УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.09.22/ Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт болон холбогдох албаныхантай уулзаж, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, 2027 онд хэрэгжүүлэх мөнгөний бодлогын талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засаг макро түвшинд эерэг үзүүлэлттэй байгааг онцлов. Тухайлбал, эдийн засгийн өсөлт 7.6 хувьд хүрч, экспортын орлого 14.4 тэрбум ам.доллар болж өмнөх оноос 57 хувиар өссөн бол төлбөрийн тэнцэл 826 сая …
Улс төр
September, 2026
-
22 September
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (2026.09.22) Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ. Хүндэт зочныг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австралийн парламентын найрамдлын бүлгийн дарга М.Энхцэцэг, …
-
21 September
ИРГЭД ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСӨН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЖ БАЙНА
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өвөрхангай аймгийн иргэд, худалдаа эрхлэгчдийн санал хүсэлтийг сонсож, 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны улсын төсвийн төсөл, түүнийг дагасан есөн шийдвэрээ танилцуулав. Худалдаа, бизнес эрхлэгчид иргэдийн худалдан авах чадвар буурч буйг хөндөв. Ерөнхий сайд бичил бизнес эрхлэгчид, дундаж давхаргыг дэмжсэн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Иргэнд 100 хүртэлх сая, компани, аж ахуйн нэгжид 300 сая хүртэлх …
-
21 September
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ НЬ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өвөрхангай аймагт ажиллаж байна. Энэ үеэр Арвайхээр хотын дулааны станц барих төслийн санхүүжилтийг 2027 оны төсвийн хүрээнд шийдвэрлэж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо. Тус төсөл 45 хувийн гүйцэтгэлтэй, сүүлийн нэг жил бүтээн байгуулалтын ажил нь бүрэн зогсоод байжээ. Засгийн газар Оюутолгой төслөөс авах ногдол ашгаас есөн аймгийн дулааны станцын ажлыг бүрэн дуусгахад …
-
21 September
ӨВӨРХАНГАЙ, АРХАНГАЙ, БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАРИМ СУМДАД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өвөрхангай аймагт /2026.09.19/ ажиллаж байна. Энэ үеэр Өвөрхангайн Нарийнтээл, Гучин-Ус, Зүүнбаян-Улаан, Баянхонгорын Шаргалжуут, Архангайн Хашаат сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашин улсын төсвийн санхүүжилтээр шийдвэрлэснийг хүлээлгэн өглөө. Мөн Өвөрхангай аймгийн Хужирт сумын Засаг даргын Тамгын газарт автомашин олголоо. Ерөнхий сайд эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдад ажлын амжилт хүсээд, эдгээр автомашин хөдөө орон нутгийн …
-
21 September
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар 2026 оны есдүгээр сарын 22-23-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд С.Бямбацогт, Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа болон Монгол, Австралийн харилцааг хөгжүүлэх асуудлаар санал солилцоно. Түүнчлэн Милтон Дик Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзаж, …
-
17 September
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.09.17/ Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны орлогч дарга Ние Вэнь Хуй, Сибирийн Холбооны тойргийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын холбооны Ерөнхийлөгч Федулова Ольга тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол, Хятад, Орос гурван улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын 19 дэх удаагийн Худалдаа, эдийн засгийн нэгдсэн чуулганыг Улаанбаатар хотноо …
-
17 September
Ерөнхий хяналтын сонсголын зар
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна. Ерөнхий хяналтын сонсголын сэдэв: “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж …
-
17 September
Стратегийн худалдааны менежментийн тогтолцоог бэхжүүлэх чуулганд УИХ-ын гишүүд оролцож байна
Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, С.Эрдэнэболд нар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Зүүн Өмнөд Азийн орнуудын стратегийн худалдааны менежментийн тогтолцоог бэхжүүлэх бүс нутгийн 5 дахь удаагийн чуулганд оролцож байна. 2026 оны 9 дүгээр сарын 16-аас 18-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Индонез Улсын Жакарта хотноо зохион байгуулагдаж буй уг арга хэмжээнд НҮБ, Европын Холбоо, АСЕАН-ны орнуудын төлөөлөл …
-
17 September
ТБХ:Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.09.16/ хуралдаан 15 цаг 05 минутад эхэлж, дөрвөн асуудал хэлэлцлээ. Байнгын хорооны дарга Н.Наранбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулав. Тус Байнгын хорооны 30 гишүүний 16 нь буюу Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, М.Бадамсүрэн, Ж.Батсуурь, Р.Батболд, …
-
16 September
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИЙН МАХ БЭЛТГЭНЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны есдүгээр сарын 16-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ “Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай” Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Энэ тогтоолын төсөл нь нийслэлийн хүн амын 2027 оны хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах, улирлын шинжтэй үнийн өсөлтийн эрсдэлийг бууруулах зорилгоор бэлтгэх нөөцийн …
-
16 September
Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр /2026.09.16/ 14 цаг 00 минутад гишүүдийн ирц 51.8 хувьд хүрснээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хамтарсан хуралдааныг Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар даргалсан бөгөөд хуралдаанаар Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн …
-
16 September
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд өгсөн дүгнэлтийнхээ талаар мэдээлэл хийлээ
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өнөөдөр /2026.09.16/ Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд өгсөн дүгнэлтүүдийнхээ талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан, тус зөвлөлийн гишүүн Н.Ууганбаатар, Н.Энхбаяр, Л.Гангэрэл, Л.Отгонтуяа, Р.Ринчинбазар, А.Энхбат нар оролцсон юм. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан мэдээллийнхээ эхэнд, Зөвлөлөөс холбогдох хуулийн дагуу Монгол …
-
16 September
ЭЗБХ: Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2026.09.16) Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 53.1 хувийн ирцтэй эхэлсэн. Байнгын хорооны 32 гишүүнээс Ж.Ганбаатар, Б.Мөнхсоёл, Г.Лувсанжамц, З.Мэндсайхан, Б.Заяабал, Р.Батболд, А.Ундраа, Л.Соронзонболд, Л.Энх-Амгалан, М.Энхцэцэг, М.Мандхай, О.Батнайрамдал, Г.Уянгахишиг, С.Эрдэнэбат, Ч.Анар, Х.Булгантуяа, Б.Жавхлан нарын 17 гишүүн хүрэлцэн ирж, хуралдаандаа оролцож байгааг тус Байнгын хорооны дарга Б.Заяабал танилцууллаа. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2026 оны …
-
15 September
Ерөнхий сайд Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах үүрэг даалгаврын хэрэгжилтийг хянаж, аймаг, нийслэлийн удирдлагуудтай уулзаж, 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төслийн талаар товч мэдээлэл өглөө. Хуралдааны эхэнд Ерөнхий сайд малчин өрх эрсдэл багатай, дулаан өвөлжих, хүүхдүүд хичээлдээ саадгүй явах, эмнэлгийн тусламж цагтаа хүрэх, хүнсний нийлүүлэлт тасалдахгүй байх, бизнес хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг салбарын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл