Uncategorized

March, 2026

  • 4 March

    Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно

    ​ Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчимд 1.6 га талбайг чөлөөлж, жишиг гудамж болгон тохижуулах ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд газар чөлөөлөлт үргэлжилж, 55 айлын газрыг чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 36 айлын газрыг бүрэн чөлөөллөө. Тухайн байршилд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллаж, иргэдээс газар чөлөөлөлттэй холбоотой санал сонслоо. Энэ онд нийт 1.6 га талбайг чөлөөлж, цаашлаад үе шаттай чөлөөлөлтүүд …

  • 4 March

    Архангай аймгийн эрүүл мэндийн төв ходоодны хорт хавдрын эмчилгээг нэвтрүүлнэ

    ​  УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, эмч ажилчидтай уулзлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, 21 аймгаас анх удаа олон улсын жишигт нийцсэн 300 ортой эмнэлгийн барилга ашиглалтад орсноор эмч, эмнэлгийн ажилтнуудын ажиллах орчин, нөхцөл сайжирч, иргэдийн ая тухтай эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж бүрдсэн. ​ Харин өнөөдөр тус эмнэлэг тусламж үйлчилгээний цар хүрээгээ тэлж, Хавдрын …

  • 4 March

    Татварын шинэчлэлээр хувь хүний орлогын албан татварыг шатлалтай бууруулна

    Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны нийслэлийн төвийн дүүргүүдийн гишүүн, дэмжигч ахмадуудад зориулсан 25 дахь уулзалтад оролцлоо. Уулзалтаар 2024-2026 онд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудаа тайлагнаж, ажилласан хуулийн төслүүдээ танилцууллаа. Мөн Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах ажил, бодлогуудыг танилцуулж, ахмадуудад тулгамдаж буй асуудал, Засгийн газрын бодлого шийдвэртэй холбоотой саналыг сонсож, зарим асуултад хариулав. Тодруулбал, энэ оны төсвийн орлого, …

  • 4 March

    “Төрийн үйлчилгээний сэтгэл ханамж, тулгарч буй хүндрэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

    Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас өнгөрсөн онд нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах төлөвлөгөөг баталсан. Тус төлөвлөгөөний хүрээнд “Төрийн үйлчилгээний сэтгэл ханамж, тулгарч буй хүндрэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Бодлогын судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга Б.Аз “НЗДТГ-тай хамтран баталсан төлөвлөгөө нь нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын иргэдэд үзүүлэх үйлчилгээний …

  • 4 March

    Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ

    Засгийн газраас “Сенчири-5” бондыг 2026 оны 03-р сарын 03-нд олон улсын санхүүгийн зах зээлд амжилттай гаргалаа. Нийт 500 сая ам.долларын бондыг 6 жилийн хугацаатай, 5.95 хувийн хүүтэйгээр амжилттай арилжаалан, 2026 онд төлөгдөх 5.125 хувийн хүүтэй “Номад” бонд, 2028 онд төлөгдөх 8.65 хувийн хүүтэй “Сенчири-2” бондоос 321.6 сая ам.долларыг тус тус буцаан худалдан авах өрийн зохицуулалтыг хийлээ. Ингэсгээр Засгийн газар 2028 …

  • 3 March

    Хотын даргын ахлах зөвлөх Ж.Батбаясгалан Мияконожо хотын Мал аж ахуйн албаны дарга Нишихата Юүичитай уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ахлах зөвлөх Ж.Батбаясгалан Мияконожо хотын Мал аж ахуйн албаны дарга Нишихата Юүичи болон холбогдох албаныхантай уулзлаа. Уулзалтаар цаашид хотууд хоорондын хамтын ажиллагааг бодит төсөл, хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүдээр баяжуулж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар санал солилцлоо. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ахлах зөвлөх Ж.Батбаясгалан эрчимтэй өсөн тэлж буй …

  • 3 March

    УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн ёс зүйн асуудлыг ярих цаг болсон

    Монгол Улсын улс төрийн тогтолцоо, төлөөллийн ардчиллын түүхэнд 2024 оны ээлжит сонгууль нь онцгой ач холбогдолтой үйл явдал болж бүртгэгдсэн билээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Их Хурал анх удаа 126 гишүүнтэйгээр, сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдсэн нь нийгмийн олон талт бүлгүүдийн дуу хоолойг хууль тогтоох дээд байгууллагад хүргэх институцийн шинэ орон зайг нээж өгсөн юм. Энэхүү бүтцийн өөрчлөлтийн үр …

  • 3 March

    Хэлэлцүүлэгт оролцогчид “Өв залгамжлал, олон улсын иргэний эрх зүй” сэдвийн хүрээнд илтгэл сонсож, санал солилцлоо

    “Иргэний хуулийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2026.03.03/ үдээс хойш  “Өв залгамжлал, олон улсын иргэний эрх зүй” сэдвийн хүрээнд үргэлжлэв. Хэлэлцүүлгийн эхэнд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн дэд профессор (Ph.D) Э.Байгал “Олон улсын хувийн эрх зүйн зохицуулалт ба олон улсын чиг хандлага” сэдвээр илтгэл танилцуулав. Тэрбээр Монгол Улс социалист эрх зүйн тогтолцооноос зах зээлийн чөлөөт эдийн засагт шилжиж олон улсын хувийн эрх зүйн харилцаанд бид бүхэн бие даан оролцох …

  • 3 March

    Нийтийн албанд томилогдох 645 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

    Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 2 дугаар сарын 16-28-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 645 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 427 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 218 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байсан 4 нэр дэвшигчийн талаар томилох …

  • 3 March

    Туулын хурдны замын инженер-геологийн судалгааны ажлын гүйцэтгэл 70 хувьтай байна

    “Туулын хурдны зам” төслийн газар шорооны бэлтгэл ажлыг энэ сарын 15-наас эхлүүлнэ. Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 70 инженер, техникийн ажилтан 56 машин механизм, тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр барилга угсралтын үндсэн ажлыг эхлүүлэх бэлтгэл хангаж байна. Мөн материалын хангамж, талбайн хайгуул судалгааны ажлын хүрээнд геодезийн хэмжилт бүрэн дууссан. Инженер-геологийн судалгааны хүрээнд нийт 40 цооног өрөмдсөн бөгөөд судалгааны ажлын гүйцэтгэл 70 хувьд …

  • 3 March

    Эмээлт эко аж үйлдвэрийн паркт арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэхэд тулгамдаж буй асуудлаар зөвлөлдлөө

    Улаанбаатар хотын суурьшлын бүсэд үйл ажиллагаа эрхэлж буй арьс шир боловсруулах үйлдвэрүүд болон Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орчимд үйл ажиллагаа эрхэлдэг түүхий эд авах цэг, мах боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж буй. Тодруулбал, стандартын шаардлага хангасан, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхлэх дэд бүтэц, хууль эрх зүйн орчин нөхцөлөөр хангасан Эмээлт эко аж үйлдвэрийн паркт нэгтгэн байршуулах …

  • 3 March

    Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно

    ​ Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчимд 1.6 га талбайг чөлөөлж, жишиг гудамж болгон тохижуулах ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд газар чөлөөлөлт үргэлжилж, 55 айлын газрыг чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 36 айлын газрыг бүрэн чөлөөллөө. Тухайн байршилд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллаж, иргэдээс газар чөлөөлөлттэй холбоотой санал сонслоо. Энэ онд нийт 1.6 га талбайг чөлөөлж, цаашлаад үе шаттай чөлөөлөлтүүд …

  • 3 March

    Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжийн хүрээнд “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулна

    Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 22 тоот захирамжаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшинээр ахлуулан байгуулсан юм. Ажлын хэсгээс нийслэлд /дүүргүүдэд/ үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид, мэргэжлийн …

  • 3 March

    Сангийн дэд сайд Б.Хулан “татвар ба хөгжил” олон улсын бага хуралд монгол улсыг төлөөлөн оролцож байна

    Олон улсын валютын сан, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Нэгдсэн Үндэстний Байгууллага болон Дэлхийн банк-наас хамтран санаачилсан Татварын хамтын ажиллагааны платформын “Татвар ба хөгжил” олон улсын бага хурал 2026 оны гуравдугаар сарын 2–3-ны өдрүүдэд Япон Улсын Токио хотноо амжилттай зохион байгуулагдаж байна. Энэхүү бага хуралд дэлхийн 90 гаруй улсын сангийн сайд, дэд сайд нар болон төрийн өндөр түвшний албан …

  • 3 March

    Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 2 дугаар сарын 23-наас 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 96 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 21 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 52 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 963 …