Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.29/ Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв. Манай улсад стандарт, сахилга, хариуцлага алдагдах явдал өдөр ирэх тутам давтагдаж байна. Хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангуулахын тулд бүх салбарын бүх шатанд стандартыг дагаж мөрдүүлэх, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг Ерөнхий сайд энэ …
Улс төр
May, 2026
-
29 May
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас ажил, хөдөлмөр эрхлэгч иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор боловсруулсанХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өргөн барилаа. Сүүлийн таван жилд манай улсад бүртгэгдсэн үйлдвэрлэлийн осолд нийт 2678 хүн өртөж, 308 хүн амь насаа алджээ. 100 мянган ажилтан тутамд ногдох …
-
29 May
Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.29/ Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ, М.Мандхай, О.Саранчулуун, М.Сарнай, Б.Пунсалмаа, С.Цэнгүүн, С.Эрдэнэболд нараас Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Орон сууц барьж буй зарим компани, хувь хүмүүс нэг байрыг давхардуулан зарж, иргэдийг хохироодог явдал газар авсныг таслан зогсоох зорилгоор энэхүү хуулийн төслийг санаачилжээ. Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, өнөөдөр иргэдийн анхдагч хэрэгцээнд тулгуурлан …
-
29 May
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭНЭ ОНД НИЙСЛЭЛИЙН 80 БАЙРШИЛД НОГООН ӨРТӨӨ БАЙГУУЛНА
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах “Ногоон” тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн дэвшүүлсэн саналыг сонсож зарим асуудлыг /2026.05.28/ шийдвэрлэв. Улаанбаатар хотын худалдааны танхим цахилгаан автомашины дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр танилцууллаа. Хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хот болон орон нутагт 500 орчим цахилгаан машин цэнэглэх ногоон өртөө барих тооцоолол гаргажээ. COP-17 хурлаас өмнө цэнэглэх …
-
27 May
ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ, ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЭВ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Жан Жутай “Ядуурлыг бууруулах ба хөгжил” дээд түвшний форумын үеэр хүндэт зочны хувиар уулзлаа. Тус форумыг “Ядуурлыг бууруулах дэлхийн хүчин чармайлтыг нэгтгэх нь” сэдвийн хүрээнд 2026 оны тавдугаар сарын 26-28-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улс санаачлан Бээжин хотноо зохион байгуулж байна. Сайд …
-
27 May
“Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар“ арга хэмжээг төсвөөс хөрөнгө гаргахгүйгээр хэрэгжүүлнэ
Өнөөдөр /2026.05.27/ хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар” тогтлоо Боловсрол, сургалтын үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан болон дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан контент, сургалтын сан, платформыг хөгжүүлэх, хүүхэд бүрийг компьютер, анги, танхим бүрийг ухаалаг самбартай болгох зорилгоор “Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар” арга хэмжээг хэрэгжүүлэх Засгийн газрын …
-
27 May
“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, давхардсан орон тоог танаж 67,3 тэрбум төгрөг хэмнэлээ
Өнөөдөр /2026.05.27/ хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Монгол” нэгдлийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан үндсэн чиг үүрэгт бүрэн шилжүүлнэ “Эрдэнэс Монгол” нэгдлийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан үндсэн чиг үүрэгт бүрэн шилжүүлэх хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийг “Чингис хаан Үндэсний баялгийн сан корпораци” болгон өөрчлөн зохион байгуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Энэ хүрээнд тус нэгдлийг уул уурхайн …
-
27 May
АБГББХ: Конвенц, хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг дэмжлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдрийн (2026.05.20) хуралдаан гишүүдийн 51.7 хувийн ирцтэйгээр 13 цаг 45 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн гишүүдийн ирцийг нэр дурдан танилцуулсан юм. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 29 гишүүнээс …
-
27 May
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, хууль эрх зүйн орчны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт хувийн хэвшлийн үүрэг, ач холбогдлыг онцлон тэмдэглэж, бизнес эрхлэгчид нь ажлын байр бий болгох, татвар төлөх, улс орны эдийн засгийн өсөлтийг бодитоор дэмжих гол хүч …
-
27 May
Байнгын хорооны дарга П.Ганзориг НҮБХАС-гийн тэргүүн Халид Шарифитай уулзлаа
УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Ганзориг Монгол дахь Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сан (НҮБХАС)-гийн тэргүүн Халид Шарифитай энэ сарын 26-нд уулзаж, хүний хөгжил, өсвөр үе, залуучуудын болон жендерийн эрх тэгш байдлын талаар санал солилцлоо. Байнгын хорооны дарга П.Ганзориг уулзалтын эхэнд манай улсын хүн амын өсөлт саарч, гэр бүлийн тогтворгүй байдал, залуучуудын шилжилт хөдөлгөөн, хөдөлмөр эрхлэлт, жендэрт суурилсан хүчирхийлэл зэрэг олон асуудалтай нүүр тулаад байгааг …
-
27 May
ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно
Өнөөдөр болох үйл явдал 08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 09:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно. 13:00 цагт: “Хуур Music Festival 2026” олон улсын хөгжмийн наадмын албан ёсны танилцуулга, бэлтгэл ажлын явцын талаар “Шангри-Ла” зочид буудалд хэвлэлийн хурал хийнэ. 15:00 цагт: “Happy Monster” гэр бүлийн фестиваль болохтой холбогдуулан Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Үзэсгэлэн: – “Алтан бийр-17” үзэсгэлэн МУЭ-ийн …
-
26 May
ИБУИНХУ-ТАЙ БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр \2026.05.26\ Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа. Монгол Улс, ИБУИНХУ хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 63 жилийн хугацаанд бүхий л салбарт хамтын ажиллагаагаа идэвхтэй өрнүүлж ирсэн бөгөөд ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлс хоёр орныг улам …
-
26 May
Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг “Хүүхэд хөгжлийн ордон” болголоо
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болж байна. Тус хуралдааныг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал удирдан явууллаа. Монгол Улсад хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хамгааллын асуудал хурц байна. Төрөлт буурч, эх хүүхдийн эндэгдэл өссөн, цахим дарамт, хүчирхийлэл, зам тээврийн ослоор хүүхэд хохирох тохиолдол нэмэгдэж буйг Ерөнхий сайд анхааруулав. Хүүхдэд ээлтэй орчин, хөгжлийн орон зай дутмаг байгааг …
-
26 May
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XII хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга, СДМЗХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагвыг хотын даргад нэр дэвшүүлж, НИТХ-ын төлөөлөгч нарын олонхын буюу 80 хувийн саналаар дэмжлээ. Нийслэлийн ИТХ-аас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томилох тухай тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар …
-
26 May
Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.26/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл