэмжээнд хөдөө орон нутгийн 84, нийслэлийн 115, нийт 199 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг тус хөтөлбөрт багтаж байгаа бөгөөд 2019 онд эхний ээлжинд 2-6 насны хүүхэд уг хөтөлбөрт нэг удаа хамрагдах ба зайлшгүй шаардлагатай тохиолдолд …
-
25 September
Шагайн чинээ шар тосны увидас
Кофенд хүртэл хутгаж уух болсон шар тосонд ямар ид шид байна вэ? Монголын уламжлалт анагаах ухаанд “охь манлай” гэгдэх түүнийг тогтмол хэрэглэвэл:Зүрхний тамирыг сайжруулна.Уушигны хатингарлыг арилгана.Үс гэзэгний өнгийг сэргээж тэжээллэг болгоно.Зүс царайд өнгө нэмж, нүдийг гэрэлтүүлнэ.Хүйтэнд өлчир, халуунд халууцуулахгүй байлгана.Дотор эрхтэнүүдийг цохилт, доргилт хөдөлгөөнөөс хамгаална.Судасны хананд илүүдэл тос хуримтлагдаж судас хатуурахаас сэргийлнэ.Ясны сийрэгжилтээс хамгаална.Бэлгийн болон бөөрний булчирхайн гормоны алдагдлаас сэргийлнэ.Элэг …
-
25 September
Д.Нямхүү: Коронавирусийн эсрэг эм хийхэд 10 гаруй жил шаардана
Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.09.25/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нарын албаны хүмүүс оролцов. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 629 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Наймдугаар сарын 30-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирээд есдүгээр сарын 01-нд коронавирусийн халдвартай нь батлагдсан 58 настай эмэгтэй, 24 хоног …
-
25 September
Балетын багш Б.Сүндэръяа: Хөлөө тэгшлэнгээ хамгийн хурдан А сууж сураарай
“Sunee’s Ballet studio”-гийн үүсгэн байгуулагч Б.Сүндэръяа өөрийн цахим хуудсанд энгийн, өвдөлт багатай аюулгүй А сууж сурах, хөлөө тэгшлэх аргаас хуваалцсан байна. Охид бүсгүйчүүдийн нийтлэг тавьдаг асуултуудын нэг бол хэрхэн хөлөө тэгшлэх вэ? Одоо оройтсон уу болов уу тэгшрэх үү? гэж асууна.-Засрана тэгшрэнэ.-Яаж? -Хөлний булчингаа дотогшоо зөв хөгжүүлнэ. Үүнийг нууцыг дараа хуваалцая -Яаж хурдан өвдөлтгүй А сууж сурах вэ?Хананд таазаа тулгаад 2 …
-
11 September
Зөвлөгөө: Томуу, томуу төст өвчний үед ямар дэглэм баримтлах вэ
Хүйтний улиралд нэмэгдэх хандлагатай байгаа амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх олон арга бий. Тухайлбал гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, цэвэр агаар оруулах, гарын ариун цэврийн дэглэмийг сайтар сахих, илчлэг сайтай хоол хүнс болон витаминаар баялаг аарц, чацарганы шүүс хэрэглэх нь тун чухал юм. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч болон …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл