Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2026.05.26) хамтран хуралдаж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаан 09 цаг 54 минутад хүрэлцэн ирэх ёстой 56 гишүүний 29 нь хүрэлцэн ирснээр, 51.8 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хороодын хамтарсан хуралдааныг Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар удирдав. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн …
Улс төр
May, 2026
-
26 May
Хүүхэдтэй холбоотой бүх шийдвэрт хүүхдүүдийн санал, дуу хоолой, оролцоо чухал байр суурьтай гэж Хүний эрхийн дэд хороо дүгнэлээо
Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо өнөөдөр /2026.05.25/ Төрийн ордны “Их засаг” танхимд хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар Хүүхэд хамгааллын чиглэлээр орон нутагт хийсэн хэлэлцүүлгийн талаарх танилцуулгыг хийв. Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргалаар ахлуулсан баг 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймагт ажиллахдаа тус аймгийн Хүүхэд хамгаалах байр, хүүхэд, эмэгтэйчүүдэд үзүүлж буй хамгаалал, үйлчилгээний нөхцөл байдалтай танилцжээ. Мөн томилолтын хугацаанд “Дэлхийн зөн” олон улсын …
-
26 May
УИХ-ын дарга С.Бямбацогт ЕХ-ны гишүүн орнуудын Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа
УИХ-ын дарга С.Бямбацогт Европын Холбооны 21 гишүүн орноос Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг энэ сарын 25-нд хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга, Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн, УИХ дахь Хүн намын зөвлөлийн …
-
22 May
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 20 дугаарын тойм
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, “Хуулийн төсөл буцаах тухай”, “Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолууд болон “Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулах, дүрэм батлах тухай” Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар тус хуулийн 101 дүгээр зүйлийн …
-
21 May
МУЭИС-ийн дэргэд “Монгол-Япон судалгааны төв” нээлтээ хийлээ
Монгол Улсад судалгааны их сургууль үүсэж хөгжсөний 10 жилийн ойн хүрээнд МУЭИС-ийн дэргэдэх “Монгол-Япон судалгааны төв”-ийг нээх ёслолын ажиллагаа Эрдмийн ордонд боллоо. Нээлтэд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр, Японы Элчин сайдын яамны дэд тэргүүн Кондо Казүмаса тэргүүтэй зочид төлөөлөгч, эрдэмтэн судлаачид, бизнесменүүд оролцжээ. “Монгол-Япон судалгааны төв”-ийг МУЭИС-ийн хүндэт доктор, Японы бизнес эрхлэгч Канто Масотошигийн санаачилгаар байгуулсан бөгөөд …
-
21 May
Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна
Төсвийн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны 06 дугаар сарын 15,16-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна. Ерөнхий хяналтын сонсголын сэдэв: “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал’’ Бүртгэл: Ерөнхий хяналтын сонсголын бүртгэл 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 17.00 цаг хүртэл …
-
21 May
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулна
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсгол 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 14.00 цагт Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна. Бүртгэл: 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 17:30 цаг хүртэл явагдах тул нэр дэвшигчийн сонсголд оролцох иргэн, …
-
21 May
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.21/ Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулах гэж буйтай холбогдуулан цөлжилттэй тэмцэх, ногоон бодлогыг амьдралд ойртуулах хүрээнд дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж Монгол Улсын Засгийн газраас төслүүдийг боловсруулсныг дурдлаа. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай …
-
21 May
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажиллагсадтай уулзлаа. Цар тахлын үед ачааны хүндийг үүрэн, олон мянган хүнийг эмчилж, амь насыг аварсан эрүүл мэндийн салбарын нийт хамт олон, гэр бүлд нь Ерөнхийлөгч ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг …
-
21 May
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.21/ Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, А.Ариунзаяа, С.Эрдэнэбат, М.Ганхүлэг, Л.Соронзонболд, М.Нарантуяа-Нара, Г.Очирбат нараас Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Монгол Улсын парламентад суудалтай улс төрийн таван намын төлөөллийн 19 гишүүнээс Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад мэргэжлийн байгууллага, холбоодтой хамтран …
-
21 May
ЭЗБХ: “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2026.05.21/ Р.Сэддорж, Л.Соронзонболд, П.Батчимэг, Н.Батсүмбэрэл, Р.Батболд, Ц.Баатархүү, Б.Түвшин, Х.Булгантуяа, Б.Заяабал, Г.Уянгахишиг, А.Ундраа, Д.Үүрийнтуяа, М.Энхцэцэг, С.Эрдэнэбат, Г.Очирбат, Ч.Лодойсамбуу, Б.Жаргалан, З.Мэндсайхан, Б.Уянга, Б.Пунсалмаа, С.Цэнгүүн нарын 21 гишүүн хүрэлцэн ирж, 65.6 хувийн ирц бүрдсэнээр 10.24 цагт эхэлж, “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлэг буюу урд өдөр эхлүүлсэн санал …
-
20 May
“Байдрагийн усан цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ
Өнөөдөр /2026.05.20/ хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Байдрагийн усан цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. “Байдрагийн усан цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн “зураг төсөл боловсруулах, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх, барих, ашиглах, шилжүүлэх” гэрээний төрлөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг Монгол Улсын Тэргүүн шадар …
-
20 May
“Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа
Өнөөдөр /2026.05.20/ хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа “Богдхан төмөр зам” төсөлтэй холбогдох Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2021 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн зөвлөмж, уг төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргаж ил болгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас …
-
19 May
Монгол Улсаас АНУ-ын Миннесота, Юта мужид суух Өргөмжит консулыг томилжээ
Элчин сайд Ө.Батбаяр Монгол Улсаас АНУ-ын Миннесота мужид суух Өргөмжит консулаар Ц.Энхбилэг, Юта мужид суух Өргөмжит консулаар Рэймонд Ричард Прайс нарыг томилсон тухай патентын хуулбарыг өчигдөр гардуулан өгөв. Уулзалтын үеэр Элчин сайд Ө.Батбаяр шинээр томилогдсон Өргөмжит консулд Монгол Улс, АНУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, аялал жуулчлал, боловсролын салбарын хамтын ажиллагааг дэмжих, Монголыг сурталчлан таниулах, мөн Миннесота мужид оршин …
-
13 May
“Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч буй системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын үр дүнд өмгөөлөгчгүй байцаах, мэдүүлэг авахыг зогсооно
Хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар (2026.05.01) “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч буй системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг баталсан билээ. Ингэснээр хууль зөрчсөн шийдвэр, шүүхийн хараат бус байдалд эргэлзээ үүсгэх нөхцөл, цагдан хорих таслан сэргийлэх хэт хэрэглээ, хүний эрхийн зөрчил нь системийн шинжтэй доголдол тул эдгээрийг арилгаж, хүний эрхийн суурь баталгааг хангах бодлого, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл