Фото мэдээ

February, 2023

  • 10 February

    Монгол Улсын эрэн хайх, аврах баг 5 хүнийг эсэн мэнд олж, 12 иргэний цогцсыг гаргажээ

    БНТУ-д үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын эрэн хайх, аврах баг өчигдөр буюу 02 дугаар сарын 09-ний өдөр нурангиас 5 хүнийг эсэн мэнд гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өглөө. Мөн нурангид дарагдаж амь насаа алдсан 12 хүний /4 нь хүүхэд/ цогцсыг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Түүнчлэн эмнэлгийн баг Туркийн цэргүүдтэй хамтран нурангийн талбайг засаж, …

  • 8 February

    ФОТО: Монгол Улсын Эрэн хайх, аврах багийнхан эрэлч нохдын хамтаар Турк улсыг зорилоо

    ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Эрэн хайх, аврах баг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас өглөөний 04:34 цагт Турк улс руу хөлгийн жолоо заллаа. Турк улсад одоогоор гамшгийн голомтод эрэн хайх, аврах ажиллагаанд нийт 9698 (3500 цэргийн) алба хаагч, сайн дурын болон дэмжлэгийн 9876 хүн, 216 автомашин, 1511 тусгай техник ажиллаж байна. Мөн Истанбул, Измир, Анкарагаас Газиантеп, Адана чиглэлд …

  • 8 February

    Шадар сайд С.Амарсайхан Эрэн хайх, аврах бүлгийн багийн гишүүдтэй уулзаж, үүрэг чиглэл өглөө

    Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Турк Улсад үүрэг гүйцэтгэх эрэн хайх, аврах бүлгийн багийн гишүүдтэй уулзаж, үүрэг чиглэл өглөө. Тэрбээр “Та бүхний үүрэг гүйцэтгэхээр явж байгаа Турк Улстай манай улс түүхэн найрсаг уламжлалт харилцаатай явж ирсэн. Тухайлбал, Монгол Улсад 2010, 2016 онд тохиолдсон зудын гамшгийн үр дагаврыг арилгахад БНТУ-ын Засгийн газраас Монгол Улсад хүмүүнлэгийн бараа, материал тусламжийг үзүүлж, …

  • 8 February

    Ослын голомтод үнэрч ноход үүрэг гүйцэтгэнэ

    Бүгд Найрамдах Турк Улсыг зорьж байгаа Монгол Улсын аврагчдын багт үнэрч хоёр нохой багтаж байна.  ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын  4 настай “Марта”, 3 настай “Балу” дуудлагатай ноход нь эрэн хайхад бүрэн сургагдсан.  “Марта” нь төрийн цэргийн болон хүчний байгууллагуудын үнэрч нохдын уралдаанд 2019 онд тэргүүлж байсан юм.

January, 2023

  • 30 January

    “Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаанд үндэсний 1000 гаруй үйлдвэрлэгч оролцож байна

    Эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Сар шинийн баярыг угтан зохион байгуулж байгаа “Амар байна уу 2023” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааны нээлт боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын санаачилгаар Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын зохион байгуулж буй уг арга хэмжээ нэг сар буюу хоёрдугаар сарын 20-н хүртэл үргэлжлэх юм. Тус үзэсгэлэн …

  • 23 January

    Фото: “Мөнгөлөг шагшуурга 2023” Хар ус нуурын мөсний баяр

    Баруун монгол түмний угсаатны соёлын онцлогийг таниулж, үндэсний өв соёлоороо бахархах, үзэсгэлэнт байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилготой “Мөнгөлөг шагшуурга 2023” Хар ус нуурын мөсний баяр энэ сарын 21-ны өдөр эхэллээ. “Мөнгөлөг шагшуурга 2023” наадам нь Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан өвлийн аялал жуулчлалын анхны наадам болж …

  • 16 January

    Уран барималч Ч.Энхбаярын “Туульс” бие даасан үзэсгэлэн дэлгэгдлээ

    Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, уран барималч Чулуунхүдэрийн Энхбаярын “Туульс” бие даасан үзэсгэлэн Соёлын яамны галерейд гарч байна. Уг үзэсгэлэн Монгол туульсын дээд, дунд, доод тивийг уламжлалт дүр дүрслэл болон сюрреализмтай хослуулсан уран сайхны хэтрүүлэг ашиглан модон баримлаар дамжуулан харуулж байгаа нь онцлог юм. Чулуу, арьс, төмөр зэрэг холимог техник ашиглан монгол баатруудын сүр хүч, дайчин байдал, эрэмгий зоригтой дүр …

  • 12 January

    ГССҮТ-ийн хамт олон хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн орц, гарцыг өргөтгөн шинэчиллээ

    Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс орчны тохижилтыг сайжруулах, үйлчлүүлэгчийн ая тухтай байдлыг хангах, тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн орц, гарцыг өргөтгөн шинэчиллээ. Үйлчлүүлэгч хүлээн авах хэсгийн орц, гарцыг өргөтгөснөөр гадаад болон дотоод орчны орон зай чөлөөтэй болж бүртгэлийн хэсэг, хүлээлгийн танхимын зохион байгуулалт сайжирсан байна. Тусгай хэрэгцээт үйлчлүүлэгчдэд зориулж ханын бариул, уланд зуурагч, халуун …

December, 2022

  • 27 December

    Фото:Төв талбайд бүтээсэн “Green fest-2022”

    БОАЖЯ, НЗДТГ, Жижиг, дунд үйлдвэрийн газар, “Оргилмедиа менежмент” ХХК, “Мөнгөн Цой” ХХК болон олон улсын байгууллагууд хамтран дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Хайлахгүй” уриан дор зохион байгуулж буй “Green fest-2022” арга хэмжээг өчигдөр албан ёсоор нээлээ. Энэ хүрээнд Сүхбаатарын талбайд арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл өдөр бүр урлагийн тоглолт, тусгай хөтөлбөрүүдийг олон нийтэд хүргэх юм. Иргэд гэр бүл, найз нөхдийн хамт …

  • 27 December

    Шинэ жилийн дурсамж бүтээх “Green fest-2022” арга хэмжээ нээлтээ хийлээ

    Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Хайлахгүй” уриан дор зохион байгуулж буй “Green fest-2022” арга хэмжээг өчигдөр албан ёсоор нээлээ. Тус арга хэмжээг БОАЖЯ, НЗДТГ, Жижиг, дунд үйлдвэрийн газар, “Оргилмедиа менежмент” ХХК, “Мөнгөн Цой” ХХК болон олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулж буй. Энэ хүрээнд Сүхбаатарын талбайд арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал өдөр бүр урлагийн тоглолт, тусгай хөтөлбөрүүдийг олон нийтэд хүргэх юм. …

  • 27 December

    Дурсамж бэлэглэж, баяр түгээсэн Харшийн сүлд модны наадам

    НЗДТГ, Монголын Хүүхдийн  ордонтой хамтран жил  бүр уламжлал болгон зохион байгуулдаг Харшийн сүлд модны наадам боллоо. Арванхоёрдугаар сарын 25-наас 30-ны хооронд үргэлжилж буй тус наадамд оролцсон хүүхдүүд нэгэн өдрийг баяр хөөр дуу бүжгээр дүүрэн өнгөрүүлэв. Монголын Хүүхдийн ордон НӨТБ-ын захирал Б.Цэнгэлмаа “Монголын Хүүхдийн ордон 1958 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Харшийн сүлд модны наадмыг уламжлал болгон зохиож буй. Энэ удаа …

  • 20 December

    Фото:Соёлын яамны үзэсгэлэнгийн танхимд уран хатгамлын үзэсгэлэн нээгдлээ

    Соёлын яамны галерей нь уран бүтээлчдийн бүтээлийг нийтэд таниулах зорилгоор уран бүтээлийн үзэсгэлэнг  давтамжтайгаар дэлгэн тавьдаг. Энэ удаад Уран хатгамалч МУСТА Б.Оюунчимэгийн “7+1” хэрээсэн хатгамлын үзэсгэлэн Соёлын яамны үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдлээ. Уран хатгамалчин Б.Оюунчимэг нь дэлхийн долоон гайхамшгийг монголдоо анх удаа хэрээсэн хатгамлаар урлажээ. Энэхүү 8 бүтээлээ тэрээр 2010 оноос эхлэн 2022 оны 3 дугаар сар хүртэл 12 жилийн хугацаанд …

  • 15 December

    Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд мөсөн хотхон байгуулж байна

    Оршин суугчдад ая тухтай амьдрах, амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талын орчинд мөсөн хотхоныг байгуулж байна. Тодруулбал, хүүхэд залуус, иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой мөсөн гулгуур, тэшүүрийн талбай, амьтдын баримал, сүлд мод, гэрэлтүүлэг чимэглэл бүхий хотхоныг тохижуулж буй. Улаанбаатар хотын Захирагчийн …

  • 13 December

    Ноолуурын салбарынхан анхан шатны үйлдвэрүүдээ өргөжүүлж байна

    МҮХАҮТ-ын дэргэдэх Ноос, ноолуурын зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэргэдэх Монголын Тогтвортой Ноолуурын Платформ хамтран ноолуурын үйлдвэрүүдтэй танилцах аяллыг зохион байгууллаа. Тус аялалд Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Гучин гурвын түүчээ” малчдын хоршоо, “Мөнхбумууд” ХХК, “Говь-эрдэнэ кашмер” ХХК, “Говь” ХК, “Бүүвэй кашмер” ХХК, “Маам-кашмер” ХХК, “Файнноос” ХХК, “Ханбогд кашмер” ХХК, “Гурван” сор ХХК зэрэг ноос, ноолуурын салбарын 18 компанийн 40 гаруй төлөөлөл …

  • 9 December

    Фото:Нийгэм, улс төрийн манлайлагч эмэгтэйчүүдийн баримтат болон хөрөг гэрэл зургийн үзэсгэлэн…

    Зургийн нэр:ХАРАХ ӨНЦӨГ Гэрэл зургийг:Э.ХАРЦАГА Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс  “Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой”  хамтран хэвлэл мэдээллийн агуулга дахь жендерийн тэгш бус байдал, хэвшмэл ойлголтыг халах зорилгоор  нийгэм, улс төрийн манлайлагч ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН баримтат болон хөрөг гэрэл зургийн  үзэсгэлэнг  дэлгэлээ. Үзэсгэлэнд эмэгтэй улс төрчдийн хөрөг зураг, жендерийн хэвшмэл ойлголтыг халсан агуулга бүхий нийт 30 орчим гэрэл …