Дональд Трамп, Ким Жон Ун нар үр дүнгийн баримт бичигт гарын үсэг зурав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар түүхэн дээд хэмжээний уулзалтын төгсгөлд үр дүнгийн баримт бичигт гарын үсэг зурлаа.

Баримт бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр “Бид маш чухал, дэлгэрэнгүй баримт бичигт гарын үсэг зурж байна” гэж Д.Трамп хэлжээ.

Ким Жон Ун “Өнөөдөр бид түүхэн уулзалт хийж, өнгөрснийг мартах тохиролцоонд хүрлээ. Дэлхий дахин удахгүй томоохон өөрчлөлтийг харах болно. Энэхүү уулзалтыг зохион байгуулахыг дэмжсэн ерөнхийлөгч Трампад би талархлаа илэрхийлж байна” гэж хэлжээ.

 

 

Санал болгох мэдээ

Эгзэгтэй чиг хандлага

Японы Ерөнхий сайд түүхэн том ялалт байгууллаа: Такаичигийн нам баруун жигүүрт асуудал дагуулж болзошгүй амлалтаар …