Венецийн контемпорари урлагийн олон улсын биеннальд оролцож буй Монгол Улсын үзэсгэлэн олны анхаарал татаж, Италийн Венец хотноо шуугиан дэгдээж байна. Монгол Улс энэ удаа урлагийн холимог төрлөөр оролцож, уг үзэсгэлэнгээ “Агшин зуур” гэж нэрлэжээ. Италийн Венец хотноо болдог энэхүү олон улсын биеннальд эх орноо төлөөлөн уран бүтээлч Э.Жанцанхорол “Дусал” бүтээлээр оролцож буй бөгөөд уг бүтээлийг хөөмий, электрон хөгжимтэй нэг цул …
Фото мэдээ
May, 2019
-
10 May
Фото: Уран бүтээлч Ж. Анунарангийн “Хайр” үзэсгэлэнгээс
“…Цагаанаар илэрхийлсэн энэ үзэсгэлэн миний хэзээ нэгэн цагт хийхийг хүсэж байсан үзэсгэлэн мөн. Тэгэхдээ хайрын тухай илүү өргөн ойлголтоор хандахыг хүсэхийн зэрэгцээ тийм нэг үйл явдлаар түрэгдэн орж ирсэн үзэсгэлэн гэвэл ононо. “Хайр” нь хамаг ойр дотны чухал хэн нэгнээс эхлэн огт танихгүй нэгнийг ч энэрэн хайрлаж, сэтгэлдээ багтаадаг гэдэгт би итгэж байна” хэмээн таны тольдон буй энэхүү эрхэмсэг үзэсгэлэнгийн …
-
9 May
Бүгдийг фронтод, бүгдийг ялалтын төлөө /түүхэн зургууд/
1941-1945 оны хооронд өрнөсөн Дэлхийн II дайнд Зөвлөлт холбоот улс нацист Германтай байлдан ялсны ойг жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдөр ОХУ ёслол төгөлдөр тэмдэглэдэг бөгөөд энэ жил ялалтын баярын 74 жилийн ойн өдөр тохиож байна. Энэ дайны үйл явцад монголчууд хэрхэн оролцсон болоод тухайн үедээ ЗХУ ялалт байгуулахад монголчуудын дэмжлэг чухам юу байсан талаарх мэдээллийг Шинжлэх ухааны академийн (ШУА)-ийн …
-
8 May
“Яг түүн шиг” шоуны шилдгүүд ням гаригт хэний дүрд хувирах вэ?
“Боловсрол суваг” телевиз “Эндемол Шайн” /Endemol shine/ групп хамтран “Яг түүн шиг” шоуг албан ёсны эрхтэйгээр 2016 оноос эхлэн хүргэж ирсэн билээ.Тэгвэл “Яг түүн шиг” шоуны дөрөв дахь дугаар өнгөрсөн ням гаригт /2019.05.05/ үзэгчдийн хүртээл болсон. Энэ удаагийн “Яг түүн шиг-4” шоунд өмнөх гурван жилийн 24 оролцогчоос сонгогдсон шилдгийн шилдэг найман оролцогчид өрсөлдөж буйгаараа онцлог. Шоуны эхний дугаарт: Дуучин, продюсер …
-
7 May
Фото: “Met Gala 2019″ наадмын улаан хивсний ёслолоос
Жил бүрийн тавдугаар сарын эхний даваа гарагт Нью-Йоркийн Метрополитен музейд зориулж хандив цуглуулдаг “Met Gala” арга хэмжээ болдог билээ. Нью-Йорк хотын Метрополитан музейд хандив цуглуулдаг уг арга хэмжээнд одод хамгийн этгээд сонин, дэгжин хээнцэр хувцас өмсөж ирдгээрээ олны анхаарлыг ихэд татдаг. Ингээд энэ жилийн “Met Gala” наадмын улаан хивсний ёслолын хамгийн сонирхолтой хувцаслалтуудыг хүргэе.
-
6 May
Ц.Дамдинсүрэнгийн гэрэлт хөшөөг үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт, зохиолч, орчуулагч, нэрт эрдэмтэн, академич Цэндийн Дамдинсүрэнгийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр сүндэрлүүллээ. Нээлтийн ёслолд Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, МЗЭ-ийн удирдах …
-
1 May
Фото: Холливудын алдартнууд Монголд
“Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмын нээлтийн ёслол өнөөдөр /2019.05.01/ Corporate Convention центр ёслол төгөлдөр боллоо. “Холливуд Монголд” төслийн удирдагч, “Хануй филм” ТББ-ын тэргүүн А.Баярцэцэг анхдугаар наадмыг нээн үг хэллээ. Тэрбээр наадмыг нээж хэлсэн үгэндээ “Олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмыг зохион байгуулах санаа анх ном орчуулах санаанаас төрсөн. Нэг удаа Ивана Чаббак зохиолчийн “The Power …
April, 2019
-
30 April
Жүжигчин М.Цэрэндолгор “Vogue”, “Thejerusalem post style” сэтгүүлийн нүүрийг чимжээ
Жүжигчин, найруулагч Г.Ундармаагийн “Тютю” киноны гол дүрд тоглосон залуу жүжигчин Цэдо буюу М.Цэрэндолгор сэтгэл татам бүсгүйд зүй ёсоор тооцогдоно. Тэрбээр мэргэжлийн жүжигчин бөгөөд ОХУ-ын театр, урлагийн дээд сургуулийг театр, кино жүжигчин мэргэжлээр төгсчээ. Сүүлийн жилүүдэд жүжигчин гэхээсээ илүүтэй фото модель чиглэлээр ажиллах болсон юм. Тэгвэл энэ удаа загварынхан дунд алдартай “Vogue” сэтгүүлийн зураг авалтад оролцжээ. “Vogue” сэтгүүлд зургаа авхуулахаас …
-
26 April
Фото: “Яг түүн шиг” шоунд оролцох шилдгийн шилдэг найман оролцогч
“Боловсрол суваг” телевиз “Endemol Shine Group”-ийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоуг гурван жил дараалан амжилттай зохион байгуулсан билээ. Харин энэ жилийн “Яг түүн шиг-4” шоунд өмнөх гурван жилийн 24 оролцогчоос сонгогдсон шилдгийн шилдэг найман оролцогч өрсөлдөх юм. Үзэгчдийн тэсэн ядан хүлээдэг “Яг түүн шиг” шоуны нэвтрүүлгийн шилдгийн шилдэг найман оролцогчдын эхний үзүүлбэр ирэх сарын 5-ны өдрийн 20:00 цагаас …
-
25 April
Фото: БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ОХУ-д айлчилж байна
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж, Владимир Путинтай түүхэн дээд хэмжээний уулзалт хийхээр өчигдөр /2019.04.24/ОХУ-д очсон. Ким Жон Ун 2011 онд төрийн эрхэнд гарснаасаа хойш анх удаа эртнээс найрсаг харилцаатай байсаар ирсэн ОХУ-д айлчилж, төрийн тэргүүнтэй нь уулзах гэж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар …
-
19 April
Фото: “Гарын таван хуруу” киноны бяцхан жүжигчид 37 жилийн дараа
Монгол Улсын төрийн хошой шагналт Ч.Лодойдамбын зохиол “Гарын таван хуруу” киноны бяцхан жүжигчид 37 жилийн дараа уулзжээ. Өдгөө тэд сайхан гэр бүлийн түшиг тулгуур, халамжит хань, энхрий үрсийн аав ээж болцгоосон юм. Уг кино нь 1983 онд анх үзэгчдийн хүртээл болж байв. Гэхдээ зураг авалтыг 1981 оны сүүлчээр Дархан-Уул аймагт хийгдэж, жилийн дөрвөн улирал үргэлжилжээ. “Гарын таван хуруу” уран сайхны …
-
17 April
Фото: “Холливуд Монголд” наадамд хүрэлцэн ирэх алдартнууд
“Хануй Филм” НҮТББ-аас санаачлан “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмыг ирэх тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Энэхүү наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа бөгөөд улс эх орноо дэлхийд сурталчлан таниулах, Монголын кино урлагийн салбарын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах, олон улсын туршлагатай уран бүтээлчдийг Монголдоо авчирч тэднээс суралцах, харилцаа …
-
15 April
“World Press Photo 2019” уралдааны шилдэг гэрэл зургууд
Гэрэл зургийн сэтгүүлчдийн хамгийн нэр хүндтэй, томоохон уралдааны нэг “World Press Photo” 2019 оны шилдэг бүтээлүүдээ шалгаруулан танилцуулжээ. 63 дахь удаагийн “World Press Photo” уралдаанд дэлхийн 4738 гэрэл зурагчны 78 мянга 831 гэрэл зургаас шүүгчдийн бүрэлдэхүүн найман номинацид 25 орны 43 гэрэл зурагчны бүтээлийг шалгаруулжээ. “World Press Photo 2019” оны хамгийн шилдэг гэрэл зургаар АНУ-ын гэрэл зурагчин Жон Мур Гондурасийн …
-
15 April
Арванзургаан сарын дараа Нийслэлчүүд “Мөсөн өргөө” спортын ордонтой болно
Дэлхийн стандартад нийцсэн иж бүрэн цогцолбор “Мөсөн өргөө” спортын ордны шав тавих ёслол өчигдөр Шинэ Яармаг хороололд боллоо. Ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон албаны хүмүүс, мөн ОХУ-ын Красноярск хотноо өнгөрөгч 3 сард болсон Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад их наадамд уран гулгалтын төрлөөр анх удаа Монгол улсаа төлөөлөн …
-
9 April
А.Очирболд, Э.Халиунаа нарын хамтарсан “Халдваргүй” үзэсгэлэн нээлтээ хийлээ
Тодорхой орон зайг уран бүтээлч өөрийн төсөөлөл, мэдрэмж, оюун санаандаа бий болгосон тэрхүү бүтээлээрээ “дүүргэн” харуулдаг онцлогтой урлагийн нэгэн сонирхолтой үзэсгэлэн ХААН Галерейд нээлтээ хийлээ. Mонголын орчин үеийн урлагт өөрийн гэсэн орон зай, өнгө аясаа тодорхойлж чадсан уран барималч А.Очирболд, уран бүтээлч Э.Халиунаатай хамтран “Халдваргүй” уран бүтээлийн үзэсгэлэнгээ энэ сарын 25-ныг дуустал олны хүртээл болгож буй юм. Уран барималч А.Очирболд …