Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик өнөөдөр (2026.09.22) Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсгээ зурлаа. Төрийн ёслолын журамд заасанчлан гадаад улсын төр, засгийн тэргүүнүүд, өндөр хэмжээний зочид Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа уг дэвтэрт сэтгэгдлээ үлдээдэг уламжлалтай. Энэхүү дэвтэр нь түүхэн баримт бичигт тооцогддог. Айлчлал үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Эх сурвалж: parliament.mn

Санал болгох мэдээ

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй …