Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.07.02) нэгдсэн хуралдаан үдээс хойш үргэлжлэн хуралдаж, Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Эдгээр төсөл нь 1991 оны Газрын тосны тухай хуулийн хүрээнд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээнд мөрдөх татвар, төлбөр, нөөц ашигласны төлбөрийн зохицуулалтыг тодорхой болгож, гэрээний тогтвортой байдлыг хангах ач холбогдолтой …
Улс төр
July, 2026
-
3 July
Санхүүгийн хамтын ажиллагааны болон зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.07.02/ Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголтын зээлийн банк хоорондын зээлийн болон төслийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай, Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, …
-
3 July
Нийгмийн халамжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв
Нийгмийн халамжийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.07.02/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир өргөн мэдүүлэв. Өнөөдрийн байдлаар нийгмийн халамжийн чиглэлийн зургаан хуулийн хүрээнд эх, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, өрх толгойлсон эх, эцэг болон нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдэд зориулсан 12 төрлийн хөтөлбөр, арга хэмжээг Нийгмийн халамжийн сангаас хэрэгжүүлж байгаа …
-
3 July
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.07.02/ Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Н.Наранбаатар, Д.Ганмаа, Б.Хэрлэн, С.Эрдэнэбат, М.Энхцэцэг, Г.Хосбаяр, А.Ариунзаяа Д.Рэгдэл, П.Ганзориг, Б.Мөнхсоёл, М.Ганхүлэг, Д.Пүрэвдаваа, Б.Түвшин нарын 28 гишүүнээс санаачлан боловсруулсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв. Хүчин төгөлдөр мөрдөж буй хуульд дэвшилтэт технологи, хиймэл оюуныг ашиглах, хувийн хэвшлийг …
-
3 July
Дулаан хангамжийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.07.02/ Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, С.Эрдэнэбат, С.Замира, Б.Мөнхсоёл, Д.Энхтуяа, Г.Хосбаяр, Д.Пүрэвдаваа, Д.Энхтүвшин, П.Батчимэг, Х.Булгантуяа, М.Ганхүлэг, П.Сайнзориг нарын 31 гишүүнээс санаачлан боловсруулсан Дулаан хангамжийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Эрчим хүчний тухай хуулийг 25 жилийн өмнө баталсан бөгөөд энэ хуулиар цахилгаан, дулаан гэсэн хоёр том асуудлыг зохицуулсаар ирсэн байна. Дулаан хангамжийн цар …
-
3 July
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар М.Мандхайг, Хууль зүйн байнгын хорооны даргаар Л.Мөнхбаатарыг сонгож, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг томилов
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.07.02) нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад 68 гишүүн хүрэлцэн ирснээр 54 хувийн ирцтэйгээр эхэлж, зургаан асуудал хэлэлцлээ. Хуралдааны эхэнд өнөөдрийн хэлэлцэх асуудлын тов дараалалд өөрчлөлт оруулах асуудалд УИХ дахь МАН-ын бүлгээс хууль эцэслэн батлах санал хураалтын дараа Хууль зүйн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх, Сонгуулийн ерөнхий хорооны …
-
2 July
ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Н.Мягмарыг томилохыг дэмжлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.07.02/ хуралдаан 09.48 цагт 56.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Энэ өдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцэв. Хуралдааныг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар даргалан явуулав. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4.3 дахь хэсэгт “Хорооны дарга, нарийн бичгийн даргыг Хорооны гишүүдийн дотроос Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилно.” гэж заасныг үндэслэн Улсын …
-
2 July
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.07.02/ Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Тус хуульд 2020 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт оруулж, хугацааг гурван жилээр сунгаснаар 400 орчим хүнийг цагаатгасан гэдгийг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж онцлов. Харин хуульд “Нэхэмжлэл гаргах эрх …
-
2 July
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 07 дугаар сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ
№ Зураг Гишүүний нэр Ирсэн цаг Тайлбар № Зураг Гишүүний нэр Ирсэн цаг Тайлбар 1 Ж.Алдаржавхлан 64 Г.Лувсанжамц 2 О.Алтангэрэл 09:30 65 С.Лүндэг 3 Н.Алтанхуяг 10:06 66 М.Мандхай 10:00 4 Н.Алтаншагай 09:21 67 Л.Мөнхбаатар 09:55 5 Д.Амарбаясгалан 68 Ц.Мөнхбат 6 С.Амарсайхан 69 Л.Мөнхбаясгалан 09:57 7 О.Амгаланбаатар 09:07 70 Т.Мөнхсайхан 09:59 8 Ч.Анар 10:01 71 Б.Мөнхсоёл 09:05 9 А.Ариунзаяа 09:27 …
-
1 July
ТББХ: “Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.07.01/ хуралдаан 13.34 цагт эхэлж, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцэв. Тайланг сонсгол даргалагч С.Зулпхар танилцуулав. Байнгын хороо 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт …
-
1 July
УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн нартай уулзлаа
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.07.01/ Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт, танхимын тэргүүн нартай уулзаж, хууль тогтоох болон шүүх эрх мэдлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, хууль хэрэглээний практик, хууль тогтоомжийн хэрэгжилт, шүүн таслах ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар санал солилцлоо. УИХ-ын дарга Үндсэн хуульд заасны дагуу хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагууд бүрэн эрхээ хараат бусаар …
-
1 July
БОХХААБХ:Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн М.Мандхайг нэр дэвшүүлэхийг дэмжиж, хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2026.07.01) хуралдаанаар таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хорооны дарга Б.Бейсен гишүүдийн ирцийг нэр дурдан танилцуулсан юм. Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар, Н.Алтаншагай, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, Г.Ганбаатар, С.Ганбаатар, М.Ганхүлэг, С.Замира, М.Мандхай, …
-
1 July
Сангийн сайд З.Мэндсайхан: Таван удаа хэлэлцээ хийсний үр дүнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрлээ
Өнөөдрийн /2026.07.01/ Засгийнгазрын ээлжит хуралдаанаар “Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх, өөрчлөх хүрээнд хөрөнгө оруулагч талтай хийсэн хэлэлцээний үр дүнгийн талаар Сангийн сайд 3.Мэндсайхан танилцууллаа. Хэлэлцээний эхний шатанд талууд зээлийн хүүг бууруулах талаар зарчмын тохиролцоонд хүрч, уг тохиролцоог протоколоор баталгаажуулжээ. Хөрөнгө оруулагч талтай албан ёсны хэлэлцээг 2025 оны аравдугаар сард эхлүүлж, энэ хугацаанд Рио Тинтотой нийт …
-
1 July
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх багц хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
Өнөөдрийн /2026.07.01/ Засгийнгазрын ээлжит хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх багц хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. 2017 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль нь шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдал, түүнчлэн иргэний, эрүүгийн, зөрчлийн болон захиргааны хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэг хуулиар зохицуулсан. Гэвч олон улсын жишиг, …
-
1 July
Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд татварын дэмжлэг үзүүлнэ
Өнөөдрийн /2026.07.01/ Засгийнгазрын ээлжит хуралдаанаар “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдийн мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний жагсаалт”-ыг баталж, тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд З.Мэндсайхан, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин нарт даалгав. УИХ 2024 онд Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталж, мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүн, хуулийн этгээдийг дэмжих, санхүүжүүлэх …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл