Улс төр

June, 2026

  • 24 June

    БОХХААБХ: Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

    ​  Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2026.06.24) хуралдаан 10 цаг 13 минутад гишүүдийн 51.7 хувийн ирцтэйгээр эхэлж, зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хорооны дарга Б.Бейсен гишүүдийн ирцийг нэр дурдан танилцуулсан юм. Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн …

  • 23 June

    Иргэдийн хяналт, оролцооны үр дүнд авлигатай тэмцэх, төрийн байгууллагуудын хариуцлага, ил тод байдлыг сайжруулах боломжтой гэв

    ​Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар өнөөдөр /2026.06.22/ АНУ-Хятадын харилцааны үндэсний хороо (NCUSCR)-ны хэрэгжүүлж буй “Public Intellectuals Program” (PIP)-ын IX ээлжийн эрдэмтэн, судлаач, төрийн болон аюулгүй байдлын салбарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хууль дээдлэх ёс, авлигатай тэмцэх асуудал, иргэний оролцоо, ил тод байдал, улсуудын олон улсын харилцаанд гүйцэтгэх үүрэг, бүс нутгийн тогтвортой хөгжлийн талаар санал …

  • 23 June

    УИХ-ын дарга С.Бямбацогт ОУВС-гийн ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    ​ Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.06.22/ Олон улсын валютын сангийн (ОУВС) Дүрмийн IV заалтын дагуу зөвлөлдөх хэлэлцүүлэг хийхээр Монгол Улсад ажиллаж буй тус сангийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Тахсин Саади Седик тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. ​ УИХ-ын дарга төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, төсөв, мөнгөний бодлого, хувийн хэвшлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй хууль, эрх зүйн …

  • 22 June

    Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ

    ​ Хуулийн төслийг Байнгын хороонд буцаав Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.19)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн юм. Хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа. Тус Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын …

  • 22 June

    УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.22-06.26

    УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2026 ОНЫ 06 ДУГААР САРЫН 22-НООС 26-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ   ДАВАА ГАРАГ /2026.06.22/ Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ НЭГ.НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН 1 Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 10.00 “Жанжин Д.Сүхбаатар” 2 Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 “Их Эзэн …

  • 19 June

    “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 23 дугаарын тойм

    “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Конвенц соёрхон батлах тухай, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулиуд болон “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай” ЮНЕСКО-ийн 2001 оны конвенц, ”Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай”,  ”Засгийн газарт чиглэл өгөх тухай”, ”Хуулийн төсөл буцаах тухай” УИХ-ын тогтоолууд, “Монгол …

  • 15 June

    Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ

    Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.12)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн явуулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн, Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай …

  • 5 June

    БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав

    Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.06.05) нэгдсэн хуралдаан 51.6 хувийн ирцтэйгээр 10.03 цагт эхэлж, 10 асуудал хэлэлцэхээр товлов. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт чуулганы нэгдсэн хуралдаан зарим үед цаг сунган 22 цаг хүртэл хуралдаж 19 хууль, 14 тогтоол, нийт 33 хууль тогтоол баталсан гэлээ. Тухайлбал, Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай, Цусны донорын тухай, …

  • 5 June

    Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Тайландын Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чатчай Вирияавэжакул Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр Элчин сайд Чатчай Вирияавэжакул-ыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Талууд найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн  агуулгаар баяжуулах, аялал жуулчлал, соёл, урлагаар дамжуулан ард иргэдийн найрамдал, …

  • 5 June

    Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Орда Михаил Сергеевич Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин хөгжиж байгааг тэмдэглэж, цаашид харилцан сонирхсон салбаруудад бодит хамтын ажиллагаа өрнүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Уулзалтын үеэр хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, …

  • 4 June

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    ​Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.04/ Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Л.Энхнасан нараас Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ахмадуудад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд бусад асуудлын талаарх хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудалд санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс тэдний хөдөлмөр …

  • 4 June

    “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хурал эхэллээ

    ​Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ. “Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлогын зорилтын хүрээнд энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж, санал бодлоо солилцох уламжлалт тавцан болж хөгжсөн бөгөөд үүнд дэд бүс нутгийн …

  • 4 June

    ТБХ: “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

    ​Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.06.04/ хуралдаан 10 цаг 08 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Байнгын хорооны дарга Н.Наранбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулав. Тус Байнгын хорооны 30 гишүүний 16 нь буюу Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, М.Бадамсүрэн, Р.Батболд, Ж.Батжаргал, …

  • 4 June

    Азийн хөгжлийн банктай онцгой байдлын салбар, эдийн засгийн тусгай бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

    Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.06.04/ Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арораг хүлээн авч уулзаж, Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд болон Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийн асуудлаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүд үр дүнтэй байгааг онцолж, гамшгаас хамгаалах, гамшгийн …

  • 4 June

    Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Герман, Швейцар, Швед, БНХАУ-ын төлөөлөгчидтэй уулзав

    ​Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Улаанбаатар хотноо энэ сарын 4-5-нд зохион байгуулах Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 11 дүгээр бага хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Үүнд, БНХАУ-ын Засгийн газрын Солонгосын хойгийн асуудал эрхэлсэн Тусгай төлөөлөгч Лю Шяомин, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын газрын дэд захирал бөгөөд …