Өглөөний зочин

February, 2025

  • 25 February

    Х.Булгантуяа: УИХ зөвхөн хууль баталдаг биш, баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавьдаг эрх зүйн орчныг бий болголоо

    Улсын Их Хурлын намрын чуулганаар батлагдсан хуулиуд болон онцлох ажлын талаар Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяагаас тодрууллаа. –Улсын Их Хурлын намрын чуулганыг та хэрхэн дүгнэж байна вэ? -Намрын чуулган ажил хэрэгч болж өндөрлөлөө. Өнгөрсөн хугацаанд бие даасан 8 хуулийг баталж, 29 хуульд өөрчлөлт оруулж, олон улсын гэрээ, конвенц, хэлэлцээр соёрхон баталлаа. Нийт 52 хууль, 57 тогтоолыг хэлэлцэн баталсан байна. Төсвийн төслийг гурван …

  • 24 February

    Л.Түвшинбат: Авлигын төсөөллийн индексийн зарим үзүүлэлт өссөн

    Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Л.Түвшинбаттай ярилцав. -АТГ-ын Судалгаа шинжилгээний алба сүүлийн үед ямар ажил, арга хэмжээ зохион байгуулж байгаа вэ? Энэ талаарх танилцуулгаас хоёулаа ярилцлагаа эхлэх үү? -Тэгэхээр АТГ нь Авлигын эсрэг хуулиар хүлээсэн үндсэн 4 чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр үндсэн үйл ажиллагааг дэмжих, судалгаа шинжилгээнд суурилж шийдвэр гаргах зорилтын хүрээнд АТГ-ын Судалгаа шинжилгээний …

January, 2025

December, 2024

  • 19 December

    Ж.Цэсэн: Үндэсний аюулгүй байдлыг хангах чухал бүрэлдэхүүн хэсэг нь хэвлэл мэдээлэл

    “Үндэсний аюулгүй байдлыг хангахад олон нийтийн радио, телевизийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдвээр өнгөрсөн долоо хоногт ҮБХИС-д доктор Ph.D зэрэг хамгаалсан сэтгүүлч, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Ж.Цэсэнтэй судалгааны ажлынх нь талаар ярилцлаа. -Сэтгүүлч мэргэжилтэй хүний хувьд аюулгүй байдлын ухаанаар доктор Ph.D хамгаалсанд тодорхой шалтгаан байгаа байх? -Аюулгүй байдлын асуудлыг орхигдуулснаар хөгжлийн төлөвлөлт гацдаг юм байна гэдгийг ойлгосон учраас үндсэн мэргэжлийнхээ хажуугаар …

  • 4 December

    Б.Мөнхбат: 207 дугаар байрыг буулгах ажлын худалдан авах ажиллагааг энэ долоо хоногт зарлана

    2024 оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн. Уг байрыг дахин засварлахгүйгээр нурааж, шинээр барих шаардлагатай гэсэн улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. 2024 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн уг захирамжаар 207 дугаар байрыг буулгаж шинээр барих юм. Энэ талаар …

November, 2024

  • 14 November

    Ж.Галбадрах: Багшийн хомсдолыг арилгахгүйгээр боловсролын салбарт хийх хөгжил, шинэчлэлд ахиц гарах боломжгүй

    Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй  танилцах, хэрэгжилтийг хангах, багшийн хомсдолыг арилгах, багшийн үнэлэмжийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Галбадрах ахалж байна. Түүнтэй уулзаж ярилцлаа. -Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй хэрхэн танилцахаар ажиллаж байна вэ? -Боловсролын ерөнхий хууль батлагдаж хэрэгжиж эхлээд дөнгөж жил гаруй болж байна. УИХ хууль тогтоох үйл ажиллагаанаас гадна хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн чиг үүргээ биелүүлэх ёстой. Боловсролын …

  • 7 November

     С.Гантогоо: Зорилгынхоо төлөө тууштай тэмцэх хэрэгтэй

    БНСУ-ыг зорьсон олон Монгол залуу эх нутагтаа ирж, сурсан мэдсэнээрээ улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж байна. Тэдний нэг бол дуучин С.Гантогоо. Гэрээгээр ажиллаж байсан Монгол залуу БНСУ-ын тайзан дээр дуулаад зогсож байна гэж хэн ч төсөөлөөгүй биз. Тэгвэл С.Гантогоо үүнийг л хүсч мөрөөдсөн. Одоо тэрээр өөрийн анхны бие даасан цомгоо гаргахаар амс хийх завгүй ажиллаж байна. Энэ үеэр түүнтэй уулзаж, …

October, 2024

  • 16 October

    Б.Лхагвасүрэн: Мөнгөний бодлого эдийн засгийн идэвхжлийг үргэлжлүүлэхэд зорино

    Монголбанкнаас 2025 онд хэрэгжүүлэх Төрийн мөнгөний бодлогын зорилтын талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс тодрууллаа. КОВИД-19 цар тахлаас хойш өндөр инфляцын эсрэг хэрэгжүүлсэн мөнгөний хатуу бодлого аажимдаа зөөлөрч байна шүү дээ. Цаашид зөөлрөх нөхцөл эдийн засгийн орчинд үүссэн үү?  Томоохон төв банкуудын хэрэгжүүлж байсан мөнгөний хатуу бодлого энэ оноос эхлэн зөөлөрч байгаа нь цаашдын глобал өсөлтөд эергээр нөлөөлнө. Гэхдээ геополитикийн зөрчилдөөн, улс …

  • 2 October

    О.Саранчулуун: Хүний эрх, ялгаварлан гадуурхалтын талаарх эрх зүйн хоосон орон зайг нөхнө, сайжруулна

    Улсын Их Хурлын даргын захирамжаар хууль, эрх зүйн орчинд үнэлгээ хийх, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах 54 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн түгээмэл хандлага, ялгаварлан гадуурхалтын эсрэг эрх зүйн орчны асуудлаарх ажлын хэсгүүдийг ахлан ажиллаж байгаа Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуунаас товч тодруулга авлаа. –Улсын Их Хурал хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй эрх зүйн …

  • 2 October

    Б.Баярбаатар:Боорцог, гамбир хайрч өл залгуулдаг олон мянган өрх байна

    Улсын Их Хурлын даргын 2024 оны 59 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч Б.Баярбаатараас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг асууж, тодрууллаа. -Мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн гурилыг гаалийн албан татвараас чөлөөлснөөс хойш хагас жил болж байна. Ажлын хэсэг байгуулах болсон гол шалтгаан нөхцөл юу байсан бэ? -Юун түрүүн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль батлах болсон шалтгаан, нөхцөл юу байв …

September, 2024

  • 25 September

    Б.Амгалан: Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл ахиснаар олон улсаас татах эх үүсвэрийн хүү буурна

    Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал Б.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Фитч агентлаг манай улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг арван жилийн дараа тогтвортой, В+ ахиуллаа. Энэ нь банкнуудын зээлжих зэрэглэл ахихад эерэг нөлөө үзүүлж байна. Хөгжлийн банканд ямар ямар байдлаар нөлөөлөх бол? -Фитч агентлаг бол олон улсад зээлжих зэрэглэл тогтоож байгаа гурван байгууллагын нэг. Тус агентлаг анх 2004 онд Монгол Улсын …

  • 10 September

    П.Батбаатар: Авто эргүүлийн чиглэлийг нэмснээр алба хаагчид дуудлага, мэдээлэлд 10-15 минутад хүрч байна

    Цагдаагийн ерөнхий газраас алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, дуудлага, мэдээлэлд түргэн шуурхай хүрэх зорилгоор цөөнгүй ажил зохион байгуулж буй юм. Энэ талаар ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатартай ярилцлаа. -Цагдаагийн байгууллага иргэдээс өгч буй дуудлага, мэдээллийн дагуу үүрэг гүйцэтгэхдээ түргэн шуурхай байхыг зорьж, өмнөх жилүүдээс богино хугацаанд хүрч байгаа тухай өнгөрсөн долоо хоногт хэвлэлээр мэдээлсэн. …

  • 10 September

    Зэвсэгт хүчинд есөн шарга морио бэлэглэсэн Уяач Д.Жаргал

      Монгол төрийн есөн хөлт цагаан тугийг залах, цэнгүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг төрийн торгон сүрэгт өөрийн эрдэнэт адуун сүргээсээ зүс ижил, нас чацуу 9 шарга морийг тууж авчраад бэлэглэсэн Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат, аймгийн алдарт уяач Д.Жаргалыг энэ удаагийн дугаартаа онцолж байна. Үндэсний их баяр наадмын босгон дээр “Төрийн ажнай болог ээ” гээд есөн шарга хүлгээ туугаад ирсэн Д.Жаргал …