Мэдээ мэдээлэл

October, 2017

  • 31 October

    Афганистан, Пакистаныг эвлэрүүлэхэд Хятад чухал роль гүйцэтгэх болохоо илэрхийлжээ

    Өнгөрөгч сард Бээжинд болсон Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр Хятадын Гадаад хэргийн сайд Ван Ей Афганистан болон Пакистаны хооронд өрнөөд байгаа зөрчилдөөнийг намжааж, энх тайвныг бэхжүүлэх тал дээр туслах болохоо илэрхийлжээ. Пакистаны Гадаад хэргийн сайд Каважа Мухаммад Асиф Исламабад болон Кабулын ноцтой зөрчилдөөнд зарим арга хэмжээ авч өгнө гэсэн Хятадын талын санаачлагад баярлаж байгаагаа илэрхийлжээ. Каважа Бээжинд айлчлахынхаа өмнө Афганистаны Гадаад хэргийн …

  • 31 October

    Утааны эсрэг ээж аавууд дахин тэмцэнэ

    “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ийнхан өвөл хаяанд ирсэнтэй холбогдуулан утааны эсрэг дахин тэмцэхээр болжээ. Тухайлбал ирэх сарын 10-нд Нийслэлийн засаг даргын тамгын газар, 17- нд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын гадаа, 24-нд Хүний эрхийн үндэсний комиссын гадаа жагсахаар төлөвлөжээ. Тус ТББ-ын удирдлагууд өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүсэлт илгээжээ. Уг хүсэлтэд “Утааг арилгах Мастер төлөвлөгөө нэртэй мөрөөдлийн жагсаалтаа дахин боловсруулаач, иргэд …

  • 31 October

    В.Путин ахмадуудын тэтгэврийг яаралтай нэмэхийг үүрэгдэв

    Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Засгийн газартаа дайнд оролцсон ахмадуудын тэтгэврийг яаралтай нэмэх шаардлагыг тавьжээ. Кабинетын гишүүд өнгөрөгч лхагва гариг ээлжит хурлаа хийсэн. Хурлын үеэр Путин эхний ээлжид ахмадуудын бүртгэл, тэдний тэтгэврийн талаарх индексжүүлсэн мэдээллийг нарийн болгохыг тушаасан. Үүний дараа нэмэгдүүлсэн тэтгэврийг тогтмол олгож байх хуваарийг гаргахыг сануулжээ. Мөн цагдаа, харуул хамгаалалтын албаныхан, гал сөнөөгчид зэрэг бусад зарим албан хаагчдын цалинг …

  • 31 October

    Д.Сумъяабазар:Тусгай зөвшөөрлийг ирэх сараас олгож эхэлнэ

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар томилогдсоныхоо дараа тусгай зөвшөөрөл олгодог ажлыг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Тусгай зөвшөөрлийг хэзээнээс эхэлж олгох талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазараас тодрууллаа. –Та ажлаа аваад тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар олгохыг зогсоосон. Зөвшөөрлийг хэзээ олгож эхлэх бол гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчдад үүсээд байгаа байх? -Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, сонгон шалгаруулалтын журмаар олгох үйл ажиллагаа болон хайгуулын …

  • 31 October

    Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал болох “Гаруда 2017”-ийн эзэд тодорлоо

    Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан баялаг бүтээгчдийг алдаршуулах, урамшуулах зорилго бүхий “Гаруда” дээд шагналын эзэд тодорлоо. Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж, бүтээн байгуулалтыг тодруулах энэхүү шагнал нь барилга байгууламж, авто замын бүтээн байгуулалт, дэвшилтэт техник технологи бүхий үйлдвэр, брэндинг, франчайзинг гэсэн таван төрөлд 50 гаруй аж ахуйн нэгж нэр дэвшин өрсөлдсөн юм. 2017 онд Улаанбаатар хотод улс, нийслэлийн …

  • 31 October

    НИТХ дахин хуралдаж чадсангүй

    Нийслэлийг бодлогоор тасралтгүй хангах ёстой НИТХ-ын хурал 5 сард хуралдсанаас хойш шинэ даргаа сонгох гэж ганц удаа хуралдсан. Өчигдөр буюу 10 дугаар сарын 30-ны өдөр хуралдаан зарлагдсан боловч дахин хуралдаж чадалгүй хойшиллоо. Хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц буюу Нийслэлийн удирдлагуудын 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл …

  • 31 October

    ЦЕГ-ын дэд даргыг томиллоо

    Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын шинэ дарга С.Баатаржав дотооддоо  ээлжит томилгоог хийгээд эхэлжээ.  Үүнд:  -Хууль сахиулах их сургуулийн дэд дарга, бригадын гeнeрал Д.Ядамдоржийг ЦЕГ-ын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргаар, -ЦEГ-ын тэргүүн дэд даргаар цагдаагийн хурандаа Р.Отгонжаргалыг, -Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга асан цагдаагийн хурандаа З.Дашдавааг ЦEГ-ын дэд даргаар, -Нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболдыг ЦEГ-ын Санхүү аж …

  • 31 October

    ОУВС: У.Хүрэлсүх ерөнхий сайдын захидал шийдвэрлэх нөлөө үзүүлсэн

    ОУВС-гийн Ажлын хэсгийн ахлагч Жеофф Готтлиб Монголд хэрэгжүүлж байгаа хөтөлбөр үргэлжлэхээр болсоныг ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзахдаа албан ёсоор дуулгасан нь баярт мэдээ байлаа. ОУВС-ийн хөтөлбөр үргэлжлэх эсэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байсан гэдгийг тэрээр хэлсэн. Энэ үед ерөнхий сайд У.Хүрэлсүх томилогдсон дариудаа ОУВС-ийн захирал Кристин Лагердад хөтөлбөрийг үргэлжлүүлэхийг хүссэн албан захидал илгээсэн нь цаг үеээ олсон зөв зүйл болсон …

  • 31 October

    Ч. Хүрэлбаатар: Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгохоор ажиллаж байна

    УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсаны дараа Сангийн сайд Ч. Хүрэлбаатар сэтгүүлчдийн асуултад хариулжээ. Энэ үеэр Сангийн сайд хүүхдийн мөнгийг ирэх онд олгох талаар дараах хариу тайлбарыг өгчээ. Тэрбээр “ОУВС-тай 2017 оны дөрөвдүгээр сард хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд нийт хүүхдийнхээ 60 хувьд олгоно гэж тохирсон. Би сангийн сайдын хувиар хүүхдийн мөнгийг 80 хувьтай олгох шаардлагатай талаар ОУВС-тай уулзаж саналаа …

  • 31 October

    С.Чинзориг: Төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэхэд төсөвт 112 тэрбумыг тусгана

    -Өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд байгуулсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 2.4, 3.2, 3.9 дэх заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор нийгмийн түншлэгч талууд энэ сарын 24-нд хэлэлцээрийн ширээнд суусан. Хэдэн өдрийн турш үргэлжилсэн хэлэлцээгээр нийгмийн зөвшлийн талууд 14 асуудлыг хамтарч хэрэгжүүлэхээр харилцан тохиролцож, 2017 оны аравдугаар сарын 28-нд нэмэлт хэлэлцээр байгуулж гарын үсэг зурж баталгаажуулсан билээ. Нэмэлт хэлэлцээрт Засгийн …

  • 31 October

    Дуучин Т.Ариунаа тун удахгүй шинэ цомгоо дэлгэнэ

    Утасны чинь дугаар Урууланд минь байдаг Янаг уруулын чинь бал бурам Мансууруулах бодистой байдаг”  хэмээх шүлэгтэй дууг та бүхэн санаж буй биз ээ. Одоогоос 21 жилийн өмнө үзэгч, сонсогчдыг байлдан дагуулж байсан “Утасны дугаар” дууг Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа дахин шинэчилж фенүүддээ хүргэхээр болжээ. 1996 онд анхны “Эрос № 1” хэмээх цомгоо гарган тус ондоо анхны бие даасан тоглолтоо хийсэн байна. …

  • 31 October

    Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: 31, 1-нд зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурч, хүйтэн байна. 2017 оны 10 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, төв, говь болон …

  • 30 October

    Г. Амартүвшин “Амар асарт” хөрөнгө оруулалт хийсэн гурван шалтгааныг тайлбарлав

    Монгол телевизийн уран бүтээл “Шарк Танк” бизнесийн нэвтрүүлэг дэлгэцнээ гараад даруй дөрвөн дугаарыг ардаа үджээ. Тус нэвтрүүлэгт Монголдоо тэргүүлэгч салбарын таван өөр “шаркууд” оролцож өөрт таалагдсан бизнестээ хөрөнгө оруулж гарааны бизнес эрхлэгчдийн нүд чихийг дэлдийлгэж байна гэлтэй. Өнгөрсөн ням гарагийн дугаарт Б.Бадраагийн “Амар асар” нэртэй явуулын гараашийн төсөл хамгийн анх удаа таван шаркаас хөрөнгө оруулалт авсан сонирхолтой дугаар болж өнгөрлөө. …

  • 30 October

    Монголчууд илч гэрлээ үйлдвэрлэдэг боллоо

    “Анд Энерги ХК” 2011 онд цахилгааны угсралт суурилуулалт, автоматжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан бөгөөд 2014 оны 9-р сард “Эрдэнэт LED” гэрлийн шинэ үйлдвэр ашиглалтад оруулсан аж. Тус компани нь байгуулагдсан цагаас эхлэн аж ахуй нэгж, үйлдвэр, айл өрхийн хэрэглээний зориулалтаар эрчим хүчний хэмнэлттэй, гэрэлтүүлэх хүчин чадвар сайтай LED гэрлээр Монгол орныхоо хэрэглэгчдэд хүртээмжтэйгээр импортын бүтээгдэхүүнийг орлож, бренд бүтээгдэхүүнийг таниулах …

  • 30 October

    “Хилийн хяналт-Иргэн таны оролцоо”  сарын аян нээлтээ хийлээ

    Олон улсад худалдаа, эдийн засгийн харилцаа, даяар шил эрчимтэй өрнөж буй энэ үед хүний олон улсын хөл хориот өвчин, мал, амьтны гоц халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйлс, хортон шавж, өвчин хил дамжин тархах эрсдэл хэвээр байна. Иймд аль ч улс оронд хилийн хорио цээрийн хяналт шалгалт үндэсний аюулгүй байдлын чухал хэсэг болсоор ирсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, …