Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Амгалан” Дулааны станцын өргөтгөлийг хугацаанаас нь дөрвөн сарын өмнө ашиглалтад орууллаа. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 01-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төслийг эхлүүлсэн, 4-р сарын 19-ны өдөр ашиглалтад хүлээлгэн өгөх нээлтэд нь оролцлоо. Станцын өргөтгөлтэй танилцахдаа Ерөнхий сайд эрчим хүчний чөлөөт өрсөлдөөнийг дэмжих реформыг эрчимжүүлэхээ мэдэгдлээ. Тэрбээр, “Улаанбаатар хотын түгжрэл, утаа, замбараагүй төлөвлөлтийн асуудал …
Улс төр
April, 2024
-
22 April
Боловсролын зээлийн сангаас зээл авсан ч төлөөгүй иргэдийг зээлээ хүүтэй нь төлөхийг шаардлаа
Монгол Улсын иргэн О.Батнайрамдал өнөөдөр (2024.04.22) Улсын Ерөнхий Прокурорын газарт хандан Боловсролын зээлийн сангаас боловсролын зээл авсан ч эргэн төлөөгүй этгээдийн авсан зээлийг хүүгийн нь хамт төлүүлэх ажлыг хэрэгжүүлэх хүсэлтийг УЕПГ-т гаргалаа. Холбогдох хуулийн хүрээнд зааснаар улсын алдагдсан боломжийг нэхэх, төрийг хохиролгүй болгох эрх үүрэг Прокурорын байгууллагад байдаг бөгөөд энэ дагуу тус байгууллага ажиллахыг тэрбээр хүсэлтдээ онцолжээ. Иргэн О.Батнайрамдал …
-
22 April
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын хаант улсад албан ёсны айлчлал хийнэ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Панпри Пахид Тха-Нукорн-ы урилгаар 2024 оны 04 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Монгол Улс, Тайландын Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй бөгөөд Гадаад харилцааны сайдын түвшинд 14 жилийн дараа тус улсад хэрэгжиж …
-
22 April
Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев дөрөвдүгээр сарын 23-наас 25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Албан ёсны айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. …
-
19 April
Н.Энхбаяр “Хуулийн хонгил” байдаг гэдгийн баталгаа байсан уу?
Н.Энхбаяр бол ардчиллын түүхэнд шүүхээс ял сонссон анхны Ерөнхийлөгч. 2000-2009 онд Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн сэнтийд шатлан дэвшиж, завсарлагагуй өгссөн цорын ганц улстөрч хэдий ч бүрэн эрх нь дуусгавар болсон цагаас буланд шахуулсан нь үнэн. Өнөөдрийг хүртэл өөрийгөө гэм буруугуй, хэлмэгдсэн хэмээх үгүйсгэл Н.Энхбаяраас цухалзаж ирсэн ч шүүгчийн шийдвэр, шүүхийн тогтоол гарсан нь бодит үнэн, тэр нь эцсийнх. Эцэст …
-
19 April
Г.Занданшатар: Байгалийн баялгийг иргэддээ тэгш, шударга хүртээх Үндэсний баялгийн сангийн хуулийг баталлаа
Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа. Энэхүү хуулийн гол зорилго бол монгол хүн бүр байгалийн баялгаас тэгш хүртэх эрхийг хангахад оршиж байна. Хуулийн төслийг баталсны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг заавал хэлэлцэн батлах ёстой, энэ бол бидний үүрэг, хариуцлага гэсэн итгэл үнэмшил энэ удаагийн Улсын Их Хуралд байсан. Ард …
-
18 April
Г.Занданшатар: Баялгийн сангийн удирдлага, менежментийг хараат бус, бие даасан байлгах ёстой
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндэсний баялгийн сан бол өсөн үрждэг “хуримтлалын” сан болох ёстой тул хараат бус, бие даасан менежмент бүхий зохицуулалт хэрэгтэй” гээд төслийн холбогдох заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өглөө.
-
17 April
Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй
Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Маргааш нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ЭЗБХ-нд шилжүүлсэн. Тэгээд таг болчихоод байгаа юм. Уг нь Үндэсний баялгийн сангийн хуулийг батлан гаргах хийгээд Үндэсний баялгийн сантай болох хэрэгцээ, шаардлага нэгэнт үүссэн гэдгийг хууль санаачлагчид УИХ-д танилцуулсан. Ингэхдээ “Сүүлийн 30 орчим жилийн …
-
17 April
Эмийн сонсгол: Эмийн бүрдэл, чанарын хяналтын асуудлаарх нотлох баримтыг шинжилнэ
Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Улсын Их Хурлын Түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2024.04.17) гурав дахь өдрөө үргэлжилнэ. Сонсголын эхний хоёр өдөр эм хангамжийн салбарын тогтолцоо, зохицуулалт, хүний нөөц, хүртээмж болон эмийн үнийн өсөлтөд нөлөөлж байгаа хүчин зүйлс, худалдах, худалдан авах ажиллагаа, нийлүүлэлт, устгалын асуудлыг нотлох баримтын хүрээнд хэлэлцлээ. Өнөөдөр эмийн бүрдэл болон …
-
17 April
ЗГ: Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: – Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар – Нийслэлээс гадаад, дотоод бондын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа зарим төсөл, арга хэмжээний талаар – Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн явц, хэрэгжүүлэх бэлтгэл ажлын талаар – Бүсчилсэн хөгжлийн …
-
16 April
“Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ
Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2024.04.16) Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд 11 цаг 19 минутад эхэлж, “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Хуралдааны эхэнд тус Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр гишүүдийн ирцийг танилцууллаа. Харин тогтоолын төслийн танилцуулгыг Төрийн албаны зөвлөлийн гишүүн, …
-
16 April
С.Баярцогт, Ц.Элбэгдорж, Н.Номтойбаярт очих МАК-ийн $20 сая Р.Базараар дамжсан гэх схемийг шалгаж эхэлжээ
“Баян” гэгддэг Р.Базарыг ЭЦА-наас баривчилсан жинхэнэ шалтгаан юу байв? Хөшигний ард, МАК Н.Номтойбаярт ноогдол ашиг хүртээх хэлбэрээр шууд мөнгөн шилжүүлэг хийхийг илүүд үзээгүй. Оронд нь Нарийн сухайтаас 20 сая ам.долларын нүүрс гаргаж, Р.Базараар дамжуулан С.Баярцогт, Ц.Элбэгдорж нарт өгч, “угаасан” гэх сэжүүр яригдаж байна. Уг 20 сая ам.доллар нь ОХУ-аар дамжин, Р.Базарын аав Раднаабазар, түүний төрсөн дүү Р.Базармаа нарын эзэмшдэг Тээвэр …
-
16 April
Ашигт малтмалын лицензийн асуудлаарх Түр хорооны даргаар Ц.Цэрэнпунцагийг томиллоо
Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооны хурал өчигдөр боллоо. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн “Түр хорооны бүрэлдэхүүн” хэмээх 34 дүгээр зүйлийн 34.4-т …
-
15 April
Улс төрийн халуун сэдэв Ц.Элбэгдоржийн “угсарсан” системийн авлига: С.Зоригийн хэрэг, Ч.Сайханбилэг, С.Баярцогтын балаг
-Систем гэж юу вэ? -“Өөр хоорондоо харилцан холбоотой хэсгүүдийн олонлог” Монголжуу ухаанаар бол, машин хөдөлж байхын тулд олон хэсэгт эргэх хүрдүүд ажиллаж, нэгнээ харилцан хамааралтайгаар дэмжих явц. Харин бүрдүүлэгч нэгж хэсэг бүрийг дэд систем гэх ба тэдний нэгдлээр жолооны хүрд эргэж, машин хөдөлж байна. Машин хөдлөх нь системийн олонлогийн хүч юм. Саяхнаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж Монголд авлигын систем угсарсан …
-
15 April
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барив. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээлэл өгөв. Төсөлд байлдааны талбар, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, байлдааны …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл