Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны /2026.06.29/ хуралдаанаар Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэн баталж, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 12.00 цагт Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулахаар тов тогтоолоо. Сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн С.Зулпхарыг томилсон бөгөөд Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшсэн 10 нэр дэвшигч сонсголд …
Улс төр
June, 2026
-
30 June
Олон улсын парламентын өдрийг “Эн тэргүүнд хүний эрх” уриатайгаар тэмдэглэнэ
Хүн төрөлхтний ардчиллын тулгуур болсон парламентуудыг нэгтгэж, хамтын ажиллагаа, ардчилал, энх тайван, хүний эрхийн суурь шийдлүүдэд нөлөө үзүүлдгээрээ Олон улсын парламентын холбоо (ОУПХ) дэлхийн хамгийн хүчирхэг тогтолцоо болон бэхжиж байна. 1889 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ОУПХ байгуулагдсан бөгөөд энэ түүхт өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 2018 оноос дэлхий дахинд Олон улсын парламентын өдөр болгон тэмдэглэж байна. Парламент бол …
-
30 June
ХБНГУ-ын Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийн дарга Кристиан Гёрке тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга А.Ариунзаяа, бүлгийн зарим гишүүдийн хамт өнөөдөр (2026.06.29) ХБНГУ-ын Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийн дарга Кристиан Гёрке тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, хүндэт зочдыг дэлгэр Монгол оронд тавтай морилохыг уриад, манай хоёр улс ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг …
-
30 June
ТБХ:Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.06.29/ хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны дарга Н.Наранбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулав. Тус Байнгын хорооны 30 гишүүний 16 нь буюу Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Р.Батболд, Ж.Батжаргал, Х.Болормаа, Г.Ганбаатар, П.Ганзориг, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, …
-
30 June
ХХНББХ: Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2026.06.29) хуралдаж, хоёр асуудал хэлэлцэн, шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаан 15.42 цагт эхэлж, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ц.Баатархүү, О.Батнайрамдал, Х.Болормаа, Ж.Галбадрах, А.Ганбаатар, П.Ганзориг, Д.Ганмаа, М.Ганхүлэг, Ц.Мөнхтуяа, Ж.Чинбүрэн, П.Наранбаяр, Д.Рэгдэл, О.Саранчулуун, М.Сарнай, Г.Хосбаяр, Л.Энхнасан нарын буюу 53.3 хувийн ирцтэй эхлэв. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан ахална Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын …
-
29 June
Нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны 06-р сарын 30-ны Мягмар гарагт зохион байгуулна
Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2026 оны 07 дугаар тогтоолоор Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын товыг 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулахаар шинэчлэн баталлаа. Сонсголыг маргааш (2026.06.30) Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд 09.00 цагаас явуулна. Монголбанкны Ерөнхийлөгчөөс Төв банк/Монголбанк/-ны тухай хуулийн 26.3-т заасан шаардлагыг хангасан гэж үзэн Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Энхболдын …
-
29 June
ТББХ: Н.Мягмар, Ц.Уртнасан нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний албан тушаалд нэр дэвшүүлэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.06.29/ хуралдаан 13.38 цагт УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Ж.Баярмаа, Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар, Ц.Туваан, Б.Хэрлэн, Ж.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Б.Жавхлан, Б.Найдалаа, Ч.Ундрам, Б.Энхбаяр, Ж.Батжаргал, А.Ганбаатар, С.Зулпхар, Э.Одбаяр, Н.Учрал нар ирж, 53.1 хувийн ирцтэйгээр эхлэв. Хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тайлан байлаа. Уг тайланг сонсгол даргалагч Б.Жавхлан танилцуулав. Төрийн байгуулалтын байнгын …
-
29 June
ЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсголыг шинэчлэн товлолоо
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2026.06.29) 53.1 хувийн ирцтэй хуралдаж, гурван асуудал хэлэлцлээ. Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцээд, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 30-ны өдөр явуулахаар товыг шинэчлэн тогтоов. Сонсголд хэр бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн Б.Жаргалан асуухад, Эдийн засгийн байнгын хорооны Ажлын алба бэлтгэлээ бүрэн хангасан хэмээн хариулсан. Үргэлжлүүлэн, Хөгжлийн …
-
29 June
МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс: Онцлох 20 мөрийн хөтөлбөрийн биелэлт
МАН-ын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд яг хоёр жил боллоо. 2024 оны УИХ-ын сонгуулиар МАН-ын дэвшүүлсэн 772 заалт бүхий мөрийн хөтөлбөрөөс ОНЦЛОХ 20 мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хамтдаа дүгнэцгээе. № Амлалт Хэрэгжилт Метро барих төслийн бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлнэ ТЭЗҮ эхлэсэн Улаанбаатар хотод 12 тойрог замын зохион байгуулалт хийж, хөдөлгөөний хурдыг 30 хувиар нэмэгдүүлнэ Эхлээгүй Ипотекийн зээлийн 50-аас багагүй хувийг Улаанбаатар хотын дэд …
-
29 June
Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.29/ Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Б.Мөнхсоёл нар Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг өргөн мэдүүлэв. Статистикийн тухай хуулийг 1994 онд баталж, 1997 онд шинэчлэн найруулснаас хойш 28 дахь жилдээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буйг А.Ариунзаяа гишүүн тодотгоод сүүлийн 6 жилийн хугацаанд холбогдох судалгаа, тооцоолол, хэлэлцүүлэг хийсний үндсэн дээр уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг …
-
29 June
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.29/ Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, А.Ариунзаяа, Ж.Бат-Эрдэнэ, А.Ганбаатар, Г.Лувсанжамц, Л.Мөнхбаатар, Б.Мөнхсоёл, О.Номинчимэг, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Д.Цогтбаатар, Л.Энхнасан нарын 55 гишүүнээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг өргөн мэдүүлэв. Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг 23 жилийн …
-
29 June
2028 оны УИХ-ын сонгууль болоход яг хоёр жил үлдлээ
Эрх баригч МАН-ын мөрийн хөтөлбөр хэр биелж байна вэ? Ардчилсан улсын тогтолцоонд парламентын сонгууль тодорхой хугацааны давтамжтай явагддаг. Улс төрийн намууд сонгуульд оролцохдоо ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх бодлого, зорилт, бүтээн байгуулалт, хууль эрх зүйн шинэчлэлээ мөрийн хөтөлбөр болгон иргэдэд танилцуулж, сонгогчдын итгэлийг хүлээсэн тохиолдолд төрийн эрхийг хэрэгжүүлэх боломжоо авдаг. Монгол Улсад УИХ-ын ээлжит сонгууль дөрвөн жил тутамд болдог. Өөрөөр хэлбэл, …
-
29 June
Улсын Их Хурлын асуулгын цагаар нийгмийн хамгаалал, халамж сэдвийг хөндөж, хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ
Улсын Их Хурлын өнөөдрийн (2026.06.26) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 02 минутад эхэллээ. Ээлжит чуулганы хугацаанд сар бүрийн сүүлийн долоо хоногийн Баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын асуулгын цаг байдаг бөгөөд энэ удаа “Нийгмийн хамгаалал уу, нийтийн халамж уу” гэдэг сэдвийг хөндөж, энэ асуудалд Засгийн газраас баримтлах бодлогыг тодруулсан. Гишүүд Ерөнхий сайдад тавих асуултаа асуулга болохоос …
-
29 June
ӨБХ: Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2026.06.26) хуралдаж, Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгдсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. Байнгын хороо Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, О.Саранчулуун, Б.Пунсалмаа, Ж.Золжаргал, Д.Рэгдэл, Б.Бат-Эрдэнэ, Х.Жангабыл, М.Сарнай, Ж.Галбадрах, Ч.Ундрам, Ц.Мөнхтуяа, О.Номинчимэг нарын буюу 57.1 …
-
26 June
Намаа аврах уу, эсхүл нэг хүний албан тушаалыг хадгалах уу?
Иргэний зориг ногоон намын гишүүддээ хандсан нийтлэл Цаг хугацааны дохио хэзээ ч ийм чанга цохилсон удаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 45 дугаар тогтоол Иргэний зориг ногоон намд (ИЗНН) 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нэг л дүрэм, нэг л өргөдөл ирүүлэх эцсийн боломж олгосон. Өнөөдрөөс тоолбол гурван өдөр үлдлээ. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл